Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот тохижилт, нийтийн аж ахуй, байгаль орчноо хамгаалах, уялдаа холбоотой ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал, 45 дугаар сургуулийн урд есөн ТҮЦ хэлбэрийн түр байгууламжийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Голден Билигт” ХХК-тай гэрээ байгуулж наадмын өдрүүдээр байршуулсан байсан. Тухайн байршилд энэ сарын 18-нд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллаж, нийтийн өмчид халдсан түр байгууламж буюу ТҮЦ-үүдийг буулгасан, нөхцөл байдлыг хуучин хэвэнд нь оруулахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотоос иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болж буй ТҮЦ-үүдийг буулгах ажлыг үе шаттай зохион байгуулсан. Иргэд энэ ажлыг дэмжиж байгаа. Нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд ч мөн нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, бодлого шийдвэртэй уялдаж ажиллах, дээрх жишээ шиг нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.