Хоёр жил тутамд зохиогддог сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэний спортын төвд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд В хэсгийн хоёрдугаар байраар гарч шигшээ шатанд шалгараад байгаа билээ. Хагас шигшээд шалгарахын төлөөх тоглолтод А хэсгийн гуравдугаар байраар гарсан Казахстаны багтай өнөөдөр /2025.07.18/ тоглож 78-70 харьцаагаар хожсоноор түүхэндээ анх удаа хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр боллоо. Улмаар маргааш /2025.07.19/ 16:30 цагт мөнгөн медалийн төлөө Тайваны багтай тоглоно.
Өнөөдрийн тэмцээнд Н.Нандинхүсэл 19 оноо, 5 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг 17 оноо, 5 самбар, 3 таслалт, О.Хулан 15 оноо, 10 самбар, 2 дамжуулалт, 2 таслалт, Б.Болор-Эрдэнэ 10. оноо, 4 самбар, 4 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэсэн байна.
Тус тэмцээнд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдож Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо манай охид Күүкийн арлуудын багтай тоглож 82-55 харьцаагаар хожсон юм.