• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөгжлийн банкны хэрэг: Идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү?!

Хөгжлийн банкийг анх байгуулахдаа санхүүжүүлсэн төслийнх нь 60-аас доошгүй хувийг уул уурхайн салбараас бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортлох чадварыг дээшлүүлэх, экспортыг дэмжсэн хөтөлбөрүүд байх ёстой гэж заасан. Харамсалтай нь энэ банк экспортыг биш эрх мэдэлтнүүдийг дэмжиж иржээ.

Ер нь бол байгуулагдсан цагаасаа л ийм байсан. Бүгд мэднэ. “Хөгжлийн банкны” гэх хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаад ч удаж байгаа юм.

Хачин нь ингэсээр байтал эрх мэдэл, улс төрд нөлөөтэй этгээдүүд тэнд төвлөрсөн хөрөнгийг нь “зээл” нэрээр авсаар байжээ.

Хамгийн гол нь эдгээр олон тэрбумын “зээл”-үүд нь эргэн төлөлт байхгүй, зориулалтын бусаар зарцуулсан байх магадлал өндөр зэрэг гэмт хэргийн шинжийг агуулсанд байгаа юм. Тиймээс “Оросыг маажвал татар” гэдэг шиг компаниудыг захаас нь жаахан төнхөхөд л улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээдүүд гарч ирж байна.

Бас төр өөрөө ч чанаргүй зээлийн эзнээр тодроод байна.

Төрийн нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Монгол” ХХК 141.37 тэрбум, “ДЦС-4” ТӨХК 248.46 тэрбум, Эрчим хүчний яам 42.21 тэрбум, МИАТ ТӨХК 18.24 тэрбум, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 152.35 тэрбум, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ 17.24 тэрбум, Төрийн банк 5.80 тэрбум, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК 30.19 тэрбум, ТОСК ТӨҮГ 230.69 тэрбум, мөн 19.25 тэрбум, Дорнод бүсийн эрчим хүчний систем 19.71 тэрбум төгрөгийг тус тус зээлсэн байна. Ихэнх нь эргэн төлөлт тааруу байгааг Хөгжлийн банкнаас зарласан “тоо”-ноос харж болно.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол групп” ХХК-ийн 4.80 тэрбум, Х.Ганхуяг нарын УИХ-ын гурван гишүүн “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 33 тэрбум, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, Тагнуулын дарга асан Б.Хурц нар “Изинис Эйрвайз” ХХК-ийн  22.92 тэрбум, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Мак цемент” ХХК-ийн 153.03 тэрбум, УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Ачлал трейд” ХХК-ийн 42.73 тэрбум, БХБ-ын дэд сайд асан Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” ХХК-ийн 13.74 тэрбум, “Чингис хаан” банкны 1.03 тэрбум, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Вояжер минерал ресурсес” ХХК-ийн 4.47 тэрбум, Хотын дарга асан Су.Батболд “МБҮ трейд” ХХК-ийн 11.50 тэрбум, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат “Бармон” ХХК-ийн 13.84 тэрбум, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн 18.52 тэрбум, Сангийн дэд сайд асан С.Пүрэв “Энсада истерн” ХХК-ийн 26.86 тэрбум, төгрөгийн зээлтэй холбоотой байж болзошгүй, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “НВЦ” ХХК-д 59.83 тэрбумыг олгуулсан байх магадлалтай гэсэн гэсэн мэдээлэл байна.

Бас “Голомт”-ын Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн 145.12 тэрбум, “Голомт” банкны 1.22 тэрбум, “Худалдаа хөгжлийн банк”-ны Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкны 3.0 тэрбум, “Кью Эс  Си” ХХК-ийн 151.58 тэрбум, “Макс”-ын Д.Ганбаатар “Макс рөүд” ХХК-ийн 17.95 тэрбум, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр “”Эйч энд Эйч Ремикон” ХХК-ийн 2.35 тэрбум, “Ган хүдэр орд” ХХК-ийн 4.84 тэрбум, “Инжир” ХХК-ийн 5.58 тэрбум, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат “”Строй инвест” ХХК-ийн 2.35 тэрбум, “Пи Си Вай” ХХК-ийн 3.47 тэрбум, “Монгема” ХХК-ийн 10.52 тэрбум, “Газ импорт” ХХК-ийн 5.61 тэрбум, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу “Дорнын цас” ХХК-ийн 2.88 тэрбум, “Хатант интернэшнл” ХХК-ийн 6.0 тэрбум, “Болор шүр” ХХК-ийн 2.31 тэрбум, Монголбанкны хэлтсийн захирал асан Д.Дэлгэрсайхан “Комплант” ХХК-ийн 2.72 тэрбум төгрөгийн зээлийн араас гарч ирж болзошгүй гэж буй юм.

Өөрөөр хэлбэл, Монголын нөлөө бүхий эдгээр эрхэм энд дурдсан зээлүүдтэй холбоотойгоор АТГ-т тайлбар мэдүүлэг өгөх бололтой.

Энд бас нэг анхаарах асуудал байна.

Юу гэвэл, нийгэм тэр  чигээрээ “...Хөгжлийн банкийг дээрэмдсэн, луйвардсан новшнууд” гэдэг сэтгэл зүйд хөтлөгдчихлөө. Энэ бол туйлшрал.

Эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд нөлөөлж авсан зээлүүд мэдээж бий. Тэгээгүй, бизнес зарчмаар зээл хуй аваад, тэрийгээ төлөөд явж байгаа нь ч цөөнгүй байна. Зээлдэгчдийг нийтээр нь харлуулж болохгүй гэх гээд байгаа юм. Учир нь эдгээр зээлийг Хөгжлийн банк руу давхиж ороод дээрэмдчихээгүй.

Ер нь тэгээд жилийн наймхан хувийн хүүтэй зээлээс татгалзах бизнесмэн байх уу. Боломж байвал авах нь тодорхой бус уу. Яахав, Фейсбүүкийн Марк Цукерберг, “Амазон”-ы Жак Ма нарынх шиг бизнест зээл хэрэггүй байж магадгүй. Монголд бол зээлгүй бизнес боломжгүй. Тиймээс энэ туйлшрал дунд хэлмэгдэл гарах магадлал өндөр байна. Үүнийг учир мэдэх олон хүн хэлж байна л даа.

Хөгжлийн банкны ТУЗ нь, Зээлийн хороо нь, тэр дундаа Гүйцэтгэх удирдлагад Хяналт шалгалт, бас Эрсдэлийн үнэлгээ хариуцсан газруудын зөвшөөрлөөр зээлүүдийг олгосон байдаг.

Тэр утгаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийг удирдаж байсан нөхдүүд шалгууллаа. Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Б.Батбаяр нар шалгуулсан. Одоо Г.Амартүвшин АТГ-ын үүд сахихаар болж байна.

Нэг үгээр хэлбэл, хоёр жилийн өмнөөс зарим зээл нь эрүүгийн хэрэг болж АТГ, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны зээл олгосон албан тушаалтнууд албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж зарим зээлдэгчдэд давуу байдал олгосон эсэх, компаниудаас хахууль авсан эсэхийг шалгаж эхэлсэн байна.

Гэвч шалгагдаж буй Хөгжлийн банкны албан тушаалтнууд дунд гол хүмүүс нь алга. АТГ-ын анзаарахгүй, эсвэл тоохгүй байгаа Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн гэсэн хүмүүс байгаа юм.

Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн нартай яагаад ч юм хариуцлага ярьдаггүй нь анхаарал татаад байгаа юм.

Янгугийн Сод-Эрдэнэ бол “Хэт” ХХК-д электроникийн инженер, “Айкон” ХХК-д электроникийн инженер, 2000 онд “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. 2001 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга, 2010 онд НЗДТГ-т агентлагийн орлогч дарга болсон. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын албанд очсон. 2021 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлаар шилжин томилогджээ.

Ганбямбын Дөлгөөн нь 2008-2010 онд Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, 2014-2015 онд Люксембургийн Вант Улсын “Шродерс” хөрөнгө оруулалтын сангийн шинжээч, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018-2020 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал,  2020 оноос Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Одоогийн чанаргүй зээл дунд энэ хоёр захирлын хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээ хийж гаргасан зээл нэлээд байх аж.

Ийм байтал тэд тушаал дэвшээд, Я.Сод-Эрдэнэ нь өдгөө Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал, Г.Дөлгөөн нь бүр үсрээд Төрийн банкны гүйцэтгэх захирал,  тэгээд дараа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болчихжээ.

Нөгөө талаас Гүйцэтгэх удирдлагын багийн эрсдэлийн бодлого, зохицуулалтын дагуу Хөгжлийн банк нь тогтоосон эрсдэлийн параметрүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь барьцаа хөрөнгийг үнэлэх, гэрээний үүргийн дагуу барьцаа хөрөнгийг барьцаанд авах, барьцаа хөрөнгийн үнэ цэнийг хянах, зээл барьцаа хөрөнгийн бичиг баримтуудын хадгалалт хамгаалалтыг хариуцдаг. Гүйцэтгэх удирдлагын багийн бүрэлдэхүүнд гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газрын захирлууд буюу дээрх хоёр хүн үүнд багтана. Өөрөөр хэлбэл, багийн тоглолт гэсэн үг. Тэр утгаараа Б.Батбаяр, Г.Амартүвшин нар буруутвал Я.Сод-Эрдэнэ хяналт шалгалт хариуцсан дэд захирал нь байсан учраас хариуцлага хүлээнэ. Мөн Б.Батбаяр буруутай гэвэл Я.Сод-Эрдэнээс гадна дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал асан Г.Дөлгөөн ч бас шалгуулах ёстой юм.

Бод доо, Хөгжлийн банк гэдэг хоттой хонь байна. Хоттой хонинд улстөрчид, улс төрд нөлөө бүхий нөхдүүд гэсэн чоно орчихжээ. Цөлмөсөн байна. Тэр боломжийг Хөгжлийн банкны ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд хэмээх хоньчид олгожээ. Чоно яахав, нүдүүлж байна. Харин Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарын гол хоньчид нь энэ дуулианыг “тээр дээр”-ээс хараад сууж байна. Тэгэхээр л идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү гэж асуумаар байгаа юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 30 (6762)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Үс засуулвал эрч хүч ихэснэ
Хөгжлийн банкны зээлийг "ЖДҮ"...

Хөгжлийн банкны хэрэг: Идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү?!

Kuzmo 2022-02-11

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах