• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж, орон нутгийг орхисон уу

Ердөө, хагас жилийн дараа Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болно. Энэ түүхэн шинэчлэлтэй уялдуулж сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчноо урьд хожид байгаагүйгээр “хөдөлгөөд” байгаа. Сонгуулийн зохион байгуулалт зардал бууруулах, хяналт тавихаас гадна жендэрийн эрх тэгш байдлын тал дээр манай улс томоохон дэвшил гаргав. Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх, 2028 оноос эхлээд 40 хувь байхаар хуульчилж баталгаажууллаа. Энэ нь УИХ-д олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, тантай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл сонгогдох боломж бүрдлээ. Мөн саналын хуудаст хүйсийн харьцаа 1/1 буюу эмэгтэй, эрэгтэй гэж сөөлжлөхөөр болсон. Хамгийн багаар бодоход аль нэг хүйсийн төлөөлөл 22-24 сонгогдох боломжтой гэж хэлж болно. Энэ мэтээр тэгш эрхийг хангах 30 хувь учиргүй том дэвшил биш ч өнөөгийн нөхцөл байдалд чамлахаар чанга атгах хэмжээний ялалтыг хүний эрхийн тэмцэгчид 18 жилийн дараа байгуулж чадлаа. Энэ бол жендэрийн эрх тэгш байдлыг хангасан ганцхан зохицуулалт.

Мөн өмнөх сонгуулийн гүйцэтгэл тайлантай уялдуулж сонгуулийн зардлыг багасгах, тэр дундаа нэр дэвшигчдийн зурагт самбарын тоо 90 гаруй хувиар буурна гэж үзжээ.  холбоотой шинэлэг зохицуулалтууд орсон. Ингэхдээ нэр дэвшигчид тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, сонгогчдод ойлгомжтой, хүртээмжтэй сурталчилгааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “нэгдсэн самбар” ашиглахаар хуульчилсан нь том шинэчлэл болов. Тодруулбал, суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх самбар байрлуулна. Нэр дэвшигчид бүгд  нэгдсэн самбар дээр зурагаа байршуулна. Урт нь 2.4, өргөн нь метр гаруй самбар хийхэд хоёр сая төгрөгөөс дээш зардал гарахгүй гэж тооцсон. Ингэснээр нэр дэвшигчээс самбартай холбоотой зардал гарахгүй. Нэг хүн А4 бичгийн цаасыг хоёр нийлүүлсэн хэмжээтэй зурагаа өөрт оногдсон хэсэгтээ наана гэсэн үг. Харин намууд самбараа өөрсдийн зардлаар хийж санал авах байранд байршуулж болно. Гэхдээ гудамжинд байдаг бизнесийн байгууллагын самбарыг түрээслэхийг зөвшөөрөхгүй гэсэн шинэчлэл орсон.

Түүнчлэн, намууд нэр дэвшүүлэхдээ 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх шаардлага тавьж байгаачлан жендэртэй холбоотой тайланг жил бүр гаргаж өгнө. Үр дүнд нь үндэслэж санхүүжилт олгох, намууд шаардлагатай мэдээллээ цахим хуудастаа тавьж байгаа эсэхийг сонгуулийн байгууллага хянана. Нэр дэвшигчдийн бүртгэл, баталгаажуулалтыг цахимаар хийнэ. Энэ мэтээр намд дангаар нь үүрэг болгохоос гадна төрийн институтийг оруулж ирж байгаа чухал өөрчлөлтүүдийг дагаж мөрдөх юм. Тэгвэл Их хурлын сонгуулийн хуульд орж буй эдгээр шинэчлэлийг мөн адил орон нутгийн сонгуулийн хуульд тусгах уу гэдэг асуудал анхаарал татаж буй юм. Гэтэл дээрх шинэчлэлүүдийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль тусгаж өгөхгүй бол хугацаа тун бага үлдсэн. Энэ удаагийн намрын чуулганаар амжиж батлуулахгүй бол хуулийн хугацаа “хаагдана”. Одоогийн байдлаар сонгууль болохоос нэг жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулна гэсэн хамгаалалтыг зургаан сар болгон бууруулж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг батлаад байгаа ч ёсчилсон эсэх нь тодорхойгүй. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэзээ өргөн барих, орон нутгийн сонгуульд шинэчлэл хийх үү гэдэг нь тун бүрхэг байна. Бид арваад их хурлын гишүүнтэй уулзаж тодруулсан боловч энэ талаар тодорхой мэдээлэлтэй нь цөөн байв.

Орон нутгийн сонгуулийн хуульд зардал бууруулах, жендэрийн тэгш төлөөллийг хангах 30 хувийн зохицуулалтыг тусгахаас эхлээд өөрчилж шинэчлэх хэрэгцээ шаардлага их бий. Үгүй бол сонгуулийн эрх зүйн орчин, жендэрийн мэдрэмжтэй шинэчлэл зөвхөн парламентад үйлчилж, орон нутаг хөсөр хаягдах нь. Одоогийн мөрдөж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуульд Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж заасан.Угтаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль гэдэг ач холбогдлоороо Их хурлаас дутахгүй. Яг л иргэдийн амьдрах орчин, асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг ард түмэнд хамгийн ойр төлөөлөл. Тиймээс намууд, их хурлын гишүүд энэ тал дээр шуурхай “хөдөлж” өргөн барихгүй бол хугацаа бага үлдлээ. Хуулийн өөрчлөлтийн талаар СЕХ-ноос тодруулахад “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуульд Их хурлын Сонгуулийн хуульд тусгасан өөрчлөлтүүдийг оруулсан. Харин хэзээ өргөн барихыг мэдэхгүй” байна гэв. Тиймээс бид Их хурал болоод Засгийн газрын гишүүний байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД: ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНААГ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Орон нутгийн сонгуулийн хууль одоохондоо өргөн баригдаагүй байна. Зарим гишүүд санаачлаад явж байгаа учраас удахгүй орж ирнэ гэж бодож байгаа. Их хурлын сонгуулийн хуульд тусгасан тогтолцоо, эмэгтэйчүүдийн квотыг орон нутгийн сонгуульд оруулах уу гэдэг асуудал нэлээд яригдаж байна. Мөн сум, дүүргээс сонгогдсон хүмүүсээс  аймаг, нийслэлийн төлөөлөгчдийг сонгоё гэдэг санал гаргаж үүнээс болж гацаа үүсээд байгаа. Ер нь орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөх, дагуулаад Нэгжийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Улс төржүүлэхгүйн тулд сум, аймгийн даргыг ард түмэн сонгодог тогтолцоонд шилжих ёстой гэж боддог. Мөн зардал мөнгөтэй холбоотой шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн үзэл санааг орон нутгийн сонгуульд суулгах тал дээр идэвхтэй оролцоно.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН:  ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТООГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ЧАНАР ЯРИХ ЁСТОЙ

 -Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар бүрэн мэдээлэл алга. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэхээс илүү чанар ярих ёстой гэж боддог. Хувийн хэвшилд эмэгтэйчүүдийн манлайлал өндөр байгаа ч улс төрийн түвшинд харьцангуй цөөн. Тиймээс жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр ахиц дэвшил гаргах зайлшгүй шаардлагатай. Эрх зүйн орчин, боломж нөхцлийг ч сайжруулах ёстой. Энэ тал дээр Соёлын яам манлайлж ажилладаг. Миний харж буйгаар зөвхөн тоо гэхээс илүү чанар руу илүү анхаарах буюу бүх салбарт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь чухал. Аль ч түвшинд чанартай байх зарчмыг баримтлах хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ:  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЯМАР ЗАРЧМААР СОНГОХ ВЭ ГЭДЭГ НЬ МАРГААНТАЙ БАЙГАА

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар төлөөлөгчдийг ямар зарчмаар хэрхэн сонгох, хуулийн хэр хэмжээнд өөрчлөх вэ гэдэг дээр маргаантай саналууд гарч байгаа юм билээ. Миний хувьд өргөн барихгүй болов уу гэж ойлгосон. Гэхдээ руулийн өөрчлөлтийг удахгүй өргөн барих ёстой гэсэн гишүүд ч бий. Орон нутгийн сонгуулийн шинэчлэлийг намрын чуулганд амжиж хийхгүй дахиад “гар” хүрэх боломжгүй болно. Одоогоор өөр санал хэлэхэд эрт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ураны “тоо”-нуудыг УИХ-гүйгээр...
"Уушгины хатгаа өвчний эсрэг 13...

Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж, орон нутгийг орхисон уу

УЯНГА 2023-11-30

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

11 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

13 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

16 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

20 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах