Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэний спортын төвд эхлэлээ.
Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд хоёр дахь тоглолтоо өнөөдөр /2025.07.15/ Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдлоо. Улмаар хэсэгтээ 1 хожил, 1 хожигдолтой болж бүсдээ хоёрт бичигдэж байна.
Тус тоглолтод О.Хулан 10 оноо, 2 хаалт, Б.Цацрал 10 оноо, Б.Болор-Эрдэнэ 8 оноо, 11 самбараас бөмбөг авсан байна.
В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Манай охид эхний тоглолтоо өчигдөр /2025.07.14/ Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж эхний ялалтаа байгуулсан билээ. Хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш /2025.07.16/ Күүкийн арлуудын багтай 19:30 цагт хийнэ.