Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэний спортын төвд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Өнөөдөр /2025.07.16/ манай охид хэсгийн сүүлийн тоглолтоо Күүкийн арлуудын багтай 19:30 цагт хийнэ.
Эмэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо уржигдар /2025.07.14/ Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж эхний ялалтаа байгуулсан билээ. Хоёр дахь тоглолтоо өчигдөр /2025.07.15/ Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдлоо. Улмаар хэсэгтээ 1 хожил, 1 хожигдолтой болж бүсдээ хоёрт бичигдэж байна.
Хэсгийг тэргүүлсэн баг нь хасагдах шатны тэмцээнийг шилдэг дөрвөн багаас эхлэх бөгөөд хэсгийн хоёр болон гуравт бичигдсэн баг нь нөгөө хэсгийн хоёр болон гурваар гарсан багтай тоглож хожсон багууд шилдэг дөрөвт шалгарна.