• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Батжаргал: Хүнсний салбарын мөнгөний урсгалыг аймаг руугаа татна

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. 
 
-Төв аймгийн хэмжээнд зуншлага сайхан болов уу. Одоо хадлан, тэжээл бэлтгэх ажил ид өрнөж байгаа байх? 
 
-Төв айгийн хэмжээнд зуншлага ерөнхийдаа гайгүй байлаа. Одоогийн байдлаар бэлчээрийн ургамлын гарц бас тийм их сайн биш байна. Учир нь орон нутагт буюу хадлан бэлтгэдэг гол бүс нутгуудад хадлан бэлтгэх талбай багавтар байгаа хэдий ч хадлан, тэжээл бэлтгэх асуудлыг малчид, ир­гэд­тэйгээ зөвшилцөөд орон нутгаасаа бэлтгэхээр бол­сон. Харин тодорхой аж ахуйн зо­хион байгуулалтаар са­лаа бо­лоод гардаг аж ахуйн нэгж, байгууллагууддаа бол зэргэлдээх аймгуудын ургамлын гарц гайгүй байгаа бүс нутгууд руу хадлан бэлт­гүү­лэх чиглэлээр ажиллаж байна. 
 
-Танай аймаг Улаанбаатар хотыг хүнсний ногоогоор хангадаг шүү дээ. Энэ жил ургац хэр байх шиг байна вэ?
 
-Энэ жилийн хувьд манай аймаг нийт дүнгээрээ 100 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн. Түүнээсээ 80 гаруй мянган га нь үр тарианы чиглэлээр үлдсэн талбайд нь төмс, хүнсний ногоо, малын тэжээл болон тосны ургамлын чиглэлээр тариалалт хийгдсэн. 
 
Ерөнхийдөө үр тарианы ургац аймгийн дүнгээр дундаж төвшинд байна гэж хэлж болохоор байгаа. Саяхан мэгэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гарч ургацын урьдчилсан блансаа тогтоосон. Одоогийн байдлаар дүн нь хараахан нэгтгэгдэж гараагүй байна. Гэхдээ бидний тооцож байгаагаар газар тариалангийн гол бүс нутагт томоохон талбай эзэлж байгаа сумдын хувьд ургацын байдал ерөнхийдөө гайгүй байгаа. Тиймээс өнгөрсөн жилийг бодвол ургац хураалт маань гайгүй буюу бололцооны хэмжээнд байна байх гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна. 
 
-Та Засаг даргын ажлаа хүлээн аваад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил амжуулж чадав ?
 
-Ажлаа хүлээж аваад хэд хэдэн асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлэн ажилласан. Юуны өмнө, аймаг, орон нутгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах асуудалд онцгой анхаарч, нэгдсэн төлөвлөгөө гаргасан. Орон нутагтаа төлөвлөгөөгөө жигд хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж байна.
 
Одоогийн байдлаар төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө 50 гаруй хувьтай явагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө нэлээд дутуу шилжсэнтэй холбоотойгоор энэ онд хийгдэх ёстой байсан барилгын засвар үйлчилгээний ажил эхэлсэн ч хараахан гүйцэтгэл нь бүрэн хангагдаж чадаагүй байна. Одоо хийгдэх ёстой нэлээд хэдэн засвар байна. Түүнчлэн хамгийн гол дулааны асуудал эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд түлээ, нүүрснийхээ татан авалтын гэрээ хэлцлүүдээ хийгээд явж байнаа.
 
Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл буюу мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд малчдын хувийн бэлтгэлийг хангуулах, малын отор нүүдэл, тарга тэвээрэг, мал эрүүлжүүлэлт болоод өвөлжөө бууцны дулаалгын асуудлыг зохицуулахаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар хадлан тэжээл бэлтгэлийн асуудал 30 гаруй хувьтай буюу хувь нэлээд доогуур үзүүлэлттэй яваа. Тиймээс хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлэх талаар онцгой анхаарлаа хандуулан ажиллаж байна. Гуравдугаарт, ургац хураалтын асуудал байна.
 
Аймгийн ургацын штабыг байгуулсан, ургац хураалтын аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ оныхоо ургацыг бүрэн хурааж авахаар холбогдох мэргэжилтнүүдийн байгууллагуудад чиглэл, зөвлөмжийг нь өгөөд, ажиллаж байгаа. Мэдээж сонгуулиас сонгуулийн хоорон дахь хугацаанд сонгуулийн үр дүнгээр бий болсон нутгийн удирдлагын байгууллагууд төвхнөх энэ хугацаанд ерөнхийдөө ажил жаахан удааширсан буюу цалгардсан зүйл байна.
 
Тиймээс төрийн байгууллагуудын ажлын идэвхийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар анхаарлаа хандуулан холбогдох үүрэг чиглэлүүдийг өгөөд байна. Түүнчлэн хөдөө, орон нутгийнхаа ажил байдалтай танилцаж, ирэх дөрвөн жилд аймгийн Засаг даргаас аймаг, орон нутгийн хөгжлийг хангах талаар баримтлах бодлогын чиглэл буюу Засаг даргын үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн ерөнхий төсөөллийг боловсруулахаар ажиллаж байна.
 
Түүнчлэн орон нутгийн хэрэгцээ, тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудыг зөв олж харахыг хичээж, орон нутгийнхаа иргэдийн санал бодлыг сонсч, иргэдийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцаж байгаа. Ер нь бид ирэх дөрвөн жилийг ажилтай, орлоготой иргэний тухай асуудал, ая тухтай буюу чанартай амьдралын өрх гэр бүлийн тухай асуудал, өсөлттэй өгөөжтэй, эдийн засагтай аймгийн тухай асуудлыг бодож байгаа. Энэ гурван гол чиглэлтэй хөтөлбөрийн маань үндсэн гол агууламж нь бууж ирнэ гэж бодож, төсөөлж байна. 
 
-Улсын хэмжээнд эдийн засгийн байдал хүнд байна. Таны хувьд санхүүгийн хэр их асуудалтай айлын эзэн болчихов оо?
 
-Мэдээж асуудал байгаа. Тэр тусмаа манай хамгийн олон сумтай. Мал аж ахуй, газар тариалангийн том том бус нутаг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн 27 нэгжтэй улсын хэмжээнд хамгийн олон сумтай аймаг. Энэ бүхий л нэгжүүдэд хүндрэлтэй тулгамдсан асуудлууд байгаа нь ойлгомжтой. Тиймээс асуудлуудыг нь зөв олж харж, эрэмбэ дараатай зөв шийдэх асуудал гараад байгаа. Ер нь аймгийн эдийн засгийн ерөнхий байдлыг авч үзвэл үүд хаалгаа барьчихсан аж ахуйн нэгжүүд олон байна. Үүнийг дагаад ажилгүйдэл буюу орлогогүй иргэдийн асуудал гарсан.
 
Түүнчлэн төсөв дээр тодорхой шалтгаануудын улмаас үүссэн хүндрэл буюу өрүүд байна. Энэ бүгдийг бид төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, засч залруулах, барагдуулах, сайжруулахаар бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно. Одоогоор төсөвт байгууллагуудын тэрбум гаруй төгрөгийн өр байна. Ажилгүйдлийн ерөнхий төвшингийн хувьд боловсруулах салбарын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оныхоос нэлээд буурчихсан үзүүлэлттэй байгаа зэрэг асуудал олон байна.
 
Тиймээс аль болох орон нутагт суурилагдсан хүчин чадлуудыг бүрэн ашиглах тал дээр анхаарал тавьж ажиллах болно. Мөн энэ хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр суурилсан боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах, цаашид аймгийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ хэрхэн боловсруулж, ажиллах тал дээр ч анхаарч ажиллахаар төлөвлөсөн. 
 
-Бусад аймгуудыг бодвол Төв аймаг хөгжил удаантай байна гэх шүүмжлэл байдаг. Яагаад бусад аймаг шиг хөгжиж чадахгүй байгаа юм бэ. Үүнийг таны хувьд юу гэж харж байгаа вэ?
 
-Манай аймгийн байрлаж байгаа газар зүйн байршлын хувьд бидэнд давуу нөхцлийг ч бий болгодог. Мөн сул талыг ч бий болгодог. Гэхдээ хөгжил гэдгийг чухамдаа ямар хэмжүүрээр хэмжиж байгаад хамаг учир оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, том том барилга байгууламж, үйлчилгээний газрууд бий болж буйг хөгжил гэж хараад байна уу. Эсвэл иргэдийн өөрсдийнх нь орон нутагтаа сэтгэл ханамжтай, чанартай амьдрах тэр орчноор нь хараад байна уу гэдгээс бүх зүйл хамаарах болно. Төв аймаг хэзээнээсээ Улаанбаатар хот гэх энэ том айлын хүнсийг бэлдэж, аж ахуйн үйлдвэрийн газруудад чанартай түүхий эдээр хангадаг гол түшиг нь болж явсан.
 
Бид энэ том зах зээл рүү өөрсдийнхөө хийж чаддаг, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ бүрэн нийлүүлж, эндээс мөнгө сааж, өөрсдийнхөө эдийн засгийн өсөлтийг ч тэлэх ёстой. Амьдрал ахуйгаа ч тэлэх учиртай. Тиймээс би энэ тал руу нэлээд анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж байгаа. Тодруулбал, улс ардын аж ахуйн салбар буюу эдийн засгийн салбар руу хэд хэдэн дорвитой бодлого хэрэгжүүлэх болно. Нэгдүгээрт, монголчууд өнөөдөр хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.
 
Тиймээс Төв аймаг хүнсний ногооны үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж, энэ зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөний урсгалыг аймаг руугаа татах болно. Хоёрдугаарт, малын тэжээлийн ургамлын тариалалт буюу тэжээл үйлдвэрлэлийн салбарт тусгайлан анхаарч ажиллана. Учир нь төвийн эрчимжсэн аж  ахуйнуудын малын тэжээлийн хэрэгцээ асар өндөр байна. Тиймээс Төв аймаг газар тариалангийн бүс нутаг учир энэ давуу талаа ашиглан зах зээлийн тодорхой хэсгийг бид хангаад байж чадна.
 
Гуравдугаарт, мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бид ахиухан хэмжээнд нийслэлийн зах зээл рүү нийлүүлж, тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх боломжтой. Дөрөвдүгээрт, аймгийн дотоодын хэрэгцээгээ аймагтаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ хангах асуудлыг цэгцлэх болно. Өөрөөр хэлбэл, Төв аймагт бий болсон орлого гадагшаа урсаад явчихдаг биш аймагтаа шингэдэг байх хэрэгтэй. Гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг шийдэж чадсанаараа бид өөрийнхөө аймгийн үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчдэд шингээж чадна. Тиймээс энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээнүүд тэлэн хөгжих бололцоо боломж нь бүрдэх учиртай.
 
Энэ мэтээр нийгмийн салбаруудын гол, гол дотоодоосоо хангаж болох хэрэгцээнүүдийг аймгийнхаа үйлдвэрлэлээр хангах бодлогыг хатуу барина. Энэ мэт зүйлийг хийж чадвал аймгийнхаа үйлдвэрлэл үйлчилгээг дэмжинэ гэж ойлгож байгаа. Түүнээс Улаанбаатарын зах зээлээс илүүдэж байгаа бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэдэг хэрбэрээр биш, өөрсдөө үйлдвэрлэлээ эрхэлж, хэрэгцээгээ хангах асуудал хамгийн чухал зүйл юм. Энэ мэтээр аймгаа хөгжүүлэх олон гарцыг хайж байна. 
 
-Аймгууд орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр маш их зүйлийг хийж, бүтээж чаддаг. Төв аймгийн хувьд өмнөх удирдлагууд дорвитой зүйлүүдийг хийж чадаж  уу?
 
-Мэдээж орон нутгийн төсвийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан орон нутгийн хөрөнгө оруулалт хөгжлийг дэмжих бодлого явсан. 2013 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжээд явсан. Өнгөрсөн он жилүүдэд хийж, хэрэгжүүлсэн ажлууд нэлээд их байгаа. Гэхдээ алдаа, оноо байх нь ойлгомжтой. Тиймээс би өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын бодит байдлын дүр зургийг нэг зөв олж харъя гэж бодож байна. Энэ нь хэн нэгнийг баалах гээд байгаа хэрэг биш. Харин алдаа нь юу байв, оноо нь юу байв гэдгийг олж харж, сургамж авах.
 
Тэр сургамж дээрээ тулгуурлан ирэх он жилүүдэд аль болох гажаа багатай явах арга замаа олж харах гээд байгаа юм. Ер нь Төв аймагт  зургаан тэрбум гаруй төгрөг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө гэж хуваарилагдан очдог. Үүнээс 60 орчим хувь нь сумдад тодорхой итгэлцүүрээрээ хуваарилагдаад явдаг. Үлдсэн 40 орчим хувийн хөрөнгийг аймгийн нэгдсэн бодлогоороо зохицуулж, хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийддэг. Тиймээс би бүрэн эрхийн хугацааныхаа эхэнд ирэх дөрвөн жилд зарцуулах хөрөнгө болоод аймгаа хөгжүүлэхийн тулд чухам юунд хөрөнгөө зарцуулах вэ гэдгээ харах гээд ажлынхаа эрэмбэ дарааг гаргаж байна. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Алтчин тэрбумтнууд ба самарчин...
60-уулаа шахцалдаж, шавж суусаар...

Ж.Батжаргал: Хүнсний салбарын мөнгөний урсгалыг аймаг руугаа татна

Отгонмягмар 2016-09-07

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах