Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн цомын В хэсэг манай охид дөрөвдүгээр байрт орлоо

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн цомын В хэсэг манай охид дөрөвдүгээр байрт орлоо

Хоёр жил тутамд зохиогддог сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн азийн цомын В хэсэг буюу “FIBA Women's Asia Cup 2025 Division B” тэмцээн БНХАУ-д Шэньжэн спортын төвд өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болж дууслаа.

Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа гуравдугаар байрын төлөө Тайландын багтай өчигдөр /2025.07.20/ тоглож 73-78 харьцаагаар хожигдож дөрөвдүгээр байрт орлоо. Тоглолтод О.Хулан 18 оноогоор багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг 17 оноо, Б.Цацрал 15 оноог авсан байна.

Тус тэмцээнд В хэсэгт Монгол, Иран, Тайланд, Күүкийн арлуудын багтай нэг хэсэгт орсон. Эхний тоглолтоо Тайландын шигшээ багийн эсрэг хийж 74-81 харьцаагаар хожиж, хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 55-89 харьцаагаар хожигдож Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо манай охид Күүкийн арлуудын багтай тоглож 82-55 харьцаагаар хожсон юм.

Хагас шигшээд үлдэх тоглолтоо Казахстаны багтай өчигдөр /2025.07.18/ тоглож 78-70 харьцаагаар хожиж, медалийн төлөөх тоглолтод Хятадын Тайван багтай тоглож 92-82 харьцаагаар хожигдсон юм.

;

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ