Хоёр жил тутамд зохиогддог сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэний спортын төвд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд В хэсгийн хоёрдугаар байраар гарч шигшээ шатанд шалгараад байгаа билээ. Шигшээ шатанд А хэсгийн гуравдугаар байраар гарсан Казакстаны багтай өнөөдөр /2025.07.18/ 16:30 цагт тоглоно. Хожиж чадвал А хэсгийг тэргүүлсэн Тайваны багтай тоглох юм.
Тус тэмцээнд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдож Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо манай охид Күүкийн арлуудын багтай тоглож 82-55 харьцаагаар хожсон юм.
Хэсгийг тэргүүлсэн баг нь хасагдах шатны тэмцээнийг шилдэг дөрвөн багаас эхлэх бөгөөд хэсгийн хоёр болон гуравт бичигдсэн баг нь нөгөө хэсгийн хоёр болон гурваар гарсан багтай тоглож хожсон багууд шилдэг дөрөвт шалгарна.