3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

Япон Улсын Нагоя хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулагдах Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” болж байна.

Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй тамирчид өнөөдөр эхний тоглолтоо хийлээ. А хэсэгт тэд орсон бөгөөд эхний тоглолтоо Филиппины багтай хийж 12-19 харьцаагаар хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Казакстаны багтай хийж 13-8 харьцаагаар хожлоо. Хэсгийн сүүлийн тоглолт тэд Шри Ланка багтай энэ сарын 23-ны өдөр 11:50 цагт тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ