• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"“Цахилгаан дугуй” гэдэг нь нэг хүн тээвэрлэх суудалтай 16-аас дээш насны хүн жолоодохоор заасан"

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.07) хуралдаан зургаан асуудал хэлэлцэхээр товлосон. Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг шийдвэрлээд, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Дараа нь энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон гурав дахь асуудал буюу Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав. Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуучууд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор суррон загварын цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн. Мөн хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.  Үүний улмаас явган зорчигчид төдийгүй дээрх төрлийн цахилгаан хэрэгсэл унаж буй иргэдтэй холбоотой зам тээврийн осол гэмтэлд өртөх, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах явдал эрс нэмэгдэж байгаа гэв. Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол гэмтэл бүртгэгдсэн байна. Насны бүлгээр авч үзэхэд нийт осол гэмтлийн тохиолдлын 39 хувийг 10-19 насны хүүхэд залуус эзэлж байгааг П.Батчимэг гишүүн танилцуулсан.

2024 оны байдлаар манай улсад нийт цахилгаан дугуй, скүүтер, тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн импортолсон цахилгаан дугуй, скүүтерийн тоо 2022 онд 1050, 2023 онд 8157, 2024 онд 16783 болж өссөн, цаашдаа өсөх хандлагатай байгааг дурдаж байв. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулсан юм. П.Батчимэг гишүүн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Ганбат нар ажиллажээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2020 онд дэлхий даяар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах асуудлаар холбогдох тогтоол баталж, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох, гэмтэл бэртлийн тохиолдлыг 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлээд байгааг тэрбээр дурдсан. Энэхүү тогтоолоор замын хөдөлгөөний эмзэг оролцогчид болох явган зорчигч, унадаг дугуйн жолоочийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарал хандуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого арга хэмжээнүүдийг баталж хэрэгжүүлэхийг гишүүн орнуудадаа үүрэг болгосон гэдгийг тэмдэглэв.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хуулийн төсөл боловсруулах чиглэлээр холбогдох судалгааг гүйцэтгүүлэх, гадаад орны сайн туршлагыг судлах, мөн Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн экспертүүд, иргэд, олон нийт, цахилгаан дугуй, скүүтер нийлүүлэгч, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн саналыг авах зэрэг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үе шаттай, цогц ажлуудыг хийсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчлах нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Мөн цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг төсөлд тусгасан байна. Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерийг ашиглах замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлагыг шинээр нэмэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ”Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” нь зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, мөн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг шинээр тодорхойлжээ.

П.Батчимэг гишүүний танилцуулсан хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, иргэдийн амар тайван явган зорчих нөхцөлийг хангах чиглэлээр ямар зохицуулалт тусгасныг тодруулсан О.Номинчимэг гишүүний асуултад төсөл санаачлагч хариулахдаа “Шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл нь дэлхий нийтийн чиг хандлага. Эрчтэй хөгжиж, амьдралд нэвтэрч байна. 2019 оноос хойш Улаанбаатарт нэвтэрч, эрчтэй хөгжиж байна. Манай хотын зам төлөвлөлт цаг үетэйгээ нийцэх боломжгүй, гүйцэхгүй байна. Бид явган болон дугуйн замаа ч бүрэн төлөвлөж, байгуулж чадаагүй байхад цахилгаан дугуй, скүүтер, мопед нэмэгдээд хэрэглээнд нэвтэрсэн. Дэд бүтэц буюу зориулалтын зам нь нэн тэргүүнд шийдэхүйц чухал асуудал хэдий ч нөхцөл байдал өнөөдрийн түвшинд байгаа. Явган хүний замаар бичил цахилгаан тээврийн хэрэгслээр зорчихоос өөр гарц байхгүй. Энэхүү төслийг хэлэлцээд, баталсан тохиолдолд хэрэгжилтийн шатад нь замын асуудлыг анхаарч, шийдвэрлэх гарцын талаар ярих цаг болсон гэж үзсэн” гэлээ. Нэгэнт явган хүнтэй нэг замаар зорчих учраас бичил цахилгаан тээврийн хэрэгслийн хурдыг зохицуулах нь оновчтой хэмээн үзэж хурдны хязгаарыг 10 км/ц хэмээн төсөлд тусгасан гэв. Нийгмийн бүхий л үйлчилгээг иргэндээ 20 минут алхах зайд ойртуулах чиглэлд цаашдын хот төлөвлөлтөө чиглүүлэх зорилт тавин ажиллаж байгааг О.Номинчимэг гишүүн тодотгоод, дээрх хурдны хязгаартай холбоотой зохицуулалтын хэрэгжилтийг хангах асуудал тодорхойгүй байгааг хэлж, явган зорчиж буй иргэдийн аюулгүй, тайван алхах боломжийг хангах нь хамгийн чухал хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Б.Энхбаяр гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой асуудлыг, зөрчлийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй иргэд буюу хүүхдүүдэд хэрхэн ногдуулж, тооцох талаар тодрууллаа. Мөн хиймэл оюун ухаан ашигласнаар зөрчлийн тоо, түүнд ногдуулсан хариуцлагын тоо хэр хэмжээгээр нэмэгдсэн талаар тодруулж, иргэдэд ногдуулж буй шийтгэл, торгуулийн тоо хэт их байгаа хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан.

Зөвшөөрлийн тухай хууль нь “… нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх …”-эд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, хамаарах бусад харилцааг зохицуулдаг бөгөөд бичил цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцаа нь тус хуулийн зорилт дахь дээрх тодорхойлолтод нийцэж байгаа хэмээн үзсэн тул холбогдох асуудлыг төсөлд тусгасан хэмээн хууль санаачлагч хариулт өгсөн. Мөн Хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой тайлбарыг ажлын хэсгээс өгсөн. Ц.Сандаг-Очир гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг нь тээврийн хэрэгсэл мөн эсэх, мөн тохиолдолд тээврийн хэрэгслүүдэд тавигдах бүртгэл, хяналт, үзлэг, оношлоо, даатгалтай холбоотой харилцааг хэрхэн зохицуулах, ямар замаар зорчих талаар тодруулсан. Хуулиар тээврийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзээд төсөлд тусган болохыг ажлын хэсэг тайлбарласан. Бүртгэл, хяналт, үзлэг, оношилгооны харилцааг нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтерийн үйлчилгээ эрхлэгч этгээдүүдийг  үүрэгжүүлсэн, хувийнх тохиолдолд эзэмшигч үүрэг хүлээх аж. Холбогдох журам, зохион байгуулалтын харилцааг хуулийн төсөл батлагдсаны дараа харьяалах газрууд хариуцах юм байна.

Төсөлд “Цахилгаан дугуй” гэдэг нь нэг хүн тээвэрлэх суудалтай, цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон байхаар, 25 км/ц-аас дээшгүй хурдтай, 16-аас дээш насны хүн жолоодохоор заасан гэв. Мөн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн замын эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр; явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчих зэрэг зохицуулалтыг тусгасан хэмээн П.Батчимэг гишүүн тодруулсан. Үүн дээр замыг сонгох бус “унадаг дугуйн зам болон унадаг дугуйн замын эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд…” гэдэг тодотголыг онцлон анхаарахыг ажлын хэсгээс сануулж байв. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд нийтэд сайтар сурталчлах шаардлагатай талаар гишүүд хэлж байв.

Энэ төрлийн хэрэглээг хязгаарлах бус харин зохицуулах нь зүйтэй гэдгийг С.Одонтуяа гишүүн хэлээд дэд бүтцийг хангах, улмаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлээд төсөл санаачлагчид хуулийн төслийг батлуулсны дараа холбогдох бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүртэл анхаарал хандуулж, хэрэгжилтийг хянан шалгаж ажиллахыг хүсэв. Д.Цогтбаатар гишүүн энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааны явцад тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн иргэдтэй зүй бус харилцах тохиолдол гарч байгаа гэх иргэдийн гомдлыг дурдаад холбогдох тодруулгыг хийсэн. Ийнхүү гишүүд асуулт асуусны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, П.Сайнзориг нар хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн байр сууриа илэрхийлэв. Үүсээд буй шинэ тутам харилцааг оновчтой зохицуулах нь төслийн үндсэн үзэл баримтлал гэдгийг тэд тодотгоод, Улсын Их Хурлын гишүүд хэлэлцүүлгийн шатанд оновчлох боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй ба иймд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь горимын дээрх саналыг дэмжсэн тул Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал нь Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудал байв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар холбогдох төслийн талаар танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурал тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм. Хууль нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан байдаг. Энэ дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг хүчингүй болсон байгааг танилцуулгадаа дурдаад “Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг тусган хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан” гэлээ. Иймд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр танилцуулсан. Д.Цогтбаатар даргын дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатар гишүүнийг улируулан сонгох саналаа танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орос, англи, герман, кхмер, тай хэлний мэдлэгтэй. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хуулийн магистрын зэрэгтэй.

1994-1998 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газрын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт атташе, 1998-1999 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд багш, 1998-2000 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Иксиллион” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2015-2016 онд өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК-ийн зөвлөх, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Хүний эрхийн дэд хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүн, 2023-2024 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, онд Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар улируулан сонгох саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга танилцууллаа. Хуралдаанд оролцож буй гишүүд тус санал болон нэр дэвшигчээс асуулт асуух, холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв.

Иймд Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг тус Байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 14 нь дэмжсэн тул холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн (2025.07.07) хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Хөлбөмбөг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Төв аймгийн Бүрэн сумыг...
“ЗГ-ын өрийн баталгаа гаргах...

"“Цахилгаан дугуй” гэдэг нь нэг хүн тээвэрлэх суудалтай 16-аас дээш насны хүн жолоодохоор заасан"

Kuzmo 2025-07-07

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

12 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

14 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

15 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

16 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

17 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

17 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

19 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

19 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

19 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

19 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

19 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

19 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

16 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах