• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндэсний бөхөө "өргөх" үзэл санаанд нэгдэх үү

"Зууны мэдээ" сонин нийтлэлийн бодлого боловсруулахдаа нийгмийн салбар бүрд тохиолдож байгаа ололт амжилтын зэрэгцээ учирч байгаа саад бэрхшээл түүнийг давж гарах ямар арга зам байгааг олж харахад чиглүүлдэг юм. Үүний нэг нь төр, засаг, мэргэжлийн байгууллагын шийдвэр, дүрэм журмаас гадна уншигч түмний санал бодлыг эрхэмд үздэг. Энэ удаа Монголын үндэсний бөхийн хөгжилд юу саад болж байна вэ гэдгийг тодруулж харах үүднээс олон талын төлөөллийг санал бодлын талбартаа урьсан юм.

Монголын үнэт өв соёлын нэг үндэсний бөхийн барилдааны дүрэм журам өнөөгийн шаардлагаа хангаж байна уу. Хангахгүй гэж үзвэл өөрчлөх шаардлагатай юу зэрэг болон зөрчил гаргасан (допинг хэрэглэсэн нь тогтоогдсон болон дүрмийн бус зөрчил хамаарна) бөхөд оногдуулсан зэм шийтгэлийн зөв, буруу нь ямар байгаа талаар бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд юу бодож байгааг нийтэд хүргэхэд манай нийтлэлийн ач холбогдол орших болов уу гэж таамаглаж байгаа юм.

Хамгийн гол юм гэвэл бөхийнхөө нэр хүндийг цэвэр сайхан болгож, монгол хүн бүрд япончууд сүмо бөхөөрөө дандаа бахархаж байдаг шиг үзэл бодлыг төлөвшүүлэх нь чухал гэсэн санааг дэвшүүлж байна. Хүлээн авна уу.

Асуулт:

1. Үндэсний бөхийн барилдааны өнөөгийн дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай юу?
2. Зөрчил гаргасан бөхөд оноох шийтгэл ямар байна вэ.  Зөв нь, буруу нь?

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр: Монгол хүний ёс суртахуун, зан заншилд шингэсэн өв соёлд хүрэхдээ болгоомжтой байх хэрэгтэй

-Үндэсний бөх олон мянган жилийн турш хөгжихдөө олон зүйлтэй нүүр тулж, шүүгдсэн гэж хардаг. Монгол хүний ёс суртахуун, зан заншилд шингэж боловсорсон. Үүнийг шууд өөрчлөх хэцүү л дээ. Улсын харцага, гарди цолыг шинээр гаргаж байх үед нь үзэл бодлоо илэрхийлж явсан. Энэ нь буруу, үндэсний өв уламжлал шингэсэн зүйлээ өөрчлөхдөө их болгоомжтой хандах чухал гэж хэлсэн. Барьц сонгох дүрмийг гаргахдаа барилдаан удааширлаа, хурдан хугацаанд барилдуулах ёстой гэсэн байдлаар гаргасан. Энэ нь 1-2 хүний шийдвэрээр гаргасан зүйл биш. МҮБХ, цэцдийн зөвлөлөөр шийдсэн байх. Бөхчүүд ч барьц сонгох дүрэм буруу байсныг хэлж байлаа. Барьц сонгох барилдаан орж ирснээр үндэсний бөхийн сайхан мэхнүүд байхгүй болсон. Мөн бөхчүүд жин массаа нэмэх шаардлагатай тулгарсан. Хөнгөн жинтэй бөхчүүд өргөөд шидүүлэхгүйн тулд жингээ нэмэх шаардлагатай боллоо. Зарим нь жингээ нэмэх явцдаа буруу зүйл рүү орж байгаа харагдсан. Тухайн шийдвэр нь буруу байсныг бид сүүлд ойлгосон. Асуудлынхаа гарц гаргалгааг олж шийдвэрлэхдээ халсан. Ер нь аливаа зүйл хоёр талтай учраас ялгаж, салгаж ойлгох ёстой. Одоо хуучин үе шиг олон өдөр наадах боломжгүй. Бүх зүйл хугацаатай. Барилдааны идэвх санаачилгыг хөлийн цэцүүд харж шийдвэр гаргаж байна. Хоёр бөхийн идэвхийг харж давуулах нь тухайн хүчтэнд идэвхтэй барилдахыг сануулж байгаа хэрэг. Дэвжээнд барилдах гэж гарсан учраас идэвх зүтгэлтэй барилдах хэрэгтэй.

МҮБХ-ны тэргүүн  Ц.Магалжав: Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой

-Аливаа спорт хөгжлийхөө явцад дүрэм журмандаа өөрчлөлт, шинэчлэлт хийж байх нь зайлшгүй. Үүнтэй адил баяр наадмын хууль болон үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагууд гарч байдаг.

Энэ хийгдээд явах зүйлүүд. Хуулийг их хурлын гишүүд батална.

-Зөрчил гаргасан бөхөд шийтгэл ногдуулна.

Аймгийн заан С.Зээбүргэд: Ижил зөрчил гаргасан хоёр бөхийн шийтгэл ижил байх ёстой

-Үндэсний бөхийн өнөөгийн дүрэм, журмыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь Монголын Үндэсний бөхийн холбоо цаг тухай бүрд нь дүрмийг өөрчилсөөр ирсэн. Аль нь илүү үнэн хүчийг үзэх боломжтой байна гэдгийг нь харгалзан өөрчилсөөр ирсэн гэж хардаг. Одоогийн дүрэм бол түүхэн цаг хугацааны хамгийн боломжит, сайн хувилбар. Харин зөрчил гаргасан бөхөд шийтгэл оногдуулах нь зөв. Гэхдээ шийтгэл нь тэгш бус байгааг бөх сонирхогчид болон бөхчүүд шүүмжилсээр байгаа. Ижил зөрчил гаргасан хоёр бөхийн шийтгэл ижил байх ёстой. Хувь хүнээс нь шалтгаалан өөр, өөр шийтгэл оногдуулдаг байдлыг болих хэрэгтэй гэж бөх хүний хувьд боддог

Ховд аймгийн  Булган  сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг: Бөхчүүд шударга өрсөлдөх хэрэгтэй

-Тэгш барьцны дүрэм нь таалагдахгүй байгаа. Барилдаад 60 минут нь дуусахад цааш барилдуулж болно. Идэвхээр хасах нь хэцүү л дээ. Хоёулаа амжилт гаргахын төлөө зорилго тавьж, бэлтгэл хийсэн байгаа. Тиймээс нэгийг нь хасахаар бүтэн жилийн хөдөлмөр нь үнэгүйдэхэд хүрнэ. Харин барьцанд хүрч барилдахгүй ухарч зугтаад байгаа бөхчүүдэд сануулга өгч анхааруулах нь зөв. Барьцанд хүрэхээс өмнө идэвхийг харж болно. Бөхчүүд шударга өрсөлдөх хэрэгтэй. Үндэсний бөхийн өмнө тулгараад байгаа асуудал нь сэргээш. Энэ асуудлыг нэг талд нь гаргаж, шийдэх хэрэгтэй болов уу. Үнэхээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг  хасах нь зөв байх. Ер нь допингийн төрлийн бодис илэрсэн бөхийн эрхийг дөрвөн жилээр хасдаг. Энэ дүрмээ яг баримталж шийдээд явах хэрэгтэй. Допин хэрэглэсэн бөхчүүд тайлбарлахдаа нэг зүйл хэрэглэсэн, гэтэл найрлагад нь сэргээшийн төрлийн бодис байжээ гэж тайлбарладаг. Энэ нь буруу. Учир нь бөх хүн идэж, ууж байгаа хоол хүнсээ сайн мэддэг. Эмчтэй ижил  хэмжээний мэдлэгтэй байдаг шүү дээ. Өөрийн биед таарах хүнсийг мэддэг байх ёстой. Нэг үеийг бодвол үндэсний бөх хурдтай хөгжиж байна. Өмнө нь үзэгчид наадмаар тэр аварга түрүүлнэ гэж таамаг дэвшүүлэхэд түрүүлдэг байсан. Харин одоо таамаг дэвшүүлэхэд зөрдөг болсон.

Улсын харцага Д.Батболд: Шинэ дүрэм бөхчүүдийн уран мэх, дайчин барилдааныг гаргаж байна

-Үндэсний бөхийн барилдааны дүрэм цаг үеэ дагаад өөрчлөгдсөөр ирсэн. Одоо хэрэгжиж байгаа дүрмийг боломжийн гэж харж байна. Өмнөх барьц сонгох дүрмээр барилдааны уран чадвар алга болж бөхчүүд жин нэмж байсан. Харин одоогийн дүрэм бөхчүүдийн уран мэх, дайчин барилдааныг гаргаж ирснээрээ тун боломжийн. Гол нь дүрмийг сайн баримтлуулах хэрэгтэй. Ямар  төрлийн зөрчил вэ гэдгээс шалтгаална. Үүнтэй холбоотой Үндэсний бөхийн холбоо “Ёс зүйн зөвлөл” байгуулаад, дүрэм батлаад хэрэгжүүлж байна. Илүү чангаруулах нь зөв. Барилдааны явцад зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг хасаж, сайн шийтгэл оногдуулж байгаа нь зөв юм. Бөхчүүдэд ингээд буруу шийтгэл оногдууллаа гэсэн юм байхгүй. Харин ч зөөлөн хандаж байгаа. Барилдааны бусад үеэр гаргасан зөрчил хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэгдэнэ. Нэгэнт барилдах эрхээ хасуулаад шийтгэлтэй байгаа хүнийг нэмж шийтгээд байх шаардлагагүй. Сэргээшний асуудалтай бөхчүүдийн асуудал хууль дүрмээрээ шийтгэгдэж байгаа.

“Нэгдэл клуб”, “Их богд” дэвжээ, “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Улсын начин Ж.Чулуунбат: Улсын наадам, цол олгох барилдаанд цагт баригдахгүй барилдах хэрэгтэй

- Үндэсний бөх эрт үеэс хасагдах дүрэмтэй байгаагүй. Учраа таарсан хоёр бөх цагт баригдалгүй давалцдаг байсан. Үзэгчид шуурхай, уран барилдаан үзэх дуртай. Тиймээс хөгжлөө дагаад цагт баригдах нь зөв байх. Харин улсын наадам, цол олгох барилдаанд цагт баригдахгүй барилдах хэрэгтэй.

-Ер нь сэргээшийн сургалт мэдээлэл бага. Ихэвчлэн тамирчид  энгийн  эмнүүдээ мэддэг. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар өөр төрлийн эм, бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарвал эмчээс асуух, допингийн агентлагийн сайтаас мэдээлэл авах  хэрэгтэй. Бөхчүүд өв соёлыг тээгч. Тиймээс бөхчүүд, монгол бөхийн нэр хүндийг сэвтээгүй зөвөөр таниулж, дараагийн үедээ өвлүүлэх хэрэгтэй. Зарим үед нэг бөх алдаа гаргахад нийгмээрээ түүнийг хамруулж бүгдийг буруугаар ойлгодог.  Үүнд бөхчүүд дор бүрнээ анхаарах үе иржээ.

Улсын начин С.Багахүү: Одоогийн мөрдөгдөж байгаа журмыг өөрчлөх шаардлагагүй

-Үндэсний бөхийн одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг өөрчлөх шаардлагагүй гэж бодож байна. Энэ дүрмээ сайжруулж, мөрдөөд явах нь зүйтэй гэж боддог. Би одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг шинэчлэх, боловсруулах ажилд сүүлийн долоон жил гар бие оролцож, саналаа тусгаж ирсэн. Ингэхдээ барьц сонгохыг байхгүй болгож, барилдааныг камераар шүүдэг болсон зэрэг авууштай олон зүйл бий. Харин зөрчил гаргасан бөхчүүдийн асуудал дээр шийтгэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Гэхдээ алагчлалгүй, эрх тэгш үйлчилдэг байгаасай гэж бодож байна. Анзаараад байхад цахим орчинд хүмүүсийн анхаарлыг их татах тусам шийтгэл нь илүү хүнд шийтгэл оногдуулдаг юм шиг санагддаг.

Хөвсгөл аймгийн харьяат Монгол улсын харцага Г.Ганхуяг: Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлах хэрэгтэй

-Бөхийн дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай. Ялангуяа сэргээштэй холбоотой асуудлыг хуулиар хориглох нь зүйтэй. Энэ асуудлыг үндэсний бөхөөс хол байлгаж цэвэрлэх ёстой гэж үзэж байна. Би 16 настай хүүгээ бөх болгохоор бэлтгэж байна. Үүнийг үндэсний бөхөөс салахгүй бол цаашид хүүгээ бөх болгохоос татгалзана. Хүүгийнхээ эрүүл мэнд, урт удаан наслахыг нь бодож байна. Үндэсний бөхөөр хичээллэж буй бүх хүүхдэд энэ асуудал хамааралтай. Бөхийн дэвжээнд ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл гаргасан мөн сэргээш хэрэглэсэн хэн бүхэнд хатуу хариуцлага тооцох ёстой. Дэлхийн спортын жишгээр хариуцлага, шийтгэлийг оногдуулахыг хуульд тусгах хэрэгтэй. Олон улсад нэг удаа сэргээш хэрэглэсэн бол дөрвөн жил, хоёр дахь удаад найман жил, гурав дахь удаад бүх насаар нь барилдах эрхийг нь хасдаг дүрэмтэй. Монгол Улсад сэргээш хэрэглэсэн бөхийн асуудлыг гадаад үзэмж, олны танил зэрэг нэр хүндийг нь  ашиглаж хариуцлага, шийтгэлгүй өнгөрүүлдэг. Зарим бөхчүүдийн  сэргээш хэрэглэж авсан цолыг нь хурааж барилдах эрхийг нь найман сараар хасаад өнгөрдөг. Нөгөө бөх нь дараа жилийн наадмаар барилдаж л байдаг. Сэргээш хэрэглэсэн эсэх шинжилгээг авч эхэлснээс хойш 38 бөх илэрсэн. Эдгээр нэр бүхий олны танил бөхчүүд хуйвалдаж, авлига өгөх, хэл ам хийдэггүй, ар тал муутай бөхчүүдэд өөрийнхөө хэргийг тохох зэргээр энэ асуудлаас бултсаар ирсэн. Эдгээр бөхчүүдийн нэрсийг олон нийтэд зарлах цаг нь болсон. Түүхэн цаг үе бүхэнд сайн барилдаж байсан улс төрд нөлөө бүхий бөхчүүд холбогдсон байдаг. 

Улсын начин Т.Дүгэрдорж: Хувь хүнээс нь шалтгаалж шийтгэл оногдуулж байна

-Үндэсний бөхийн одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай. Аливаа дүрэм гэдэг зориулагдсан хүмүүстээ ижил тэгш үйлчлэх ёстой байдаг. Харин одоогийн дүрэм тэгш үйлчилж чадахгүй байна. Тухайлбал, допинг болон сахилгын шийтгэл нь хувь хүнээс нь шалтгаалаад шийтгэл нь өөр өөр байгаад байна. Тиймээс дээрх дүрэм, журмаа илүү боловсронгуй болгох буюу нарийвчилж өгөх хэрэгтэй. Тодруулбал, допингийн ийм төрлийн бодис илэрсэн бол тэдэн жил, ийм төрлийн зөрчил гаргасан бол цол, зэрэг зиндаанаас үл хамааран ийм шийтгэл гэх зэргээр оруулж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Одоо бол ерөнхий заалттай байна.

Зөрчил гаргасан бөхчүүдийг шийтгэх нь зөв. Гэхдээ олон нийтийн хандлага зэргийг үл хамааран өөрийн дүрэмд захирагдан шийтгэл оногдуулмаар байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд зөрчлийн асуудал нь тархсан хүнд илүү чанга шийтгэл оногдуулдаг байдал сүүлийн үед анзаарагдах боллоо.

Улсын заан Б.Батмөнх: Шийтгэлийг чангаруулж, хариуцлагатай хандах хэрэгтэй

-Үндэсний бөхийн барилдааны одоо хэрэгжиж байгаа дүрэм журмыг өөрчлөөд байх шаардлагагүй. Өмнө нь барьц сонгож барилддаг байхад бөхчүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаад жин нэмэхэд нөлөөлсөн. Сүүлдээ мэх хийхээ больсон сул талтай. Одоо идэвх харснаар хэн сайн мэх хийж, ажилласнаараа давдаг болсон. Илүү уран сайхан барилдааныг гаргаж ирж байгаагаараа давуу талтай байна. Зөрчил гаргасан бөхөд өгсөн шийтгэлд хариуцлагатай, тууштай хандах хэрэгтэй. Эргэж буцаж, гаргасан шийдвэрээ няцаагаад байлгүй нарийн хариуцлагатай хандмаар байна. Хоёр, гурван жилээр эрхийг нь хасчхаад ойлгосон, ухамсарласан нэрийдлээр шийтгэлийг нь хүчингүй болгодог байдал таалагддаггүй. Зөрчил гаргасан бөхчүүдийн шийтгэлийг чангаруулж, нарийн баримтлуулах нь дараагийн залуу үеийнхэнд зөв үлгэрлэл болно. Ингэж болохгүй юм байна гэдгийг багаасаа ухаараад өсчихвөл дараа нь алдаа гаргахгүй болов уу.

Аймгийн заан Б.Түвшинтулга: Дүрэм солиход дасах хугацаа хэрэгтэй

-Үндэсний бөхийн барилдааны одоо байгаа дүрэм журамд өөрчлөх зүйл байхгүй. Тодруулбал, одоо байгаа дүрмээрээ барилдаж байсан нь дээр. Энэ дүрэмийг боловсруулахн тулд олон удаа сайжруулж, шинэчлэн баталж, одоогийн дүрэм дээрээ тогтсон байх. Одоо дахиад сольвол бөхчүүд шинэ дүрмэндээ дасаж барилдах гэж хугацаа орох байх. Миний хувьд одоо баримталж буй шинэ дүрэмд дасах гэж бас багагүй хугацаа зарцуулж байлаа.

Зөрчил гаргасан бөхчүүдийн шийтгэлийг зөв гэж хардаг. Эхний удаа алдаа гаргаж байгаа бөхчүүдэд нэг удаа сануулга өгч, дахин давтвал шийтгэдэг байвал бас зүгээр юм болов уу.  Одоо бол алдаа гаргавал шууд тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасдаг. Бөх бол сайхан эрчүүд барилддаг хагас тулааны спорт. Харин сэргээшийн төрлийн бодис хэргэлсэн бөх байвал шууд арга хэмжээ авах нь зөв гэж боддог.

Үндэсний бөх сонирхогч, сэтгүүлч С.Зэвсэг: Барилдаан тойрсон хэрүүл маргаан дүрмээс л болж байна

-Дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай. Монголын үндэсний бөхийн барилдааны үеэр гарч байгаа хамаг будилаан, хэрүүл маргаан энэ дүрмээс л болж байна гэж үздэг хүмүүстэй би санал нийлдэг. Өөрчлөхдөө үндэсний бөхийн түүхэн уламжлалыг онцгой анхаарах, тэгэхдээ илүү дутуу, элдэв хоёрдмол санаагүй, энд тэндээ ямар нэг “цоорхойгүй”  товч тодорхой заалт бүхий дүрэмтэй болох сон. Хамгийн гол нь хэтэрхий мэдэмхийрэгчид, өөрийгөө түрүүлж бодогчдын нөлөө, дарамтад автахгүйгээр маш сайн боловсруулах хэрэгтэй болов уу.

Зөрчил гаргасан бөхөд оноох шийтгэл зөв буруу, болсон болоогүй юм их байдаг байх. Мэдээж зэмлэл шийтгэл гэж байх нь зөв. Гэхдээ шударга, хатуу чанга, тов тодорхой, хаана хэзээ ямар ч нөхцөлд хэрэглэх боломж бүхий заалттай байх учиртай. Одооных шиг бүрхэг, асуудалд холбогдсон бөхийн алдар цол, ар талын хамгаалалт, хэл ам татаж хэрүүл хийх чадвар зэргээс шалтгаалан хүн хүнд ялгавартай хандаж болохоор сул талтай байж таарахгүй. Гэхдээ Монголын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Бөхийн барилдааны дүрэм хоёрыг УИХ, Засгийн газар тус тусд нь баталдаг ч хоорондоо нягт уялдаа холбоотойгоор нэг л асуудал тул хамтад нь иж бүрэн шинэчлэн боловсруулж Засгийн газар, УИХ-д өргөн барьж таарна. Эдгээр баримт бичиг дотор чинь нөгөө зэмлэл шийтгэл гэдэг юм чинь багтана биз дээ. Ер нь болдог бол Монголын Үндэсний их баяр наадмын тухай хууль, Бөхийн барилдааны дүрэм хоёрыг УИХ-аар хамтад нь баталдаг байвал хэн дуртай хүн, яаран шүүрч авч “янзлаад” байхгүй, арай урт настай, удаан үйлчлэлтэй байх болов уу хэмээн бодож байна.

Архангай аймгийн Чулуут сумын харьяат сумын заан, спортын сэтгүүлч Ц.Анхманлай: Шийтгэл харилцан адилгүй байгаа нь талцах шалтаг болж байна

-Цаг үеэ дагаад бүхий л спорт хөгжиж өөр өөрийн гэсэн хөгжлийн шатандаа хүрч байгаа. Үндэсний бөх ч анх үүссэн найр наадам, сонирхогчдын буюу энгийн хүн шууд барилдах боломжтой тэр үеийн анхлан гаргасан дүрэм журмаа өнөөдрийн мэргэжлийн болтол хөгжсөн энэ цаг үедээ тохируулж дүрэм, журмаа шинэчлэх ёстой. Хэдийгээр үндэсний бөх бол монголчуудын найр наадмын хамгийн том багана, спорт биш наадгай гэж үзэх ч өнөөдрийн хувьд үндэсний гэх тодотголтой хамгийн том спорт болж хөгжсөн тул үүнийг дагаад маш их тэмцэл, маргалдаан, зөрчилдөөн үүсэх нь тодорхой. Энэ бүхнийг хагалах судалгаан дээр үндэслэсэн чанга дүрэм хэрэгжихгүй бол буруу тал руугаа хөгжих нь давамгайлна.

- Бөхийн зөрчлийг маш сайн тодорхойлсон шийтгэлийн дүрэм хэрэгтэй. Өнөөдрийн байдалд бол тухайн хүний нийгэмд эзлэх нэр хүнд, нийгмийн сэтгэлзүйг харгалзаж хүн хүнд өөр шийтгэл оногдуулж байгаа нь монгол бөхийг жалга довоор талцуулах хамгийн том шалтаг болж байгаа.

Аймгийн начин Б.Бадрангуй: Допингийн шижилгээг улиралд нэг удаа хийдэг болгоё

-Үндэсний бөхийн одоогийн дүрэм, журмаас идэвхгүй барилдсаныг нь хасдаг дүрмийг өөрчлөх ёстой юм шиг санагддаг. Учир нь идэвхгүй барилдаж байгаа мэт харагдаж байгаа боловч сүүлийн минутад хоёр бөх хоёулаа хүч тамир нь барагдсан байдаг. Ийм үед хүнийг харагдах байдлаар нь дүгнэж хасаж байгаа нь хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэлбэр. Харин үүний оронд жүдо бөх шиг торгуультай болгож, хоёр удаа торгуулсан хүн нь илүү барьц авч барилддаг болох зэргээр шийдэж болох юм шиг санагддаг. Үүнээс бусад дүрэм дээр бол маргах зүйл байхгүй.

Зөрчил гаргасан бөхөд оногдуулах шийтгэлийг улам чангаруулах ёстой гэж хардаг. Тухайлбал, сум, аймгийн баяр наадамд бага цолтой бөхчүүд эвтэй сайхан барилдаад байж болдог. Харин улсын цолтой бөхчүүд ирэхээр л маргаан гардаг. Улсын цолтой бөхийг сум болон аймгийн цолтой бөх хаяхад л хэрүүл, маргаан үүсдэг. Тиймээс энэ мэт ёс зүйн зөрчлийг арилгахын тулд шийтгэлийг улам чангаруулах хэрэгтэй. Ингэснээр зөрчил арилах боломжтой. Мөн асуудал үүсгэсэн хоёр бөхийг хоёуланг нь байлгаж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Допингийн асуудлыг байхгүй болгохын тулд бөхийн өргөөнд болж буй улирлын чанартай барилдааны үеэр түүврийн аргаар допингийн шинжилгээ авснаар энэ асуудал цэгцэрнэ гэж бодож байна. Шинжилгээ хийлгэх мөнгө, санхүүжилт нь байхгүй бол барилдаан бүрийн үеэр бага хэмжээний хураамж авч түүгээрээ шинжилгээ явуулах боломж байна гэж хардаг.

Бөх сонирхогч, багш Э.Даваа-Очир: Сэргээшийг “нутагшуулах” нь өв соёлыг уналтад оруулах аюултай

-Монгол үндэсний бөхийн дүрэмд шинэчлэл хийх нь зөв. Нэгэнт мэргэжлийн шинжтэй, тухайн тамирчдын нэг насны амьдралын асуудал болж байгаа тул маш олон зүйлийг дүрэмдээ нарийвчлан тодорхойлж заах ёстой. Тухайлбал хоёр бөх бараг зэрэг шахам унах тохиолдолд хөлийн цэц бичлэг үзээд шийдэж байгаа ч маргаантай үр дүн гарч байна. Ер нь бөхийн өргөө, наадмын цэнгэлдэхэд дор хаяж найман талаас нь  камераар бичих хэрэгтэй. Түүнчлэн бүр дөрвөн  талаас нь газарт байрлуулсан камераар  бичиж, хэн нь түрүүлж шороодсоныг шийдэх ёстой. Бөхийг идэвхээр хаялцуулж байгаа тохиолдолд яг ямар шалтгаанаар, дүрмийн ямар заалтаар хэн нь идэвхийн оноо авч, хэн нь алдаж байгааг шууд хэлж байх хэрэгтэй. Мөн хөлийн цэцээс бөхийг давуулах, хасах зэрэг шийдвэр гаргахдаа нутаг ус, танил тал харах, бөхийн холбоо, улс төрчдийн нөлөөлөлд автаж буй байдал харагддаг тул маш нарийн шийдэх ёстой. Зөрчил гаргасан бөхийг шийтгэх нь маш зөв. Доод цолтондоо дээрэлхүү, дээд цолтондоо хүндэтгэлгүй хандахаас эхлээд бэртээж гэмтээхүйц хаяж байгаа, улайм цайм 2-3 даваанд дараалан амласан бөхчүүд нь буугаад улс, аймгийн цолд хүргэж өгч байгаа тохиолдолд яаж шийтгэхийг дүрэмдээ яв цав тодруулж, энэ асуудлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэж байгааг спортын сувгаар шууд дамжуулахыг хүсдэг. Зөрчил гаргасан бөхөөс илүүтэйгээр буруу шийдвэр гаргаж буй хөлийн цэц, холбооны албан тушаалтнуудыг маш хатуу шийтгэмээр байдаг. Бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн зөрчилд эхний удаад барилдах эрхийг таван жилээр хасах, давтан гаргавал барилдах эрхийг нь бүрмөсөн хасах шийтгэл ногдуулмаар байна. Эс тэгвэл бөхчүүд Н.Батсуурь, Э.Оюунболд, М.Бадарч шиг өндөр цолд хүрсэн хойноо ч зориудаар хэрэглээд сэргээшийг үндэсний спортод бүрмөсөн “нутагшуулах”, үндэсний бөхийн барилдаан үзэх хүсэлтэй хүмүүсийн тоо эрс багасах, үндэсний өв соёл маань уналтад орох аюултай. Мөн сэргээшийн эсрэг үндэсний төв ч билүү тэр байгууллагын ажил, тэнд байдаг, сэргээшийн шинжилгээ авдаг хүмүүсийн талаар чанга бодлого барихгүй бол тэнд жинхэнэ “хорчид” байна гэж үздэг.

Гавьяат дасгалжуулагч С.Тулга: Бөхчүүд  дэвжээнд гарахдаа хариуцлагатай хандмаар байна

-Үндэсний бөхийн дүрэм журмыг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай явдаг хүний нэг нь би. Хэдийгээр бид ёс уламжлалаа дээдлэх ёстой ч цаг үеэ дагаад өөрчлөх ёстой зүйлээ өөрчлөөд явах нь зөв гэж бодож байна. Дэлхий нийт өнөөдөр хурдтай, аливаа зүйлийг богино хугацаанд үзэх сонирхолтой болж байна. Ялангуяа үндэсний бөхийн барилдаан шуурхай байх тусмаа л сонирхолтой болов уу.  Өнөөдөр энэ өөрчлөлтийг дагаад Японы сүмо бөх дүрмийн өөрчлөлтүүдийг хийж, ямар үзүүштэй болж байгааг та бүхэн харж байгаа байх.

-Дэгтэй газар дээшилдэг гэж үг бий. Өнөөдөр бидний хайрлаж хүндэлдэг бөхчүүдийг олон мянган хүүхэд харж, үлгэр дуурайл авдаг шүү дээ. Тиймээс эдгээр бөхчүүд ч дэвжээнд гарахдаа хариуцлагатай хандмаар санагддаг. Нэг нэгэндээ унаж өгдөг найраа хийдэг асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Өнөөдөр Японы сүмо бөхөөс үлгэр авмаар байна. Тэд ямар хатуу дүрэм тогтоож, ёс зүйн хариуцлага алдсан бөхөд арга хэмжээ авдаг. Тиймээс ямар ч бөх гарч ирээд дэвжээн дээр худал барилддаггүй. Үүн шиг хатуу дэг, дүрэм хэрэгжүүлж байж, монгол бөхийн хөгжил цаашаа урагшилна гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Урлагийнхныг хориглосон...
Жолоодох эрхгүй тээврийн...

Үндэсний бөхөө "өргөх" үзэл санаанд нэгдэх үү

Kuzmo 2024-10-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Үндэсний бөхөө

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Үндэсний спорт   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

5 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах