Монгол Улсын эмэгтэй шигшээ баг медалийн төлөөх тоглолтоо Хятадын Тайван багтай өнөөдөр тоглоно

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг медалийн төлөөх тоглолтоо Хятадын Тайван багтай өнөөдөр тоглоно

Хоёр жил тутамд зохиогддог сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэн спортын төвд болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээний шилдэг дөрөвт үлдээд байгаа бөгөөд медалийн төлөөх тоглолтоо Хятадын Тайван багтай өнөөдөр /2025.07.19/ 16:30 цагт хийнэ. Улмаар хожвол Иран болон Тайландын багуудын хожсон багтай нь алтан медалийн төлөөх тоглох бол хожигдвол хүрэл медалийн төлөө тоглоно.

Тус тэмцээнд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдож Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо манай охид Күүкийн арлуудын багтай тоглож 82-55 харьцаагаар хожсон юм. Хагас шигшээд үлдэх тоглолтоо Казахстаны багтай өчигдөр /2025.07.18/ тоглож 78-70 харьцаагаар хожсон юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ