Хоёр жил тутамд зохиогддог сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэн спортын төвд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээний шилдэг дөрөвт үлдээд байгаа бөгөөд медалийн төлөөх тоглолтоо Хятадын Тайван багтай өнөөдөр /2025.07.19/ тоглож 92-82 харьцаагаар хожигдлоо. Улмаар манай охид хүрэл медалийн маргааш /2025.07.20/ Тайландын багтай 13:00 цагт тоглох бөгөөд хожвол хүрэл медаль хүртэх юм. Өмнө нь хоёр баг энэ тэмцээний хэсгийн шатанд тоглосон бөгөөд 74-81 харьцаагаар манай охид хожсон юм.
Өнөөдрийн тэмцээнд О.Хулан 24 оноо,7 самбар, 2 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг 15 оноо, 11 самбар, 5 дамжуулалт, Н.Нандинхүсэл 11 оноо, 4 самбар, 3 дамжуулалт, Б.Цацрал 11 оноог авсан байна.
Тус тэмцээнд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдож Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо манай охид Күүкийн арлуудын багтай тоглож 82-55 харьцаагаар хожсон юм. Хагас шигшээд үлдэх тоглолтоо Казахстаны багтай өчигдөр /2025.07.18/ тоглож 78-70 харьцаагаар хожсон юм.