Улаанбаатар ММС энержи баг шигшээ шатанд Сербийн UB багтай тоглоно

Улаанбаатар ММС энержи баг шигшээ шатанд Сербийн UB багтай тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ХонКонгийн их дуулга буюу “FIBA 3x3 Hong Kong” Дэлхийн Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг С хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарсан. Өнөөдөр тэд хасагдах шатанд Сербийн багтай тоглоно. Хоёр багийн тоглолт 13:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

Манай залуус тэмцээнийг урьдчилсан шатнаас эхлүүлсэн бөгөөд Хятадын Шанхай багийг 22-14 болон Италийн Милан багийг 21-16 харьцаагаар хожиж хэсгийн шатанд орсон юм. С хэсэгт Себрийн Партизан болон Недирландын Амстердам багуудтай нэг хэсэгт орж эхний тоглолтоо Амстердамыг 18-17 харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо 10-21 харьцаагаар хожигдсон. Улмаар Улаанбаатар ММС Энержи баг 1 хожил, 1 хожигдолтой болж хэсгийн хоёрдугаар байраар гарсан юм.

Улаанбаатар ММС Энержи багийн бүрэлдэхүүнд Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Ганхуягийн Дөлгөөн, Онолбаатарын Энхбаатар нар тоглож байна.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ