• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Татварын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2025.01.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос зарчмын зөрүүтэй 1 санал ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос  төслийн 2 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Иймд уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.

Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн зөвшөөрч “Үндсэн хуулийн цэциин 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 57 дугаар тогтоолыг баталсан гэв.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Дээрх ажлын хэсгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн иргэний халдашгүй, чөлөөтэй, хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 

Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнийг Б.Заяабал гишүүн танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар "Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүнээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэгийг авсан саналыг төсөлд нэмж тусган “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  явуулсан гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул уг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63  хувь нь дэмжлээ.

Хуралдаан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай", Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай" албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан бөгөөд уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална....” гэж өөрчлөн найруулсан. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тоггоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 274 тогтоолыг тус тус баталсан тул Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн. Иймд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.7 хувь нь дэмжив.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус Байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/1009 тоот, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2113 тоот “Хүсэлт уламжлах тухай”, Шүүхийн сахилгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 01/40 тоот, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 01/88 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичиг ирүүлснийг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв.

“Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг”, 5 дугаар хавсралтаар "Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг” тус тус тогтоосон.

Монгол Улсын Их Хурал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн батлахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална. ...” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам батлах тухай” 273 дугаар тогтоол, “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" 274 дүгээр тогтоолыг тус тус баталсан. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.10, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэгт нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоол, түүний 3, 4 дүгээр хавсралтад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, 5 дугаар хавсралтыг хүчингүй болгох хэрэгцээ шаардлага үүссэн гэлээ.

Тогтоолын төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээтэй уялдуулан шинэчлэн тогтоохоор, мөн бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг тусгасан байна.

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” тогтоолын төслийг батлав

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулсан.

2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр тэрбум төгрөгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий 7 иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав.

Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5000 төгрөгийн загвар 2 ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20.000  төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн гэв.

Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24.550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав.

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ. Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24.500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24.300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө, зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах, арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг болон Монголбанкнаас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, уг тогтоолын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Л.Соронзонболд гишүүн онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хархорум хотын тухай хуулийн...
Элчин сайд Д.Батбаатарын...

Татварын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Kuzmo 2025-01-17

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
56 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

59 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах