Япон Улсын Нагоя хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулагдах Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” болж байна.
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо Солонгосын багтай хийж 68-81 харьцаагаар хожигдлоо. Улмаар хэсэгтээ хоёр хожигдолтой боллоо. Өнөөдөр Амари Робинсон БНСУ-ын шигшээ багийн эсрэг 22 оноо 9 самбар 4 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Б.Цацрал 12 оноо 4 самбар 4 оновчтой дамжуулалт, О.Хулан 16 оноо 2 самбар 4 оновчтой дамжуулалт гэсэн статистикийг үзүүллээ.
Хэсгийн эхний тоглолт тэд Хятадын Тайваны багтай тоглож 67-76 харьцаагаар хожигдоод байсан юм. Хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш 18:00 цагт Малайзын багтай тоглоно.
