• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Э.Мөнх: Эмч, эмнэлгийн ажилчид хэт ачааллаас гутралд орж, халшрах хам шинж үүссэн

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд цар тахлын нөхцөл байдалд хэрхэн ажилласан талаар үндэсний хэмжээний судалгааг мэргэжлийн байгууллагууд хийжээ. Судалгааны үр дүнгийн талаар СЭМҮТ-ийн сэтгэл засал эмчилгээний багийн ахлагч Э.Мөнхтэй ярилцлаа.
 
-Эмч, эмнэлгийн ажилтнууд цар тахлын үед хэрхэн ажиллав. Та бүхэн судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
 
-Цар тахлын хүнд хэцүү цаг үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй  эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгааг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хоёр үе шаттай хийсэн.Эхний шатны судалгаанд зөөвөрлөгдсөн тохиолдлын үе болох 2020 оны найм, есдүгээр  сард ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЗӨСҮТ, СЭМҮТ, “Энхсаран” сувилалын эмч ажилтнууд болон бусад тусгаарлах байранд ажиллаж байсан резидент эмч нарыг хамруулсан.  Харин  хоёр дахь шатны судалгаанд дотоодын голомтолсон халдвар бүртгэгдсэн 2020 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд халдварын батлагдсан тохиолдлуудтай ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг хамруулсан.
 
Судалгааг ЭМЯ-ны захиалгаар Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхим болон СЭМҮТ-ийн тэнхимийн багш судлаач нарын хамтарсан баг зэрэг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан.
 
Судалгаанд 21-63 насны 435 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан хамрагдсан. Өөрөөр хэлбэл, 131 эмч, 113 сувилагч, 17 тархвар судлаач, найман био-анагаах судлаач, 67 эмнэлгийн мэргэжилтэн, 99 бусад ажилтан хамрагдсан.
 
-Судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ. Халдвар голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэлзүй ямар байсан бэ?
 
-Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчид нь цар тахлын үед хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ажиллах боловсон хүчний мэргэжлийн бэлтгэл, бэлэн байдал дутмаг гэж 30.2 хувь, багаж тоног төхөөрөмж дутагдалтай хэмээн 27.6 хувь нь санал өгсөн. Мөн одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийн хүчин чадал хязгаарлагдмал 21.4 хувь, эм урвалжийн хүрэлцээ хангалтгүй 20 хувь байгаа нь тулгамдсан асуудал үүсгэж байна хэмээн хариулсан. Эмнэлгийн бусад ажилтнуудын 2.7 хувь нь машины сэлбэг, хэрэгсэл, цэвэрлэгээний материал дутмаг байна гэж хариулсан. Харин эмч, эмнэлгийн ажилчдын 29 хувь нь батлагдсан тохиолдлуудыг эмчлэх, тусгаарлагсадтай ажиллахад ямар нэг асуудалгүй байсан гэсэн бол 71 хувь нь тулгамдсан асуудалтай гэж хариулснаас тэдгээрийн 86.3 хувь нь үйлчлүүлэгчдийн харилцаатай холбоотой. 15.7 хувь нь үйлчлүүлэгчид эмнэлгийн дотоод журам зөрчих, 3.5 хувь нь цар тахлын үед ажиллахад туршлага дутагдаж байна гэж үзсэн.  Мөн цар тахлын үед эмч эмнэлгийн ажилчдад үүссэн тулгамдсан асуудлыг дэлгэрэнгүй авч үзвэл 4.7-30.9 хувьд нь хамгаалах хувцастай удаан ажиллахад хүндрэлтэй, толгой их өвддөг болсон, ажлын ачаалал их, цалин хөлс, илүү цаг, урамшуулал хангалттай биш, гэр бүлийн орлого багассан, зээлтэй холбоотой асуудал үүссэн гэсэн бол  халдвараас айх айдастай, халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллах, нойр муудах, сэтгэлзүйн асуудалтай тулгарч байна. Мөн олон хоногоор тусгаарлагдаж ажиллахад хүүхэд харах хүнгүй гэх мэт гэр бүлийн зүгээс тулгамдсан асуудал үүсэх, хувийн хамгаалах хэрэгсэл болох иж бүрдэл хувцасны хэмжээ сонголт байдаггүй, тусгаарлалтанд ажиллаж байгаа эмч нар, ялангуяа резидент эмч нар хоол зөөх зэрэг маш олон хэлбэрийн асуудлууд тулгарч байна.
 
-Судалгаагаар нийтийн дунд халдвар хөл хорионоос үүдэлтэй сэтгэлзүйн тулгамдсан асуудал их байсан. Эрүүл мэндийн салбарынхны хувьд тэдний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна?
 
-Дэлхий нийтэд хийгдэж буй судалгаанууд болон бидний судалгаанд SARS-CоV-2 вирусийн халдвартай хүнийг шууд ба шууд бусаар эмчлэх, айдас, хагацлыг мэдэрсэн, амь насанд нь аюул заналхийлсэн, биеийн байдал хүнд хүмүүстэй харилцах, өөрөө халдвар авахаас айж түгших, бусдад халдвар дамжуулах вий гэсэн санаа зовинолтой. Мөн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, олон хоног ажиллах, ажлын хэт их ачаалал, халдварын нөхцөлд ажиллахад сэтгэлзүйн хувьд бэлэн биш, хамт олон, удирдлагын дэмжлэг дутмаг , тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн нөөц дутмаг, нийгмийн зүгээс эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах үзэгдлийн улмаас сэтгэлзүйд хүчтэй стрессийн нөлөөлөл үзүүлсэн. Улмаар сэтгэлзүйн болон бие махбодын ачаалал ихтэй, удаан хугацаагаар ажилласны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болон ажлаас халшрах хам шинж үүсэж байна. Дээрх асуудлуудын улмаас эмч, эмнэлгийн ажилчдын анхаарал сулрах, дархлаа буурахад нөлөөлж өөрсдөө халдварт өртөх эрсдэл  ч үүсэж байх талтай.
 
Судалгаагаа авах явцад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай ярилцлага хийх үед гэр бүлийнхэн нь ажлын онцлог нөхцөл байдлыг ойлгохгүйн улмаас маргаан зөрчил их үүсэх, үл ойлгол бий болох, мөн гэр бүл салах хэмжээнд хүрсэн, гэр бүл салсан ч гэх тохиолдол байсан. Харин гэр бүлдээ анхаарал хандуулах цаг завгүй болох, үр хүүхдүүдийг нь харах хүнгүй, гэртээ өсвөр насны хүүхэд нь дүү нараа хараад үлдсэн гэх мэт тулгамдсан асуудлууд нилээдгүй элбэг тохиолдож байсныг хэлж байсан.
 
-Ажлаас халшрах, хүчтэй сэтгэл гутралд орсноор эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын бүтээмжид нөлөөлөх үү?
 
-Биеийн байдал хүнд хүнтэй тогтмол харилцах нь санаа зовинол нэмэгдэж, нойр хямрах, эмчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл нь түгших, энэ нөхцөл байдал  удаан хугацаагаар үргэлжилбэл ажлаас халшрах байдалд хүргэж ч болно. Мөн энэ цаг хугацаанд нийгмийн харилцаанд орохгүй тусгаарлагдан ажиллаж байгаагийн улмаас харилцааны хэрэгцээ нь хумигдаж, стресст өртөх, ганцаардах, сэтгэл гутрах шинжүүд илэрч болзошгүй. Манай судалаанд оролцогчдын хувьд 49.1-69.1 хувьд сэтгэл гутрал илэрсэн.  Мөн 5.8-9.1 хувьд нь ажлаас халшрах хам шинж илэрсэн. Ажлаас халшрах байдал нь харьцангуй бага илэрч байгаа юм шиг ойлгогдож байгаа байх. Гэвч ажлаас халшрах хам шинж нь үндсэн гурван бүлэг шинжээр илэрдэг. Нэгдүгээрт тухайн хүнд сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болох айх, түгших, сэтгэл гутрах, эргэлзэх, тээнэгэлзэх зэрэг шинжүүд илэрдэг. Энэ нь судалгаанд оролцогчдын 73.4-89.7 хувьд, хоёрдугаарт үйлчлүүлэгчээ сэтгэлээрээ мэдрэх чадвар буурах шинж буюу 70.7-73.4 хувьд нь, гуравдугаарт хувь хүний ажлын бүтээмж буурах шинж 70.7-78.8 хувьд нь тус бүр бага түвшинээс их түвшинд илэрсэн байсан. Харин эхэнд дурдсан 5.8-9.1 хувь гэдэг нь гурван бүлэг шинж гурвуулаа их түвшинд илэрсэн оролцогчдын эзлэх хувь юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанууд нь сэтгэл гутралд өртөх, хүчтэй стресст орох, бухимдлын улмаас дархлаа нь дарангуйлагдсан бол 4.4-4.9 дахин их ажлаас халшрах хам шинжид өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
 
Мөн судалгаанд хамрагдсан оролцогчдын тухайд 84-92.4 хувь нь халдвар авахаас айх айдастай, 19-34.8 хувь нь хүчтэй стрессорын нөлөөлөлд өртсөн байсан бол 23.6-51.1 хувьд нь сэтгэл түгшилт илэрсэн.
 
- Мэдээж салбарын яам болоод холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж өгсөн байх. Та бүхний судалгааны үр дүнтэй холбоотойгоор ямар өөрчлөлт хийгдэв?
 
- Эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай, ар гэр, үр хүүхэддээ анхаарал хандуулах завгүй, маш эрсдэлтэй нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээрээ ажиллаж байна. Тусгаарлалтаас тусгаарлалтад ажиллаж байгаа энэ цаг үед хүний нөөцийн хомсдол эрүүл мэндийн байгууллага бүрт маш том бэрхшээл болж байна. Энэ нь ачааллыг нэмэгдүүлэх, ядрах сульдах, улмаар дархлаа сулрах, мөн бусад тулгамдсан асуудлуудын нөлөөгөөр анхаарал сулрах, тусламж үйлчилгээ үзүүлэх явцад алдаа гарч өөрсдөө халдварт өртөх эрсдэл ч болж байна уу даа гэж харж байна. Тиймээс эмнэлгийн удирдлага, дунд шатны менежерүүд, мөн улаан бүсэд ороод баг ахлан ажиллаж буй эмч нар шат шатандаа шуурхай шийдвэр гаргаж, ачааллыг тэнцвэржүүлэх, ажил үүргийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал байна. Эмч, сувилагч, үйлчлэгч, ариутгагч гээд дөрвөн хүнтэй баг нэг удаадаа 50 гаруй халдвар авсан эмчлүүлэгчтэй ажиллаж байгаа ч тохиолдол байна. Эмч мэргэжилтнүүд тус тусын үүргээ л гүйцэтгэж ажиллана, энэ тохиолдолд 50 гаруй хүнд тусламж үзүүлэн ажиллана гэдэг бол маш их ачаалалтайгаас гадна халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ. Тиймээс ажлын ачаалыг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Төр засгаас салбарын ажилчдын илүү цаг, цалин урамшууллыг зохих ёсоор олгох санхүүжилтийг шийдвэрлэх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Мөн иргэддээ хандаж салбарын эмч, мэргэжилтэн, ажилтан руу тодорхой үндэслэлгүйгээр хэн нэгний алдаа, буруу ташаа ойлголтын улмаас нийтийг хамруулан дайрч, элдэв үгээр хэлэх, шүүмжлэх, ялгаварлах, гутаан доромжлохгүй байхыг уриалмаар байна. Харин салбарын эмч мэрэгжилтэн, ажилтнууд минь аливаа асуудалд уян хатан байдлаар хандах, баг хамт олондоо, бие биедээ урам өгөх, бие биенийгээ анзаарч байх, тааламжгүй харилцаа үл ойлголцол зэрэгт хүлээцтэй хандах зэргээр сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.
 
Бид судалгааны ажлын үр дүнг ЭМЯ-нд мэдээлж, тайлагнан, зохих зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. СЭМҮТ 2020 оны гуравдугаар сараас эхлэн зөөвөрлөгдсөн анхны тохиолдол бүртгэгдэх үеэс сэтгэл засал эмчилгээний багийн эмч нар УОК-ын шуурхай штабт ажиллан, энэ үеэс тусгаарлах ажиглах байруудад ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулан ажилласан.
 
Үр дүнг шууд дүгнэх боломжгүй ч сургалтад хамрагдсан эмч мэргэжилтэн, ажилтнууд сургалт, мэдээлэл зөвлөгөө авах хэрэгтэй, үр дүнтэй талаар мөн сургалтыг давтамжтай зохион байгуулах талаар ч тухай бүрт санал сэтгэгдлээ илэрхийлдэг. Мөн бидний судалгаанд хамрагдсан оролцогчдын 44 хувь нь халдварын голомтод тусламж үйлчилгээ үзүүлэх явцад сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг гэж мэдээлсэн.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.7.21 ЛХАГВА № 141 (6618)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Цар тахлаар бус цаг бусаар 46...
Х.Нямбаатар: Төрийн албан...

Э.Мөнх: Эмч, эмнэлгийн ажилчид хэт ачааллаас гутралд орж, халшрах хам шинж үүссэн

Kuzmo 2021-07-21

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

6 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

8 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

9 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

10 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

11 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

11 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

13 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

13 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

13 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах