• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Чойжилсүрэн: Гадаад зээлийн өглөг долоон их наяд төгрөг болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан билээ. Тэгвэл өчигдрөөс Төрийн ордон хаалгаа нээж, гишүүд ажилдаа орлоо. Тодруулбал, өчигдөр 11:00 цагт байнгын хороод, 15:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдлаа. Хэсэг хугацаанд амралтаа авсан гишүүд ажилдаа хэрхэн ирцтэй ирснийг хүргэе. Энэ удаагийн нэгдсэн чуулганы хуралдаанд товлосон цагтаа ирсэн гишүүд байсангүй. Ихэнх нь таван минутаас нэг цаг хүртэлх хугацаанд хоцорч ирэв. Харин Ж.Батзандан, О.Содбилэг, Г.Солтан, Ч.Улаан, Д.Ганболд, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, С.Эрдэнэ нарын гишүүд тасалсан бол Ш.Раднаасэд, С.Жавхлан, Х.Нямбаатар нарын гишүүд чөлөө авчээ.Байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн олны анхаарал татсан асуудлыг тоймлон хүргэе.

Б.Пүрэвдорж: Тэтгэврийн насыг 65 болгон нэмэхийг АН эрс эсэргүүцэж байна

Байнгын хорооны хуралдаа­наар олон нийтийн анхаарал тат­сан хэд хэдэн асуудлыг хэлэлц­сэн нь энэ сарын 23-нд Засгийн газ­рын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл байлаа. УИХ-ын хаврын чуулганаар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн тодотголыг яаралтай батлах тухай асуудал үүсч, төсвийн тодотголд хэд хэдэн асуудлыг тусгасан билээ. Түүний нэг нь тэтгэврийн насыг нэмэх асуудал байсан юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн тэтгэврийн тогтолцоонд шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн хэмжээ ба тэтгэврийн насны зохистой тэнцвэр хангагдаагүй байгааг сайжруулах зорилгоор тэтгэврийн насыг хүн амын насжилттай уялдуулан аажмаар нэмэгдүүлж, эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2027 онд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2037 онд 65-д хүргэхээр тусгасан. Гэвч уг шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын гишүүд эрс эсэргүүцэж байсан юм. Үүний үр дүнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр АН-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн хаврын төсвийн тодотголоор тэтгэврийн насыг 65-д хүргэсэн. Тэтгэврийн насыг нэмж байгаа шалтгаанаа хэлээч гэхэд дэлхийн жишигт хүргэж байгаа гэж тайлбарласан. Дэлхийн жишигт цөөхөн орон 65 насаар тогтоосон байдаг. Гэхдээ ихэнх нь Европын орнууд бий. Тэд бол иргэдийнхээ нийгэм эдийн засгийн асуудлыг бүрэн шийдвэрлэдэг орнууд. Иргэд нь өндөр насладаг. Тэд тэтгэврийн мөнгөнд ойролцоогоор 2000 орчим евро өгч байгаа. Гэтэл манай улсын иргэдийн тэтгэврийн мөнгө дунджаар 300 мянган төгрөг байна. Тэтгэврийнх нь мөнгийг дэлхийн жишигт хүргээгүй байж, насыг нь дэлхийн жишигт хүргэх гэсэн нь буруу шийдвэр болохыг харуулсан. Олон ахмадууд 40 гаруй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлчихөөд дөрөвхөн жил түүнийгээ авах ийм л нөхцөл байдалд хүрлээ. Яагаад дөрвөн жил гэж хэлсэн гэвэл, Манай улсын иргэдийн дундаж наслалт 69.5. Олон хүн 65 нас хүрэлгүй хорвоог орхиж байна. Тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төлчихөөд тэтгэврээ авч чадалгүй өнгөрсөн олон тохиолдол бий. Ер нь хөдөө орон нутгийн иргэдтэй уулзалт хийгээд явахад хүмүүс дургүйцэж байна билээ. Зарим залуус босч ирээд үг хэлж байна лээ. Б.Пүрэвдорж гишүүн ээ би нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Яагаад гэвэл би 65 нас хүрэхгүй ч байж мэднэ. Түүний оронд Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууц аваад өнөөдрйин ханшаар 800 мянган төгрөгөөр түрээсэлвэл тэтгэврийн 300 мянгаас илүү мөнгө авна гэж хэлсэн. Тиймээс 65 нас хүртэлх гэдэг шийдвэр тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байхад хүргэж байна. Энэ шийдвэр эргээд нийгмийн даатгалын санг дампууруулах хариуцлагагүй шийдвэр болсон.  МАН-ын гишүүд сонгуулийн үеэр иргэдтэйгээ уулзаж явлаа. Нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан болов уу. Тиймээс сонголтын асуудлыг оруулж ирж байх шиг байна. Энэ сонголтоор зогсч болохгүй. Тиймээс 60 настай тэтгэвэрт гарах талаар АН-ын бүлэг хатуу байр суурьтай байна гэдгийг хэлье” гэв. Мөн 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Гадаад зээл долоон их наядад хүрсэн гэв

УИХ-ын нэгдсэн чуулганы эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” төслийг хэлэлцлээ. Уг төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн тайланг олон улсын стандартад заасны дагуу бүтэц бүрэлдэхүүнээр тайлагнасан болно. Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд улсын болон орон нутгийн  ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан төрийн болон орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл санхүүгийн тайланг нэгтгэлээ. Засгийн газрын нэгтгэсэн тайланд нийт 31.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 24.8 их наяд төгрөгийн өр төлбөр, түүнээс мөнгөн хөрөнгө 2.9 их наяд, авлага 4.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт  5.6 их наяд, үндсэн хөрөнгө 13.3 их наяд төгрөг тайлагнагдсан байна. Нийт өр төлбөрийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 7.6 их наяд, Засгийн газрын хүлээх дотоод үнэт цаасны өглөг дөрвөн их наяд, гадаад үнэт цаасны өглөг 5.4 их наяд, гадаад зээл долоон их наяд төгрөг байна” гэв. Энэ үеэр гишүүд дараах асуултыг асууж, хариулт авлаа.

З.Нарантуяа: Орлого, зарлагын мэдээлэл үнэн бодит уу

-Үндэсний аудитын газрыг Монгол Улсын Засгийн газрын төсөв, санхүүгийн гүйцэтгэлд бодитойгоор бие даасан байгууллагын хувьд ажиллах байх гэж найдаж байна. Ялангуяа УИХ-ын Зарлагын хяналтын хороонд хоёр дахь шатны хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал яригдах ёстой. Хоёр зүйлд юу гэж бодсон бэ гэдгийг асууя. Нэгдүгээрт, орлого, зарлагын нэг нь давсан, нэг буурсан тоонууд хэр бодитой байна вэ. Би үүнийг үнэхээр орлогынхоо төрлийг нэмээд орлого олчихлоо, илүү давуулчихлаа, хэмнэлт гаргаад зарах ёстойгоосоо дутуу зарчихлаа гэж харахгүй байгаа. Яагаад гэвэл 2016 оны төсвийн тодотголоос харвал бид орлогоо нэг их наяд 584 тэрбум төгрөгөөр хасч тодотгосон. Үүний нэг их наядыг татварын орлогоо авч чадахгүй гэх шалтгаанаар бууруулсан. 578 тэрбум төгрөгийг татварын бус орлого, боломжгүй орлого гээд бууруулсан шүү дээ. Одоо болохоор 405 тэрбумаар давуулчихлаа гэж ярьж байна. Та нар Зарлагын хяналтын хороонд орж ирэхдээ ийм задаргаа гаргаачээ гэж хүсч байна. Бидний бууруулж тодотгосон 1.5 их наяд дотроо зүйл ангиар ялгаад энэ 405 чинь аль аль руу нь орсон юм бэ. Авч чадахгүй гэсэн зүйлүүд яагаад эргээд ороод ирсэн байна. Яаж авч чадсан юм бэ гэдгийг харуулах хэрэгтэй байна. Түүний дараа бид үнэхээр бодит орлого уу, цаасан дээр тоо тавиад нэгнийгээ хуурах гэсэн оролдлого уу гэдгийг харж чадна. Хоёрдугаарт, олон зөрчлийн талаар ярьж байна. Үүнд тайлбар хийхдээ ихэвчлэн өмнөх Засгийн газрын үед гарсан гэлээ. Хамтарсан Засгийн газар болон хамтраагүй Засгийн газрын алдааг ялгаад гаргаад ирээч.

Х.Баделхан: Төрийн өмчит компаниудын өр Монгол Улсын жилийн орлоготой тэнцэж байсан

-Өнгөрсөн онд Засгийн газар солигдох үед төрийн өмчийн компаниуд маш их өртэй гарсан. Зургаан их наяд буюу Монгол Улсын жилийн орлоготой тэмцэх хэмжээний өртэй байсан. Өрийг байгуулах талаар Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. УИХ-ын тогтоолоор заалт өгсөн юм. Өнөөдрийн байдлаар уг ажлын хэрэгжилт ямар байна вэ. Төрийн өмчит компаниудын өрийн төвшин хэр буурсан бэ. Өнөөдрийн өрийн төвшин ямар хэмжээнд байна вэ.

ҮАГ: “Шивээ овоо” компани худалдан авсан 0.4 тэрбум төгрөгийн материалаа данс бүртгэлд тусгаагүй

Төрийн өмчит хуулийн этгээдийн бараа материалын үлдэгдэл 599.9 тэрбум төгрөг байснаас 304.3 тэрбум төгрөгөөр оны сүүлийн хагаст буурууллаа. 295.6 тэрбум төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй аудитын тайлангаар тайлагнагдсан. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” төрийн өмчит компани бараа материалын дансанд бүртгэлтэй 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг дугуйг үйлдвэрлэлд ашиглах боломжгүй болсон. “Шивээ овоо” төрийн өмчит компани худалдан авсан 0.4 тэрбум төгрөгийн бараа, материалыг данс бүртгэлд тусгаагүй гэсэн зөрчлүүдэд аудитын тайланг хязгаарлаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Сэрэмж илүүдэхгүй, үер уснаас...
Хятад усан оргилуур LIGHT SHOW

Б.Чойжилсүрэн: Гадаад зээлийн өглөг долоон их наяд төгрөг болсон

Батзаяа 2017-06-30

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах