• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Даваажав: Дэлхийд өрсөлдөхүйц төлөвшсөн, ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ

Ражив Гандийн нэрэмжит  Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн захирал Б.Даваажавтай ярилцлаа.
 
-Ражив Гандийн нэрэмжит  Үйлдвэрлэл урлалын поли­тех­никийн коллеж гадаад харил­цаа­гаа өргөжүүлэх талаар ан­хаарч ажилладаг гэсэн. Ер нь гадаад харилцааны хү­рээнд оюутан, сурагчдыг солил­цоо­гоор сургаж байна уу. Энэ та­лаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Манайх Энэтхэг улсын Ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит сургууль. Тиймээс ч 1995 онд Энэтхэг улстай хамтын ажиллагаагаа эхлүүлэн, хоёр шатны төсөл хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 2015 оны аравдугаар сарын 28-нд 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж хүлээн авсан. Ингэснээр манай сурагчид дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн сургал­тын тоног төхөөрөмж дээр дад­лага хийх боломжтой бол­лоо. Ийм сайхан сургалтын тоног, төхөөрөмжийг хүлээн авсан­даа баяртай байгаа. Манай сур­гууль хамтын ажиллагаагаа өргө­жүү­лэх талаар анхаарч ажил­ла­даг.
 
Бид Энэтхэг улсаас гадна хөрш орнуудтайгаа хамтын ажил­ла­гаагаа өргөжүүлж байна. Ту­хайл­бал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил, мэр­гэжлийн дээд сургуульд өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд зочилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад ирлээ. Тус сургууль манайх сургуультай ижил төрлийн сургалтын үйл ажил­лагаа явуулдагаараа онц­лог­той. Манай сургууль Монгол Улсаас анх удаа ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн сургууль байдаг. Тиймээс энэ сайхан уламжлалаа үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Тус сургуульд авто засвар, гагнуур, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчин гэсэн гурван чиглэлд 60 оюутанг нэг сар үнэ төлбөргүй сургалтад хамруулах юм.
 
Мөн авто болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, гагнуурын ангийн 40 оюутныг  есдүгээр сарын 1-нээс эхлэн Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулахаар болоод байгаа. Түүнээс гадна ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтарч ажиллах гэрээ бай­гуул­лаа. Хамтын ажиллагааны хү­рээнд оюутан болон багш солил­цох хөтөлбөрийг зохион бай­гуул­на. Үүнтэй холбогдуулан дөрөв­дүгээр сарын 1-нд Зүүн үзэм­чин хошууны Ажил мэр­гэж­лийн сургуулийн 15 оюутан хоёр багштайгаа манай сургуульд хүрэлцэн ирж, 30 хоногийн сургалтад хамрагдаж байгаа.
 
Тэд уран сийлбэр, модон сийлбэрийн ангид суралцах юм. Мөн дөрөвдүгээр сарын 1-нд манай сургуулийн оёдлын ангийн 15 оюутан болон оёдлын мэргэжлийн багш тус хошууны Ажил мэргэжлийн сургуульд 30 хоногийн сургалтад сууж байгаа. Хөрш орнуудаас гадна БНСУ-ын Ханайн эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “1+1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөр нь эхний нэг жил монголд,  дараагийн жил Ханайн их сургуульд суралцах боломжийг оюутан, залуустаа олгож байгаа юм. Уг хөтөлбөрт оюутнууд хамрагдсанаар хоёр сургуулийн дипломтой болж буйгаараа давуу талтай.
 
“1+1” хөтөлбөрт манай сургуулийн гурван оюутан хамрагдаж, өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Ханайн эмэгтэйчүүдийн их сургуульд зургаан сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар явсан. Мөн Япон улсын Дубагийн их сургуультай хамтран ажилладаг. Энэ хүрээнд уран зураг, гар урлалын мэргэжлийн багш манай сургуульд ирж, 14 хоногийн сургалт зохион байгууллаа. Түүнчлэн энэ сарын 11, 12-нд ОХУ-ын Эрхүү мужид болох “Байкал-2017” гоо заслын тэмцээнд манай сургуулийн оюутнууд оролцохоор бэлтгэл ажлаад хангалаа. Монголын мэргэжлийн үсчин, гоо сайхны салбарын хөгжлийн чиг хандлагыг Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежгүйгээр тодорхойлох аргагүй.
 
Учир нь манай сургуулийн 2.5  жилийн мэргэжлийн үсчин гоо сайхны ангид сурсан хүүхдүүд бакалаврын төвшний хэмжээнд мэргэжил, ур чадвар эзэмшин төгсдөг. Монголд энэ төрлийн мэргэжлээр чанартай сургалт явуулж, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургууль нь Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж. Үүний үр дүнг манай сурагчдын амжилтаас харж болно. Тухайлбал, 2016 оны арван хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын мэргэжлийн үсчин, гоо сайханчдын ур чадварын тэмцээн болсон.
 
Энэхүү тэмцээнд Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн мэргэжлийн үсчин гоо сайханчид оролцсон. Энэ тэмцээнд манай сургуулийн сурагчид мэргэжлийн үсчин, гоо сайханчидтай эн зэрэгцэн өрсөлдөж 11 медаль хүртэж байлаа.  Үүнээс манай сургуулийн оюутнуудын Монголын үсчин гоо сайханчдын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр өндөр гэдэг нь харагдаж байгаа юм. Үсчин, гоо сайханчдын улсын уралдаанд амжилттай оролцож, Монгол Улсын мэргэжлийн тэргүүлэх байгууллага хэмээх өргөмжлөл, цол авсан. Энэ мэтчилэн багш, оюутан сурагч­дын амжилтуудаар дүүрэн он жил өнгөрлөө. Энэ мэтчилэн солилцооны хөтөлбөрийг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт байгаагүй түүхэн амжилт. Нэг жилийн хугацаанд 100 оюутанг гадаадад богино болон урт хугацааны сургалтад хамрууллаа.
 
Манай сургуульд нийт 1800 оюутан суралцдаг. Тэдгээрийн 7-8 хувийг гадаадад оюутан солилцоогоор сургалтад явууллаа. Ийм амжилт өмнө нь байгаагүй. Мөн ирэх наймдугаар сард Франц улсад зохион байгуулагдах мэргэжлийн үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийн хоёр багш оролцох юм. Бид үсчин, гоо сайханчдын холбоо, мэргэжлийн холбоотой хамтраад ажиллаж байгаа. Энэ мэтчилэн олон ажлыг 2017 онд төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажил хангагдаад явж байна. Ер нь бол Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-ны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр салбар яамны зүгээс Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага сургалтын орчин,  хууль эрх зүйн шинэч­лэ­лийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажллууд манай сур­гуу­лиас эхэлж, амжилттай хэрэгжиж байгаад сургуулийн хамт олон Мэргэжлийн боловс­ролын салбарын  ажилтан,  оюутан суралцагсад сэтгэл өндөр байгаа. 
 
-Танай сургууль хэдэн жилийн сургалттай вэ?
 
-Манай сургууль есдүгээр анги төгссөн сурагчдыг 2.5 жилээр элсүүлэх бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгодог. Мөн оюутнууд хүсвэл үргэлжлүүлэн 1.5 жилийн шаталсан хэлбэрийн сургалтад хамрагдаж, техникийн дунд боловсролын үнэмлэхтэй болох боломжтой. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн 2.5 жилийн ангийн төгсөлт өвөл болдог. Үүнээс болж тус аймагт суралцах хүүхдүүдийн хичээл зургаан сар завсардах хүндрэл үүссэн. Энэ бүхнийг зохицуулж, хичээл завсардлыг арилгасан.
 
Ер нь Шилийн голын Ажил мэргэжлийн сургууль материаллаг баазын хувьд том байгууламжтай. Тиймээс солилцооны хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ерөнхий эрдэм, онолын хичээлийг Монголд, дадлага хичээлийг ӨМӨЗО-ны Шилийн гол сумын дээд сургуульд сурах юм. Хөдөлмөрийн зах зээлд тохирох хамгийн чадвартай хүүхдүүдийг бэлтгэнэ гэж зорилтот хамтын ажиллагааг хийж байна. 
 
-Солилцооны хөтөлбөрт орох мэргэжлийг хэрхэн сонгодог вэ. Тухайн мэргэжлийн ажлын байрны олдоц гэх мэтчилэн олон шалтгаан байдаг байх? 
 
-Солилцооны хөтөлбөрт тодор­хой шалгуур бий. Нэгдүгээрт, гадаадад суралцах хүүхдүүдийн насанд доод хязгаар тогтоосон. Учир нь хилээр зорчиход 16-аас дээш насны хүүхэд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Түүнээс гадна тухайн хүүхдийн сурлагын дүн чухал. Тиймээс сайн сурлагатай, идэвхи чармайлттай оюутнуудыг сонгож солилцооны хөтөлбөрт хамруулж байна. Бид БНСУ-ын Ханайн эмэг­тэй­чүү­дийн их сургуулийн солил­цооны хөтөлбөрт явуулсан оюут­нуудыг сонгохдоо эргэж ирээд сургуульдаа багшлах нөх­­цөл­тэй­гөөр сонгосон. Тус сур­гуульд манай  үсчин, гоо сай­ха­ны технологийн ангийн оюут­нууд хам­рагд­сан. Тэд Ханай­ны эмэг­тэй­чүү­дийн их сур­гуу­лийг төгсч ирээд төрөлх сур­гуу­льдаа ажил­лах юм. Гэх мэт­чи­лэн бодлогын хэм­жээнд хэ­рэг­жүүлж буй хөтөл­бөр бий. Яагаад гэвэл чанартай боловсон хү­чинг бэлтгэхийн тулд дэлхийн хэм­жээнд өрсөлдөхүйц чадвартай багш нартай байх ёстой. Тиймээс энэ тал дээр ч анхаарч ажиллаж байгаа. 
 
-Заавал энэ мэргэжлээр сургана гэсэн бодлого байхгүй гэж ойлгож болох уу?
 
-Тухайн сургуульд манай сургуультай ижил, төстэй зүйл юу байна вэ гэдгийг харж байгаа. Жишээлбэл,  ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд манай оюутнууд автомеханик, гагнуур, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварчны ангид суралцана. Энэ сургуульд оюутнуудаа сургахад нэгдүгээрт, хэлний бэрхшээл тулгарахгүй. Хоёрдугаарт, дадлагын том баазтай учраас тухайн оюутан илүү их дадлага, туршлагыг хуримт­луулах боломжтой. Ма­най сургуулийн оёдол болон сийл­бэрийн анги  европын заг­ва­рыг голчлон үздэг учраас ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хо­шуу­ны Ажил, мэргэжлийн сур­гуу­лийн оюутнуудад сургалт явуулж эхэлсэн.
 
Энэ  мэтчилэн сур­гуу­лийнхаа онцлог дээр тулгуурлан бусад сургуулиудтай харилцаа тогтоон ажиллаж байна. Аль сургууль нь ямар чиглэлээ илүү хөгжүүлж чадсан байна вэ гэдгийг судлаад  түүнийгээ бусаддаа заах аргаар солилцооны хөтөлбөрт тусгагдсан мэргэжлийг сонгодог. Миний дээр ярьсан жишээнээс ойлгомжтой байх. Бидэнд метариаллаг бааз дутуу учраас Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуульд манай оюутнууд суралцаж байна. Харин Зүүн үзэмчин хошууны ажил мэргэжлийн сургуулийн оюутнууд манай сургуулийн оёдол, сийл­бэ­рийн ангиас туршлага судалж байх жишээтэй. Гэхдээ хүүхдүүд өөрс­дөө мэргэжлээ сонгосон. Түүнд нь үндэслээд тухайн хүүхдийг гадаадад сургаж, хөгжүүлэх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа. 
 
-Солилцооны хөтөлбөрийн хүрээнд гадаадын багш нар ирж танай сургуулийн оюут­нуудад хичээл заадаг гэлээ. Ер нь гадаадаас багш авч ирэхийн давуу тал нь юу юм бэ?
 
-Бид боловсролын байгууллага учраас дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах шаардлагатай байдаг. Өдөр ирэх бүр сургалтад ашиглаж буй техник, технологи, багш нарын заах арга барил, хичээлийн агуулга хүртэл шинэчлэгдэж байна. Тиймээс гадаадын орны багш нарын туршлагыг судлах, дэлхийн бусад оронд үздэг хичээлийг оюутнууддаа заахын тулд гаднаас багш урьж авч ирдэг. Тухайлбал, Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажилладаг.
 
Энэ хүрээнд Герман мэргэжилтэн манай сургуулийн үнэт эдлэл, дарханы ангид багшилж байгаа. Мөн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн 100 гаруй сая төгрөгийн  тусламжаар үнэт эдлэл, дарханы ангийг бүрэн тохижуулах ажлыг эхлүүллээ. Харин сургалтын агуулгын хувьд монгол дарханы мэргэжлийг үндэсний уламжлал дээр суурилсан европ чиг хандлагад дөхүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үүний үр дүнд үндэсний уламж­лалаа хадгалахаас гадна ев­ропын соёлыг шингээсэн бүтээл урладаг дарханг бэлтгэх юм. Багш солилцооны хөтөл­бөрийн дагуу тухайн орны мэргэжлийн чиг хандлагыг сургалтын төлөв­лө­гөөндөө нарийн тусгаж, боловс­руулж байгаа.
 
Герман улсын мэргэжлийн боловсролын салбар дэлхийн хэмжээнд хүлээн зөв­шөө­рөгд­дөг учраас тэднээс суралцах зүйл олон. Мөн ӨМӨЗО болон БНСУ-ын сургалтын чиг хандлагыг өөрийн сургуулийн сургалтын төлөвлөгөөтэй уял­дуу­лах хэрэгтэй байна. Эндээс харахад, манай сургууль өмнө нь уламжилж ирсэн сургалтын төлөвлөгөөг шинэчилснээрээ Монгол Улсын хэмжээнд анхдагч болсон. Энэ нь мэргэжилтэй ажилт­ныг бэлтгэхдээ хөдөл­мө­рийн зах зээлийн эрэлтэд нийцүүлнэ гэсэн манай сургуулийн том зорилттой холбоотой. Тиймээс төлөвшсөн, ур чадвартай  боловсон хүчин бэлтгэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй юм бэ гэдгийг анхаарах шаардлага тулгарсан. Харин үүний тулд сургалтын төлөвлөгөөн дээр ажиллаж, түүнд энэ талаар нарийн тусгах хэрэгтэй гэдгийг ойлгосон.
 
Энэ хүрээнд сургалтын төлөвлөгөөгөө шинэчлэн, хэрэг­жүүлээд ажил­лаж байна. Манай сургууль олон жилийн түүх­тэй учраас өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр сургалтын төлөв­лө­гөө манай сургуулийн брэнд юм. Жишээлбэл, өмнө нь гоо тех­но­ло­гийн ангид нэг багш хичээл ордог байлаа. Гэтэл гоо технологийн ангид нүүр будалт, хумс будалт, боди арт, массаж, иллэг, харилцааны хэллэг, мэргэжлийн англи хэл гэх мэтчилэн олон хичээл ордог. Энэ бүх хичээлийг нэг багш заах боломжгүй. Үүнийг бид өөрчилсөн. Хичээл бүрт мэргэжлийн багш байх ёстой. Тиймээс бид туршилтын хичээл явуулсан. Туршилтын үр дүнд оюутнуудын идэвхи, ур чадвар, аливаад хандах хандлага, төлөвшилд өөрчлөлт орж байсан.Тиймээс сургалтын төлөв­лө­гөөндөө өөрчлөлт орууллаа.
 
Мөн сургалтын төлөв­лөгөөг өөрчлөх болсон нэг шалт­гаан нь Монгол Улсын мэр­гэж­лийн боловсролын сургалтын тухай хуулийн шинэ­чилсэн найруулгад техникийн боловсролын дипломтой төгсөгч нь дотоодын болон гадаадын их сургуульд кредит цагийг дүйцүүлэн тооцож, шаталсан хэлбэрээр суралцаж болно гэдэг заалт орсон. Үүнтэй холбогдуулан кредит цагийг их, дээд сургуульд дүйцүүлэн тооцох боломжтой хэлбэрээр сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсрууллаа. Энэ нь Монгол Улсад мэргэжлийн сургууль кредит цагийг тооцуулах боломжтой болсон анхны тохиолдол болж байгаа юм.
 
Манай сургууль Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг. Би энэ сургуулийн захирлын ажлыг хийж байгаадаа сэтгэл их хангалуун байдаг. Учир нь манай сургууль шиг олон мэргэжил нэг дор цогцолсон сургууль Монгол Улсад байхгүй. Өөрөөр хэлбэл, бусад мэргэжлийн сургуулиуд хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, барилгын чиглэлээр дагнасан байдаг. Харин манай сургууль нийтлэг үйлчилгээний чиглэлийн олон мэргэжлийг нэг дор цогцлоон сургалт явуулж буйгаараа онцлогтой гэсэн үг.
 
Сургуулиа мэргэжлийн сургууль гэхээс илүү нарийн мэргэжлийн сургууль гэж хэлмээр санагддаг. Үнэт эдлэлийн дархан, монгол дархан, сийлбэр, уран зураг, оёдол, загвар, үсчин, гоо сайхан гээд нарийн мэдрэмж, өндөр хурдыг тухайн хүнээс шаарддаг. Мөн өдөр бүр загвар, технологи нь өөрчлөгддөг мэргэжлүүдэд бэлтгэн гаргадгаараа онцлогтой сургууль. Тийм учраас би сургуулиа нарийн мэргэжлийн сургууль гэж боддог. Энэ сургуулийн захирал олон талын мэдлэгтэй, нарийн мэдрэмжтэй хүн байх ёстой гэж бодож ажилладаг. Манай хамт олон бол их бүтээлч. Манай хамт олны ажил, хөдөлмөрийн үр шимээс бусад сургуулиуд чиг хандлага авч, үлгэр жишээ авдаг. Бид энэ жил гадаад харилцааг түлхүү хөгжүүлж, бэлтгэл ажил эхлээд явж байна.
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана
Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ипотекийн зээл
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Шекспир премьер лигийн эхний 5...
Ибра амжилтаараа Золагийн араас...

Б.Даваажав: Дэлхийд өрсөлдөхүйц төлөвшсөн, ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ

Пунцагболд 2017-04-05

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана
Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

NBA-ын талбайд болсон тоглолтын шилдэг 5 (25-10-22)

9 цагийн өмнө өмнө

Оклахома Сити Тандер улирлын эхний тоглолтод хожил байгууллаа

9 цагийн өмнө өмнө

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

9 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана

9 цагийн өмнө өмнө

Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

9 цагийн өмнө өмнө

Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

10 цагийн өмнө өмнө

“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 88 хувьтай байна

10 цагийн өмнө өмнө

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

18 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

18 цагийн өмнө өмнө

Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

18 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

18 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэц хуралдана

18 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

19 цагийн өмнө өмнө

БНХАУ-с АИ-92 автобензиний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

19 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр

19 цагийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

О.Саранчулуун: Жагсаж, дуугарч чадахгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийдэхээс цааргалж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Бейсен: Заавал жагсаал цуглаан хийж байж цалин тэтгэвэр нэмэх ёстой юу

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Оюутолгойн гэрээг улсын нууцад авах ямар ч шаардлагагүй

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов

1 өдрийн өмнө өмнө

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

ТЦА: Жолооч нар ШТС руу дугаарлаж замын түгжрэлийг нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын шинэ улирал маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-16 өмнө

Ипотекийн зээлийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-16 өмнө

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

2025-10-16 өмнө

Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-17 өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

2025-10-17 өмнө

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

19 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

2 өдрийн өмнө өмнө

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

2 өдрийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах