Эмэгтэй шигшээ Күүкийн арлуудын багийг хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарлаа

Эмэгтэй шигшээ Күүкийн арлуудын багийг хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарлаа

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэний спортын төвд болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Өнөөдөр /2025.07.16/ манай охид хэсгийн сүүлийн тоглолтоо Күүкийн арлуудын багтай тоглож 82-55 харьцаагаар хожлоо. Тус тоглолтод Б.Аринцэцэг 25 оноо, 10 самбар, 4 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол О.Хулан 18 оноо, Н.Нандинхүсэл 16 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 5 таслалт, Б.Болор-Эрдэнэ 10 оноо, 7 самбар, 3 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэсэн байна.

Улмаар В хэсэгт эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдож, өнөөдрийн тоглолтод хожсоноор хоёр хожил, нэг хожигдолтой болж хэсгээс хоёрдугаар байраар шигшээ шатанд гарлаа.

Шигшээ шатанд А хэсгийн гуравдугаар байраар гарсан Казакстаны багтай учраа таарч байгаа бөгөөд нөгөөд буюу долдугаар сарын 18-ны өдөр болно. Хожиж чадвал А хэсгийг тэргүүлсэн Тайваны багтай тоглоно.

Хэсгийг тэргүүлсэн баг нь хасагдах шатны тэмцээнийг шилдэг дөрвөн багаас эхлэх бөгөөд хэсгийн хоёр болон гуравт бичигдсэн баг нь нөгөө хэсгийн хоёр болон гурваар гарсан багтай тоглож хожсон багууд шилдэг дөрөвт шалгарна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ