Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлаад чамгүй удаан хугацаа өнгөрч буй. Тэгвэл хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулсан юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Апт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзсэнийг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоог гаргажээ.
Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан туршлагатай. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм байна. “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө батлагдсан бөгөөд Дэд ажлын хэсгүүдэд төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байгааг АМГТГ-ын дарга Б.Баатарцогт онцоллоо.
"Алт-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан зээл авах аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт батлагдсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг АМГТГ-ын цахим хуудаснаас харах боломжтой юм байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.