• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрдэнэт хүний амины үнэтэй хуурамч сэлбэгийн мөрөөр

Юуны өмнө одоогоос найман сарын өмнө болсон нэгэн аймшигт хэрэг явдлыг энд сануулъя. Бидний хэлж заншсанаар Долоон буудал буюу Шаргаморьт чиглэлийн зуслангийн зам дагуу байрлах “Зунжин” дэлгүүрийн баруун талын замд “Subaru” болон “Toyoto Allion” маркийн автомашинууд мөргөлдөж, нэг нь хуваагдсан ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас “Subaru” маркийн автомашины жолооч 29 настай залуу газар дээрээ амиа алдаж, “Toyoto Allion” автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдсэн ч тун удалгүй нас барсан. Харин одоо ч гэсэн хүмүүсийн дунд таамаг хэвээр байгаа нэг зүйл нь уг ослын улмаас “Subaru” маркийн автомашин гурван хэсэг болон хуваагдсан явдал. Тухайн үед Замын цагдаагийн газраас “Техникийн дүгнэлт гарахаар машин яагаад салсан нь тодорхой болно” гэх хариултыг өгсөн хэдий ч одоо болтол юунаас болсон нь асуултын тэмдэг хэвээр буй. 
 
Ослын талаар цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнөж, хүн бүр өөр өөрийн гэсэн дүгнэлтийг өгч байсан цаг саяхан. Харин тэдний ихэнх нь “хуурамч сэлбэг”, “чанар муутай сэлбэг”, “татвараас бултахын тулд машиныг хувааж оруулж ирдэг, ирээд энд залгадаг” гэх мэтээр хувийн дүгнэлтийг өгч байсан билээ. Энэ нь нэг талаар зөв ч байж болох. Учир нь Монгол Улс дахь нийт автомашины 70 орчим хувь нь хуучин машин байдаг гэх тоо баримт бий. Түүнээс гадна хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг сэлбэгийн 80 орчим хувь нь хуурамч байдаг гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл ч бий.
 
Гэвч манай улсад албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр машины жижиг эд ангийг оруулж ирдэг байгууллага тун цөөхөн. Жолооч нарын дийлэнх нь “Да хүрээ” болон “Өгөөмөр” захаас автомашины сэлбэгээ авдаг нь үнэн. Жолооч нар үүнийгээ “боломжийн үнэтэй” хэмээн тайлбарладаг юм билээ. Гэвч тэдний хэлж буй энэ шалтгаанаар сэлбэг сонгох нь нөгөө талдаа эрсдэл дагуулж буй. Үүнээс гадна чанартай сэлбэг мөн эсэх нь ч эргэлзээтэй. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аа нийслэлд худалдаалагдаж буй автомашины сэлбэгийн чанар хийгээд жолооч нар хэрхэн сонголтоо хийж буйг онцлон бэлтгэлээ.
 
Өнөөдрийн инээдэм, маргаашийн ханиад  гэдэг дээ 
 
Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд жолооч нарын хамгийн их сонгон үйлчлүүлдэг “Өгөөмөр” захыг зорилоо. Өнөөдөр ажлын өдөр хэдий ч “Өгөөмөр” зах олны хөлд дарагджээ. Тус төвийн хаалгаар ормогц л автомашины тосны үнэр хамар сэтлэм сэнгэнэж, машины хар дугуйг хэд давхарлан өрсөн контейнерийн цуваа үргэлжилнэ. Контейнер бүрийн дээр Солонгос, Япон автомашины  амортизатор, наклад зарна гэх сурталчилгааны самбар байрлуулсан байх бөгөөд “оргиналь сэлбэг” гэх тодотголтой газар тун цөөн байв. Гэхдээ автомашины сэлбэгийн худалдаачин бүр л “Манайх хамгийн сайн.
 
Үнэргүй. Тортог гарахгүй” гэх тодотголыг хэлж байсныг энд онцолъё. Бид япон, солонгос сэлбэгийн оргиналь худалдаа гэх хаягтай контейнерийн худалдагчтай уулзлаа. Түүний хэлснээр тус контейнерийн эзэд Япон, Солонгосоос сэлбэгээ оруулж ирдэг гэнэ. Түүнээс гарал үүслийн бичиг байгаа эсэхийг лавлан асуувал гайхсан харцаар “Байхгүй. Манайх зүгээр л нэрийн хуудсаа өгчихдөг. Авсан сэлбэг чинь болохгүй бол эргээд холбогдож болно” гэв.
 
Үүний дараа  амортизаторын төрөлжсөн худалдаа явуулдаг нэгэн контейнерт очсон юм. Тэднийх сэлбэгээ Сингапураас оруулж ирдэг бөгөөд мөн л нэрийн хуудсаа өгдөг юм билээ. Эхний орсон хоёр газар маань хоёулаа гарал үүслийн бичгийн оронд “нэрийн хуудас” сарвайсан юм. Ийнхүү хэд хэдэн газраар ороход бүгд л гайхсан нүд, нэрийн хуудсаар хариу барив. Тэдний зарим нь доог тохуу хийх маягтай байв. Машины дугуйн дээр суусан 25 орчим насны нэгэн залуу “Юун бичиг. Юу яриад байгаа юм бэ. Нэрийн хуудас л ав. Манайх чанартай. Хэрвээ авна гэвэл шууд солиод өгье. Машин чинь хаана байгаа юм” хэмээн хоорондоо шивнэлдэн инээлдэнэ. Магадгүй гарал үүслийн бичгийг нь асуудаггүй, өгсөн бүтээгдэхүүнийг нь шууд аваад л машиндаа тавьчихдаг үйлчлүүлэгчидтэй болохоор миний сурагласан зүйл тэдний хувьд инээдэм байх нь аргагүй.
 
Гэхдээ өнөөдрийн инээдэм, маргаашийн ханиад  болно гэх үг бий. Тус захад зарагдаж буй сэлбэгүүд машиныхаа маркаас хамаараад янз бүрийн үнэтэй. Тосонд хутгалдсан автомашины засварчид жижигхээн зайд газраар нэг тараасан дугуй, машины жижиг хэрэгсэлтэйгээ чихцэлдэн дор бүрнээ нэг зүйл барьж аван хичээнгүйлэн хийж харагдав. Харин зарим нэг нь хажуугаар өнгөрсөн бүхнээс юу авах, ямар сэлбэг хайж байгаа талаар асууж шалгаана. Энд бид худалдаа хийж буй 30 гаруй насны залуутай уулзаж, хэрхэн бүтээгдэхүүнээ сонгож авдаг талаар ярилцсан.
 
Тэрбээр “Үнэ нь гайгүй болохоор “Өгөөмөр” захаас сэлбэг худалдаж авдаг. Мэдээж улс орны эдийн засаг хямралтай үед бид хэт үнэтэй сэлбэг авч чадахгүй шүү дээ. Чи угаасаа ард иргэдийн амьдрал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Яах вэ, эндээс авсан наклад нэг жил гаруй болчихдог. Гэхдээ хэр удаан эдлэгдэх нь тухайн жолоочоос хамаарна л даа. Хамаагүй донсолгоо ихтэй газраар, хурдтай явбал наклад яаж тэсэх вэ. Уг нь гарал үүслийн бичгийг асууж лавлах нь зөв л дөө. Гэхдээ эд нар сэлбэг худалдаалах зөвшөөрөлтэй болоод  зарж байгаа байлгүй дээ. Би бичиг асуудаггүй” гэв. 
 
Сэлбэгийн оргиналь, хуурамч нь хамаагүй гэв
 
Ингээд бид тоосонд дарагдсан контейнер, тосонд хутгалдсан худалдаачид, гарал үүслийн бичиггүй сэлбэгийг орхиж, Монгол Улсад 18 жил үйл ажиллагаа явуулж буй “Форвард моторс” компанийг зорилоо. Бид “Өгөөмөр” захаас гарч нэгэн таксинд суун “Форвард моторс” компанийн төв салбарыг зорилоо. Таксины жолооч ахаас мөн л сэлбэг худалдаж авахдаа юуг анхаардаг талаар асуувал “Би “Өгөөмөр” захаас сэлбэгээ авдаг. Цагаан сарын өмнө 20 мянган төгрөгөөр наклад худалдаж авсан. Ерөнхийдөө харж байгаад л авчихдаг. Зарим нь ч бүр хэцүүхэн л юм байдаг. Гэхдээ гайгүй удаан явчихдаг” хэмээв. Харин ямар нэгэн гарал үүслийн бичгийн талаар дурсаагүй юм. 
 
Хуурамч, найдваргүй сэлбэг хүний аминд халтай
 
Ийнхүү бид зам зуурт ярилцсаар яваад “Форвард моторс” компанийн төв салбар дээр ирэв. Тус компанийн засварын төвийн хаалга онгорхой байлаа. Хаалгаар шагайвал 5-6 машин засварт орохоор эгнээгээ эзэлсэн байх бөгөөд засварын төвийнхөн нэлээд ачаалалтай ажиллаж байгаа харагдав. Тус компани нь 1999 оноос хойш Япон автомашин, сэлбэгийн худалдаа бөөний худалдаа, засвар үйлчилгээ, техникийн мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Японы “Eiken industries”, “KYB industry”, “KOITO”, “OBK” зэрэг компанийн оргиналь бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг албан ёсны дистрибьютер аж. Тийм ч учраас бүх бараа бүтээгдэхүүн нь лицензтэй юм билээ.
...Манай улсын хэмжээнд 1.4 сая орчим жолооч бий гэсэн албан судалгаа бий. Энэ тоо жилд 50-60 мянгаар нэмэгддэг тухай холбогдох албаныхан мэдээлдэг. Тэгвэл Монгол Улсад гарч буй зам тээврийн ослын улмаас өдөрт хамгийн багадаа 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна гэсэн тоон мэдээлэл ч байна. Эдгээр ослын шалтгааны тодорхой хувь нь хуурамч сэлбэгтэй холбоотой ч байж болох талтай...
Үүнээс гадна дэлхийд болон Монгол Улсад борлуулах барааны тэмдгийн гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг байна. Мөн тус компанийн ажилчид хийж буй ажлаа өөрийн гэсэн онцлогтой гэдгийг тайлбарласан юм. Тухайлбал, авто сэлбэгийн худалдаа хүний амь нас, эрүүл мэнд, эд материалтай шууд холбоотой байдаг аж. Ялангуяа явах эд анги, тоормос болон жолооны удирдлагын сэлбэг заавал оргиналь байх шаардлагатай гэнэ. Учир нь хуурамч, найдваргүй, үүргээ гүйцэтгэхээ больсон сэлбэгээс болж, автомашин чинь жолооч таны хяналтаас гарч та болон тантай хамт яваа зорчигчдод төдийгүй замын хөдөлгөөнд оролцогчдын амь насанд аюул учруулах, эд материалын хохиролд хүргэх хор нөлөөтэй байдаг.
 
Монгол орны хувьд өргөн уудам газар нутагтай, агаарын хэмийн хувьд халуун хүйтний зөрүү ихтэй учраас автомашины эд ангиудад дуураймал сэлбэг тавьсан тохиолдолд эвдрэл гарвал амь насанд аюул учруулах магадлал өндөртэй хэмээсэн. Одоогоор тус компани амортизатор, наклад, өндгөн тулгуур, рулийн шарнир, перда болон ган диск, свеча ба халаагч, усны помп зэрэг олон төрлийн сэлбэгийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа аж.
 
“Манайд зарж байгаа сэлбэгүүд бүгд хулхи юм чинь хаанаас ч авсан ялгаагүй”  
 
Эндээс гараад манай сурвалжлах хэсэг дахин такси барьсан бөгөөд жолоочтой хөөрөлдөх гэтэл тэрбээр “Манайд зарж байгаа сэлбэгүүд бүгд хулхи юм чинь хаанаас ч авсан ямар хамаатай юм” гэх хариулт өгснийг онцолъё. Энэ мэтчилэн жолооч нар өөрийн болон өрөөл бусдын амь насанд хэрхэн ханддаг нь тодорхой байв. Магадгүй тэднээс “Таны үнэт зүйл юу вэ” гэж асуувал хүн бүхэн миний гэр бүл, хайртай үр хүүхэд, аав, ээж минь, амь нас минь  гэж хариулах байх. Гэвч тэдний сонголт хайртай хүмүүсээ, өөрийнхөө амь насыг өдөр бүр эрсдэлд оруулахад хүргэдэг нь сурважлага бэлтгэж байхад ажиглагдаж байлаа. Манай улсын хэмжээнд 1.4 сая орчим жолооч бий гэсэн албан судалгаа бий.
 
Энэ тоо жилд 50-60 мянгаар нэмэгддэг тухай холбогдох албаныхан мэдээлдэг. Тэгвэл Монгол Улсад гарч буй зам тээврийн ослын улмаас өдөрт хамгийн багадаа 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна гэсэн тоон мэдээлэл ч байна. Эдгээр ослын шалтгааны тодорхой хувь нь хуурамч сэлбэгтэй холбоотой ч байж болох талтай. Учир нь онолын хувьд авто осол гарахад нөлөөлөх хүчин зүйлд замын нөхцөл байдал, жолоочийн ур чадвар, техникийн бүрэн бус байдал ордог хэмээсэн байдаг.
 
“Брэнд”-эд дуртай мэдлэггүй хэрэглэгчид
 
Шулуухан хэлэхэд монголчууд брэндийн бүтээгдэхүүнд их дуртай. Тэр ч утгаараа Улаанбаатар хотын гудамж бүрт дэлхийн том том брэнд бүтээгдэхүүний сурталчилгаа, танилцуулгыг энд тэндгүй байрлуулсан байдаг. Гэвч брэндэд дуртай иргэд маань брэнд гэсэн үгнийхээ үнэ цэнийг мэддэггүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, нэг брэндийн нэртэй хувцас, үнэртэй ус, чихэр, жимс байх л юм бол шууд худалдан авдаг. Тэдний хувьд брэндийнх нь сав, баглаа боодол чухал болохоос үнэхээр тухайн брэндийнх нь бүтээгдэхүүн үү, эсвэл дуураймал уу гэдэг нь огт хамаагүй мэт. Нэг худалдагч “Энэ алдартай брэндийн цамц. Танц ёстой гоё харагдаж байна” гээд савлаад өгвөл шууд л авчихна. Тэгвэл энэ дүр төрх автомашины сэлбэг худалдан авагчдыг ч орхисонгүй.
 
Тухайлбал, Японы брэнд сэлбэгийн хайрцагт БНХАУ-д үйлдвэрлэсэн чанар муутайхан наклад хийгээд зарахад хэн ч мэдэхгүй.  Энэ байдал газар авсаар байгаа гэдгийг олон хүн мэддэг юм шиг хэлж байв. Тэгэхдээ хяналт, шалгалт муу, хэрэглэгчид мэдлэггүй байдагтай холбогдуулан сэлбэгийн худалдаачид ёстой л сиймхий ашиглана гэдэг болдог бололтой. Угтаа бол худалдааны салбарын хамгийн том хянагч нь иргэд байх ёстой. Тэд бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдлэгтэй байж, түүний талаархи санаа бодлоо хэлж, чанар муутай бүтээгдэхүүнээс зайлсхийх ёстой.
 
Гэтэл манай улсад нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, худалдаачдын “брэнд” гэх гоё ганцхан үгэнд хэрэглэгчид дарлуулсаар байгаа юм. Хэрэглэгчийн мэдлэг ялангуяа автомашины салбарт тун чухал. Яагаад гэвэл хуурамч сэлбэг, насжилт нь дууссан автомашин шууд л үхэл рүү хөтөлнө гээд хэлчихэд хатуудсан болохгүй. Үнэндээ 20 мянган төгрөгийн хуурамч сэлбэгээр өөрийнхөө болон гэр бүл, ээж, аав, үр хүүхдийнхээ амь насыг худалдаж авч буй хэрэг. Сурвалжлага хийж байх явцад ч хямдхан гэх шалтгаанаар 20 мянган төгрөгөөр амь насаа үнэлж байгаа хүн олон байсныг энд онцолъё.
 
Магадгүй өдөр бүр гарч буй автомашины ослын шалтгааны дийлэнх нь мэдлэггүй жолоочийн өнөө, маргаашаа бодож авсан хуурамч сэлбэгтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэддээ хуурамч болон оргиналь ялгааны талаархи бяцхан мэдээллийг хүргэе. Тодруулбал, автомашины сэлбэгийг оргиналь, дуураймал, хуурамч сэлбэг хэмээн гурав ангилдаг байна. Оргиналь сэлбэгт нь тухайн сэлбэгийг дагнан үйлдвэрлэдэг үйлдвэрийн сэлбэг болон тухайн үйлдвэрт нэр бүхий фирмийн захиалгаар хийгдсэн сэлбэг багтдаг аж. Эдгээр сэлбэгүүд чанарын хувьд адил боловч үнийн хувьд зөрүүтэй байдаг гэнэ.
 
Мөн сэлбэг болон сав баглаа боодол дээр нь үйлдвэрлэгч улс компани фирмийн нэр, бараа бүтээгдэхүүний стандарт чанарын тэмдэглэгээ хийгдсэн байдаг аж. Харин хуурамч сэлбэг нь технологийн дагуу хийгдээгүй зөвхөн оргиналь сэлбэгтэй гадна байдлаараа адил байдаг бөгөөд эдгээр сэлбэгийг автомашинд хэрэглэж болдоггүй байна. Мөн оргиналь сэлбэгийг худалдан авахын тулд хайрцаг сав, баглаа боодол брэндийн нэр, тэмдэглэгээг анхаарах, гарал үүслийн гэрчилгээ болон бусад холбогдох баримттай танилцах, диллер, дистрибьютер компанид хандахыг мэргэжилтнүүд зөвлөдөг аж. Мэдээж хуурамч сэлбэгийн хор уршиг гэдэг хэмжээлшгүй. Нэгэн жишээ дурьдахад, ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын хүн амын нас баралтын нэгдүгээрт осол гэмтэл оржээ. Харин нас барсан хүмүүсийн дийлэнх нь авто ослоор нас барсан шалтгаан эзэлж байгааг сануулахад илүүдэхгүй байх.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Э.Бат-Үүл: Би Ерөнхийлөгчийн...
Жиндо “чөтгөр шулмын арал”...

Эрдэнэт хүний амины үнэтэй хуурамч сэлбэгийн мөрөөр

Батзаяа 2017-03-29

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах