• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнийн үг цөөрч, үйлдэл нь чангарсаар...

Т.САЙХАН
 
Хамгийн их “ярьдаг” улстөрчийн нэг нь Л.Оюун-Эрдэнэ байлаа. Тэрбээр “сул” гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхдаа хэвлэлд хамгийн нээлттэй хүн байсан юм. Харин Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хагас жил гаруйн хугацаанд өмнө ярьдаг шигээ дуугарахаа больсон гэхэд болно.
 
Өөрөөр хэлбэл, одоо Л.Оюун-Эрдэнийн үг нь цөөрчихөөд байгаа юм.
 
Гэхдээ тэрбээр “сул” гишүүн байхаасаа ярьж ирсэн асуудлаа үйлдлээрээ нэлээд чангахан шийддэг болсон талаар улс төрийн хүрээнийхэн, ажиглагчид, ер нь олон нийт ярьж эхлэв.
 
Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас харвал энэ үнэний ортой ажээ.
 
Хамгийн сүүлд өчигдөр Засгийн газрын хуралдаанаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлж, албан тушаал хашиж байхдаа холбогдсон асуудлуудыг нь шалгуулахаар АТГ-т шилжүүлэв. Л.Бямбасүрэн саяхан даа, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэдэг. Өмнө нь ажил, албан тушаалтайгаа холбоотой олон асуудалд нэр холбогдож байсан юм.
 
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байв. Тэрбээр “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү” гэсэн байдаг. Ингэж хэлснээсээ дөрвөн сарын дараа Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
 
Өдгөө Замын-Үүдээс эхлүүлсэн авлигын индексийг бууруулах арга хэмжээ нь хэрэгжээд явж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын эхээр Замын-Үүдийн ачаа тээвэр нэвтрэх үйл явц, нөхцөл байдалтай танилцсан. Улмаар долдугаар сарын 5-нд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж,  Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцүүлсэн. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, Замын-Үүд боомтод ажиллуулж эхэлсэн юм.
 
Энэ талаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сарын 19-ний өдөр “Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулж байна. Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдсэн.
 
Энэ арга хэмжээний хүрээнд төрийн нэрийн өмнөөс Замын-Үүдэд үүрэг гүйцэтгэж байсан удирдах түвшний хүмүүсээс гадна сүүлийн үед АТГ, ТЕГ, ЦЕГ-аас саатуулан шалгаж буй зарим хүн хилийн боомтууд дахь авлигын асуудалтай холбогдож буй ажээ.
 
Тухайлбал, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбатыг Замын-Үүдтэй холбоотой асуудлаар баривчилсан гэх мэдээлэл бий. Түүнийг баривчлах үед гэрээс нь их хэмжээний ам.доллар, чагнах хэрэгсэл хурааж авсан гэдэг.
 
Мөн Нийслэлийн ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн жолоочийн гэрээс их хэмжээний мөнгө хураасан. Ш.Нямдоржид холбогдуулан шалгах бас нэг үйлдэл нь Замын-Үүдтэй холбоотой гэж байна.
 
Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа 2020 оны есдүгээр сарын 23-нд хэвлэлээр нэг мэдэгдэл хийж байв. Тухайн үед өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудал яригдаж байсан юм. Тэрбээр “Намайг тагнаж, чагнасан хангалттай нотлох баримт байгаа. Тиймээс тогтоогдох ёстой гэж үзэж байгаа. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний асуудал биш” гэж байв.
 
Тэгвэл ТЕГ-аас 2021 оны наймдугаар сарын 2-нд тус газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцад шинээр эрүүгийн хэрэг үүсгэж, маргааш нь прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан. Түүнийг сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нартай хамт байхдаа яриаг нь бичиж авсан гэх хэрэгт холбогдуулж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Учир нь сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү нарын ярианд ч хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй зүйл яригдсан байдаг. Үүнээс гадна Б.Хурцыг урьд өмнө дэлгэгдэж байсан улс төрийн холбогдолтой бичлэгүүтэй холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Дашрамд дурдахад, уг бичлэг хийгдсэн Т.Бадамжунайгийн хувийн оффист очсон, одоо УИХ-ын гишүүн болсон 27 хүний бичлэг гарч ирсэн гэх мэдээлэл бас яригдаж байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг “сул” гишүүн байхаасаа шүүмжилж ирсэн. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр “Тусгай албаны хүн бизнес эрхэлж болох уу. Энэ бол олон улсын протоколоор байж болохгүй зүйл. Уул уурхай, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой олон том төсөлтэй Б.Хурц гэдэг хүн холбогддог. Хэдий шүүх тогтоогоогүй ч олон нийт, ард түмний дунд тодорхой түвшинд ийм мэдээлэл байхад бид нээлттэй хэлэлцэх ёстой. Энэ Их хурал үүргээ биелүүлж чадахгүй бол миний бие нам харгалзахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө тэмцэнэ” гэж байв.
 
Үүнээс хоёр жилийн дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ баталсан байдаг.
 
Мөн Б.Хурцын асуудлыг ч Л.Оюун-Эрдэнэ орхиогүй.
 
2021 оны гуравдугаар сарын 8-нд С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоронд хоригдож байсан Т.Чимгээтэй очиж уулзсаныхаа дараа “Эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг Засгийн газар болон ҮАБЗ-ийн хурлаар ярих нь зүйтэй” гэж тайлбар хийсэн.
 
Мөн тэр үеэрээ нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Б.Баасанцогт гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн үед гарч ирсэн. Энэ хүнтэй холбоотой асуудлаар хэлэхэд, шүүгч нартай архи уух, хувийн харилцаа үүсгэх асуудал байж болох ч харамсалтай нь түүний компьютерт хэрэг төлөвлөсөн схем нотлох баримтаар гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн амиа алдсан хэрэг, Т.Чимгээтэй холбоотой хэргийг удаашруулах зэрэг төлөвлөгөө байсан. Зарим хэргийг Б.Баасанцогт төлөвлөж, Х.Идэр нарын шүүгч, прокурорууд оролцдог. Жилийн өмнө хонгил нураах асуудлаар тэмцэж байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд, адилхан хэрэг хийсэн хүмүүсийн тал нь гэм зэмгүй үлддэг зэрэг олон асуудлыг эргэн харах шаардлагатай болсон. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд тавьж, шалгах ёстой гэдэг байр сууриа Засгийн газар ҮАБЗ-д тавина. Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Шүүгч, прокуроруудын хэрэг болж таарсан. Банк ч оролцож байгаа. Шулуухан хэлэхэд шүүгч нар “Ариг” банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Нөлөө бүхий албан тушаалтан оролцсон гэдэг нь тогтоогдоод явж байна. Үүнийг шалгаж байгаа” гэсэн байдаг.
 
Дараа нь 2021 оны тавдугаар сарын 15-нд “Цаашдаа Монгол Улсад хүнийг хэзээ ч эрүүдэн шүүдэггүй, хэн ч хэлмэгддэггүй, ял завшдаггүй, шүүх дарга, энгийн иргэнд өөр ханддаггүй байгаасай гэж бодож байна. Б.Баасанцогт, Б.Хурц нар шиг хүмүүс дахин битгий төрөөсэй” гэсэн байдаг.
 
Тэгвэл 2021 оны долдугаар сарын 25-нд  өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татах тогтоолыг прокурор үйлдсэн. Түүнийг нэр бүхий шүүгч нар, хууль хяналтын байгууллагынханд хахууль өгсөн хэргээр шалгаж эхэлсэн. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогтоос хахууль авсан, “Ариг” банк дээр явагдсан хууль бус үйл ажиллагаа, үүнд оролцсон гэх Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж, Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат, мөн Г.Өлзийбүрэн нарыг ч шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнчлэн 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурор асан Ш.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэж, саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан талаар эх сурвалжууд мэдээллээ.  
 
Ийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэдэн сарын, магадгүй хэдэн жилийн өмнө ярьсан “хэрэг”-үүд өнөөдөр хууль хяналтын байгууллагаар ээлж дараалан шалгагдаж байна. Харин тэрбээр өөрөө эдгээр асуудлын талаар ам нээхээ болиод байгаа юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Цахим бооцоо тавьдаг сайтуудад...
Халдварыг хумьж чадаагүй...

Л.Оюун-Эрдэнийн үг цөөрч, үйлдэл нь чангарсаар...

Kuzmo 2021-08-12

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах