• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өвлийн аялал жуулчлалыг өндийлгөх 55 тэрбум төгрөг

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаанаар тус хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэй. Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой” гэдгийг онцлон хэлж байсан билээ. 

Мөн хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцож.Ариун цэврийн байгууламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгч байв.

Тэгвэл  дээрх өвлийн аялал жуулчлалтай холбоотой мэдээллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өглөө.

Тэрбээр “2023 оны аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг албан ёсоор байгууллаа. Ингэснээр аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэдэг тооцоо төлөвлөгөөтэй байна.

Аравдугаар сард Их цайны зам буюу Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтарсан торгоны замыг буцаан сэргээх ажлууд хэлэлцээрийн түвшинд амжилттай хийгдлээ.

Энэ сард өвлийн аялал жуулчлалыг, 2024 оны хоёрдугаар сард цагаан сарыг сурталчлах инфлүэнсерүүдийн баг ирэхээр бэлтгэгдэж байна. 2023-2024 онд нийт зургаан удаагийн багийг авчрахаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын талаарх мэдээлэл дэлхийн 500 орчим сая хүнд хүрч, 2019 онд ирсэн жуулчдын тоог давсан үзүүлэлтэд хүрлээ.

Засгийн газрын хурлаас олон улсын болон дотоодын нислэгийн тоог хэвээр хадгалах, өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 7639 орны хүчин чадал бүхий 111 баазыг шинэчлэхэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч байна. Улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн.

Боршоо, Ханх, Цагааннуур боомтуудын ажиллах цагийг уртасгаж, ОХУ болон бусад улсын жуулчдыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа. Ирэх долоо хоногийн хурлаар өвлийн аялал жуулчлалтай холбоотой төлөвлөгөөг батална” хэмээв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Манай улс 6, 7, 8 дугаар сард нийт жуулчдын 40 хувийг хүлээж авдаг. Өвлийн аялал жуулчлал буюу 11, 12, 1, 2, 3 дугаар сард жуулчдын тоо маш бага байдаг. Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард 34 мянган жуулчин хүлээж авч байсан юм билээ.

Энэ оны арваннэгдүгээр сараас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогууд гаргаж, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана.

БОАЖЯ-ны 2023 оны төсөвт аялал жуулчлалын хөтөлбөр 4.9 тэрбум төгрөг. Инфлүэнсерүүдтэй шат дараалсан байдлаар ажиллана. Жишээлбэл 2024 оны тавдугаар сард Nas Summit хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил наймдугаар сард хийсэн. Хийгдэж байгаа контент, үзэлтийн тоогоор гэрээлж ажиллаж байгаа. Одоогоор нэг тэрбум орчим төгрөгийн төсөв зарцуулсан. Одоо­гоор 600 мянга орчим жуулчин ирсэн.

Монголбанкнаас тогтоосноор нэг жуулчин 2000-2048 ам.долларын орлого оруулж, тэрбум доллар буюу 3.4 их наяд төгрөг давсан хэмжээний орлогыг улсын төсөвт оруулсан тооцоолол байна.

Нислэгийн тийзийн үнэ агаарын тээврийн либералчлалтай холбоотой. Энэ жил өдөртөө 12-14 нислэгийг БНСУ-аас долоон авиа компани үйлдэж байлаа.

Бидний авсан мэдээллээр одоогийн байдлаар 140,000 солонгос жуулчин ирсэн байгаа. Ирэх жил энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ, тиймээс тийзийн үнэ тарифын багц хямдрал гаргахаар тооцоо судалгааг томоохон авиа компаниуд эхлүүлсэн байгаа юм билээ.

Монголд зочлох жилийг 2023-2025 он болгосон. Энэ онд суурь ажлуудыг хийж байгаа. Нисдэг тэрэгний 33 отоглох цэгийг байгуулах сонгон шалгаруулалт зарлагдах гэж байна. Ирэх онд нэг сая жуулчинг хүлээж авах тоондоо хүргэх төлөвлөгөөтэй.

Улаанбаатар хот олон улсын жуулчдыг хүлээж авахад орны тоо хүрэхгүй байна, нийт зочид буудал 4300 орчим ортой. Томоохон зочид буудлыг барих сууриудыг бэлдэж өгөх шаардлагатай байна” гэж хариуллаа.

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны арваннэгдүгээр сарын 02. Пүрэв. №167 (5895)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
"Эмээлт"-ийн хүүхдүүд...
Ч.Ижилболд: Би эрхээ...

Өвлийн аялал жуулчлалыг өндийлгөх 55 тэрбум төгрөг

БАТ-ЭРДЭНЭ 2023-11-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Өвлийн аялал жуулчлалыг өндийлгөх 55 тэрбум төгрөг

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаанаар тус хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэй. Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой” гэдгийг онцлон хэлж байсан билээ. 

Мөн хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцож.Ариун цэврийн байгууламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгч байв.

Тэгвэл  дээрх өвлийн аялал жуулчлалтай холбоотой мэдээллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өглөө.

Тэрбээр “2023 оны аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг албан ёсоор байгууллаа. Ингэснээр аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэдэг тооцоо төлөвлөгөөтэй байна.

Аравдугаар сард Их цайны зам буюу Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтарсан торгоны замыг буцаан сэргээх ажлууд хэлэлцээрийн түвшинд амжилттай хийгдлээ.

Энэ сард өвлийн аялал жуулчлалыг, 2024 оны хоёрдугаар сард цагаан сарыг сурталчлах инфлүэнсерүүдийн баг ирэхээр бэлтгэгдэж байна. 2023-2024 онд нийт зургаан удаагийн багийг авчрахаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын талаарх мэдээлэл дэлхийн 500 орчим сая хүнд хүрч, 2019 онд ирсэн жуулчдын тоог давсан үзүүлэлтэд хүрлээ.

Засгийн газрын хурлаас олон улсын болон дотоодын нислэгийн тоог хэвээр хадгалах, өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 7639 орны хүчин чадал бүхий 111 баазыг шинэчлэхэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч байна. Улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн.

Боршоо, Ханх, Цагааннуур боомтуудын ажиллах цагийг уртасгаж, ОХУ болон бусад улсын жуулчдыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа. Ирэх долоо хоногийн хурлаар өвлийн аялал жуулчлалтай холбоотой төлөвлөгөөг батална” хэмээв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Манай улс 6, 7, 8 дугаар сард нийт жуулчдын 40 хувийг хүлээж авдаг. Өвлийн аялал жуулчлал буюу 11, 12, 1, 2, 3 дугаар сард жуулчдын тоо маш бага байдаг. Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард 34 мянган жуулчин хүлээж авч байсан юм билээ.

Энэ оны арваннэгдүгээр сараас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогууд гаргаж, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана.

БОАЖЯ-ны 2023 оны төсөвт аялал жуулчлалын хөтөлбөр 4.9 тэрбум төгрөг. Инфлүэнсерүүдтэй шат дараалсан байдлаар ажиллана. Жишээлбэл 2024 оны тавдугаар сард Nas Summit хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил наймдугаар сард хийсэн. Хийгдэж байгаа контент, үзэлтийн тоогоор гэрээлж ажиллаж байгаа. Одоогоор нэг тэрбум орчим төгрөгийн төсөв зарцуулсан. Одоо­гоор 600 мянга орчим жуулчин ирсэн.

Монголбанкнаас тогтоосноор нэг жуулчин 2000-2048 ам.долларын орлого оруулж, тэрбум доллар буюу 3.4 их наяд төгрөг давсан хэмжээний орлогыг улсын төсөвт оруулсан тооцоолол байна.

Нислэгийн тийзийн үнэ агаарын тээврийн либералчлалтай холбоотой. Энэ жил өдөртөө 12-14 нислэгийг БНСУ-аас долоон авиа компани үйлдэж байлаа.

Бидний авсан мэдээллээр одоогийн байдлаар 140,000 солонгос жуулчин ирсэн байгаа. Ирэх жил энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ, тиймээс тийзийн үнэ тарифын багц хямдрал гаргахаар тооцоо судалгааг томоохон авиа компаниуд эхлүүлсэн байгаа юм билээ.

Монголд зочлох жилийг 2023-2025 он болгосон. Энэ онд суурь ажлуудыг хийж байгаа. Нисдэг тэрэгний 33 отоглох цэгийг байгуулах сонгон шалгаруулалт зарлагдах гэж байна. Ирэх онд нэг сая жуулчинг хүлээж авах тоондоо хүргэх төлөвлөгөөтэй.

Улаанбаатар хот олон улсын жуулчдыг хүлээж авахад орны тоо хүрэхгүй байна, нийт зочид буудал 4300 орчим ортой. Томоохон зочид буудлыг барих сууриудыг бэлдэж өгөх шаардлагатай байна” гэж хариуллаа.

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны арваннэгдүгээр сарын 02. Пүрэв. №167 (5895)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

15 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

18 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

20 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

24 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах