• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөрөнгө оруулалтын банкны хууль хэрэгтэй, хэрэггүй

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ

Б.ЖАВХЛАН: ХУУЛЬ БАТЛАГДСАНААР БАНКУУДЫН БИЗНЕСИЙГ БУЛААЖ АВАХГҮЙ

/УИХ-ын гишүүн/

-Банкууд уг хуулийг эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна. Банкуудын хувьд энэ хуультай зохицож ажиллах хэрэгтэй. Хууль батлагдсанаар банкуудын бизнесийг булааж авах гэж байгаа, эсхүл шинэ хуваарилалт хийх гэсэн зорилго огт байхгүй. Нэг зүйлийг олж харах ёстой. Санхүүгийн зах зээлийн нийтлэг эрх ашиг олон нийтийн төлөө байх хэрэгтэй. Нийт санхүүгийн зах зээлийн эцсийн хэрэглэгчдийн төлөө төрийн болон арилжааны банкны бүх зохицуулалт, үйлчилгээ явагдаж байдаг. Олон нийтийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ юунд чиглэж байна вэ гэхээр урт хугацаатай, өртөг багатай, хүү багатай, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн рүү хандаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлийг зах зээл рүү хэн нийлүүлж чадах вэ. Үүнд төрийн зохицуулалт хийж, нээлттэй бодлого барих ёстой.

Нөгөө талаасаа гэвэл энэ нь өрсөлдөөн. Өрсөлдөөнийг төр дэмжих ёстой. Ард олон болон эдийн засагт хохиролгүй байдлаар өрсөлдөөнийг дэмжье. Ер нь банкууд сүүлийн 27 жил шинэ тогтолцоогоороо маш сайн хөгжиж ирсэн. Ард иргэдэд санхүүгийн үйлчилгээг маш сайн хүргэж байгаа. 2000 оноос хойших бизнесүүдийг хараад байхад банкны салбар шиг технологийн дэвшил хийж, дэлхийн стандартыг нэвтрүүлж байгаа салбар цөөхөн. Яахав сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөгжиж байгаа. Гэхдээ хөгжлийн түвшнээрээ банкны систем тэргүүлж байгаа гэж боддог.

Цаашид манай улсын эдийн засаг тэлнэ. Тэлэхийн хэрээр санхүүгийн хэрэгцээ улам нэмэгдэнэ. Түүнийг банкны систем дангаараа хангаж чадах уу, үгүй юү гэдэг асуудал гарна. Хэдийгээр банкны систем хөгжөөд байгаа ч гэлээ нөгөө талдаа хоёр дахь санхүүгийн зах зээл болох хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүй. Тиймээс банкны зах зээлийн эх үүсвэр ганцхан хадгаламжийн тогтолцоон дээр тогтож ирсэн. Хэрэв хөрөнгийн зах зээл адилхан хөгжөөд ирсэн бол банкууд ганцхан хадгаламж биш хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт татаж хямд өртөгтэй, бага хүүтэй зээл олгох боломж бүрдэх байсан.

Ингэж чадаагүй болохоор хадгаламжийн хүүгээрээ өрсөлдөж өнөөдрийг хүрлээ. Тиймээс санхүүгийн зуучлалын бүтээгдэхүүний үнэ буурч өгөхгүй байгаа юм. Гадны банк манай улсад орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал. Одоогоос зургаа, долоон жилийн өмнө буюу эдийн засаг мундаг өссөн байх үед ийм хуультай байсан бол гадны банкууд уралдаад орж ирэх байсан биз. Харин өнөөдрийн эдийн засгийн өсөлтгүй, идэвхжилгүй, бизнес зогссон, улсын зээлжих зэрэглэл –B түвшинд оччихсон байхад хэн манайд бизнес хийх гэж орж ирэх вэ дээ. Тийм байлаа гээд энэ хуулийг хойшлуулж болохгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫГ БАРЬЦААЛАХ ЭРХ ОЛЖ АВЧ БАЙНА

/Монгол Улсын Ерөнхийлөгч/

-Хөрөнгө оруулалтын банкны хууль гээд хуультай холбогдсон Банкны хуульд өөрчлөлт оруулж байгаа. Уг нь бид ярьж байгаад тохирсон. Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина.

Ингэж ярьдаг асуудал шүү гэж. Гэтэл энэ дотор нэг юм хавчуулж орж ирээд, УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асуугаад байгаа. Ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулт өгөөд яваад байгаа. Үүнд  онцгой анхаарах ёстой шүү. Үүний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй. Эхлээд тэд барьцаална. Дараа нь аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно.

Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм. Үүнийг бид өмнө нь ярьж байсан. Та бүхэн онцгой анхаараарай гэдгийг хэлмээр байна. Хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг юман дотор Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга дундуур нь, далдуур оруулаад ирж байгаа юм биш биз дээ. Үүнд УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Энд ҮАБЗ-ийн Ажлын албаны хүмүүс оролцож, ажиглаж харж байгаа. Гаднын банк, барьцаатай холбоотой асуудал дээр энэ хуулийн бусад зохицуулалтыг гаргаад, үүнтэй холбогдсон газар, үндсэн хөрөнгө барьцаалах, бусад зүйлүүдийг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү.

Явж явж Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, энэ бүхэнтэй эргэж холбогдоно шүү. “Хүн нь чухал биш ээ. Газар нутаг нь чухал. Баялаг нь чухал” гэж хэдэн зуун жилээр бодлого явуулж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө явдаг юм бий. УИХ-ын гишүүд үндэснийхээ эрх ашиг гэдэгт онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. УИХ-ын гишүүд санаа зовж асуугаад байгаа. Гэхдээ орж ирсэн зүйлийн өгч байгаа тайлбар нь хангалттай биш байна. Шаардлагатай бол энэ хуульд орсон энэ зохицуулалтыг ҮАБЗ дээр авч хэлэлцтэл хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь гаднын банк, санхүүгийн байгууллагуудад эрх олгох асуудлаар ҮАБЗ-өөр заавал ярьдаг. Энд яриад шийдсэн шийдлээр төрийн бүх байгууллага ажилладаг, ийм болъё гэж бид өмнө нь ярьж тогтсон гэдгийг та бүхэнд сануулж хэлье.

Л.МӨНХБААТАР: БИЕ ДААСАН ХУУЛЬ БАЙХ ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

/УИХ-ын гишүүн/

-Хөрөнгө оруулалтын хуулийг заавал бие даасан хууль байх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Давхардуулан заахгүй гээд бие даасан хуульд тавигдах шаардлага буюу 23-р зүйлд тодорхой заалтууд бий. Банкны хуультай харьцуулахаар 80 орчим хувь нь давхардсан шинжтэй байна. Мэдээж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай боловч банкны тухай хуульд нэмэлт оруулах маягаар явуулах саналтай байна. Хоёрдугаарт, энэ хуулийн 6.1.6-д Монголбанкнаас хүлээн зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил үйлчилгээг Хөрөнгө оруулалтын банк явуулж болно гэж заасан нь бүр нээлттэй  болгосон юм биш үү. Хязгаарласан биш нилээн задгай тавьсан нь ажиглагдаж байна. Гуравдугаарт, хуулийн үзэл баримтлалыг уншихаар гадаадын хөрөнгө оруулалттай банк гэсэн өгүүлбэр явж байна. Гэвч зохицуулалт нь гадаадынхаас гадна дотоодын үндэсний хөрөнгө оруулагч нар ч байж болохоор харагдаж байна. Үүнийгээ илүү оновчтой болгох хэрэгтэй байна. Монголд нэг жилийн хугацаанд төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулсан банкууд хөрөнгө оруулалтын банк байгуулж болох хуулийн заалттай юм байна.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

ГАДНЫ БАНКУУДАД ГАЗАР НУТГАА АЛДАЖ ДУУСАХ ВИЙ

Гадны банк, санхүүгийн байгууллагыг Монгол Улсад ажиллуулж, улмаар банкны салбарт өрсөлдөөн бий болгох тухай яриа 2012 оноос хойш эрчимтэй яригдсан. “Банк оф Чайна” Монголд салбараа нээх тухай яриа гардаг ч, тэр хэрээр шүүмжлэл дагуулдаг байлаа. Дотоодын монополь болсон хэдхэн банкуудын дархлагдсан эрх мэдэл, дураар авирласан ааш араншинг дарахын тулд Монголд гадны банк орж ирэх ёстой. Тэгж байж банкны салбар өрсөлдөөнтэй болж, хэрэглэгч банкаа өөрөө сонгож үйлчлүүлдэг болно. Банкнаас зээл авахын тулд зээл авах шаардлагагүй гэдгээ нотлохуйц баян байх шаардлагагүй болох билээ. Ард түмний амьжиргааны хэдэн мал, цалинг нь барьцаалчихаад “шүлс” төдий мөнгө өгдөг арилжааны нэртэй ч ломбардны зарчимтай газруудын ханд нь хага дарагдах учиртай. Бодит үнэн ийм л байгаа. Монголд арилжааны зорилгоор үйл ажиллагаа явуулж буй 14 банкнаас нэг нь ч иргэдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээ явуулдаггүй. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эсэх нь ч төрийн гаргасан шийдвэрээр бус банкны эздийн хүслээр шийдэгддэг. Цаашлаад, цалингийн зээлийн хүүг хэд байлгахаа тэд өөрсдөө л шийднэ. Хэний бизнесийг дэмжиж, хэнд боломж олгох нь мөн л эздийн таашаах шийдвэр. Гэхдээ тэдний үндсэн хөрөнгө нь өөрөө “шүлс” төдий.

Том төсөл хөтөлбөр, шинэ санал, санаачилга, инновацийг дэмжих бус эсрэгээрээ байгууллагын ажилчдын цалин, байр, машины зээл олгох төдий л хөрөнгөтэй байдаг. 100 сая төгрөгийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх бядтай банк тэдэн дунд тун цөөхөн байгааг нуугаад яахав. Тиймээс гадны банк санхүүгийн байгууллагад Монгол Улс үүдээ нээхэд буруу зүйл байхгүй билээ. Гэхдээ хяналт хамгийн чухал. Цаашлаад эдийн засаг хүндхэн, иргэдийн амьдрал хэцүү, компани, аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьж буй энэ үед гадаадын банк санхүүгийн байгууллагад үүдээ нээх нь хэр зөв шийдвэр вэ. Дотоодын банкныхаа шалгуурыг давж чадаагүй нэг нөхөр газраа барьцаанд тавиад гадны банкнаас зээл авчихлаа гэж бодъё. Тухайн үедээ амархан зээл нь бүтэж, ажлаа эхлүүлэх ч эдийн засаг хүнд үед эргээд дампуурлаа зарлахгүй гэх баталгаа алга.

Тэр цагт компанийн эзнийн газар, бүх үл хөдлөх хөрөнгө Монголын банкинд биш гадны банкны мэдэлд очих нь тодорхой юм. Тиймээс л УИХ-аар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль цаг үеэ олсон уу гэдэг нь яах аргагүй эргэлзээ дагуулж буй юм. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль баталж, гадны банк санхүүгийн байгууллага Монгол Улсад салбараа нээх боломжийг бүрдүүлснээр зээлийн хүү буурч, банк санхүүгийн салбарт өөрчлөлт хийгдэж, өрсөлдөөн нэмэгдэх давуу талтай хэмээн хууль санаачлагч Б.Жавхлан нарын гишүүд тайлбарлаж байгаа. Мэдээж эдгээр банкууд иргэнд цалин олгож, халамж тараагаад суухгүй. Үндсэн дүрмийн сан нь 500 тэрбум гэсэн шалгуур байгаа учраас том хөдлөх нь тодорхой байгаа юм. Манайд салбараа нээх хүсэлтээ гаргасан, сонирхож буй банк, санхүүгийн байгууллагууд ашиггүй зүйлд хөрөнгө оруулж, эрсдэл гаргах нь юу л бол.

Тиймээс уул уурхайн салбар, цаашлаад Монгол Улсын газар нутаг, ашигт малтмалд санаархсан далд сонирхол нуугдаж байна уу гэдэгт анхаарал хандуулах учиртай бус уу. Монгол Улсын Төрийн тэргүүн чуулганы индрээс энэ асуудлыг онцолж хэлсэн нь гадны банкуудын лоббигоор хийгдэж байгаа хууль юм биш биз гэх хардлага төрүүлж байгаа юм. Монгол Улсын газар нутгийн барьцаалах, том компаниудад тэрбум тэрбумаар нь зээл олгож, улмаар зээлээ төлж чадахгүй бол газрыг нь барьцаалахгүй гэсэн баталгааг өнөөдөр хэн ч өгч чадахгүй байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой ч газар тариалан, төмс хүнсний ногоо эрхэлж буй олон мянган аж ахуйн нэгжийн газар гадаадын банкны мэдэлд очвол хэрхэх билээ. Энэ мэтээр маш олон эрсдэл дагуулсан хуулийг УИХ тун удахгүй эцэслэн батлах нь. Баталсны дараа мянга түм эсэргүүцээд ч нэгэнт өнгөрсөн байх вий. Тиймээс сөрөг хүчний гишүүд ажлаа хийж, хяналт тавих шаардлагатай байна.

Яаран сандран энэ хуулийг олонхиор хүч түрэн батлуулж буй далд зорилгыг мэдмээр байгаа юм. Монголын баялаг, газар нутагт эзэн суух гэсэн чин хүслээ тэд төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах нэрийн дор нууж байгаа юм биш биз. Банкны салбарт өрсөлдөөн бий болгох бус эсрэгээрээ монголын бүх компани, аж ахуйн нэгжүүдийг барьцаалах хүсэл байгаа ч юм бил үү. Хэнд ч хардах эрх бий. Монголын бүх мал, эзэдтэйгээ хамт арилжааны ганц нэгхэн банкны эрхшээлд орчихсон нь худлаа биш. Төд удахгүй бүх аж ахуйн нэгж, компаниуд газартайгаа хамт гадны банкны мэдэлд орохгүй гэсэн баталгаа хаана ч алга. Энэ хуулийг төслийг эргэж нягтлах, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед батлахгүй байх арга чарга алга уу, улстөрчид өө. Баталлаа гэхэд зүйл заалт бүрийг нь долоо хэмжиж нэг огтлох зарчмаар сайтар хэлэлцээрэй гэж хүсье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN
Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой
Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Ипотекийн зээл
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Хожлын шидэлтээ амжилтгүй...
Зөрчлийн хуулийн эцсийн...

Хөрөнгө оруулалтын банкны хууль хэрэгтэй, хэрэггүй

Өнөртогтох 2017-05-09

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN
Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой
Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

14 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

14 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

14 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

14 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

14 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

14 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

14 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

14 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

14 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

14 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-04-28 өмнө

Л.Энх-Амгалан: Багш хаана ажиллах, ямар цалин авах нь хувь хүний эрхийн асуудал

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах