Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Тайландын багтай өнөөдөр тоглоно

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Тайландын багтай өнөөдөр тоглоно

Хоёр жил тутамд зохиогддог сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэн спортын төвд өнөөдөр медалийн төлөөх тоглолтуул болно.

Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээний шилдэг дөрөвт үлдээд байгаа бөгөөд хүрэл медалийн төлөөх тоглолтыг Тайландын багтай өнөөдөр /2025.07.20/ 15:30 цагт хийнэ. Өмнө нь хоёр баг энэ тэмцээний хэсгийн шатанд тоглосон бөгөөд тоглолтын төгсгөлийг сайн хийснээр 74-81 харьцаагаар манай охид хожсон юм.

 

Тус тэмцээнд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдож Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо манай охид Күүкийн арлуудын багтай тоглож 82-55 харьцаагаар хожсон юм.

Хагас шигшээд үлдэх тоглолтоо Казахстаны багтай өчигдөр /2025.07.18/ тоглож 78-70 харьцаагаар хожиж, медалийн төлөөх тоглолтод Хятадын Тайван багтай тоглож 92-82 харьцаагаар хожигдсон юм.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ