Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

Япон Улсын Нагоя хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулагдах Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” болно. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг С хэсэгт багтсан бол өнөөдөр тэд хэсгийн эхний тоглолтоо Хятадын Тайваны багтай тоглож 67-76 харьцаагаар хожигдлоо.

Тус тоглолтод Монгол Улсын нэрийн өмнөөс анхны тоглолтодоо оролцож буй Амари Робинсон 25 оноо, 13 самбар, 2 оновчтой дамжуулалт 10/22 довтолгоог амжилттай болгож байгаа тэргүүлсэн бол Б.Цацрал 13 оноо, 8 самбар, 1 оновчтой дамжуулалт, 5/8 довтолгоо, О.Хулан 13 оноо, 9 самбар, 3 оновчтой дамжуулалт, 3/7 холын зайнаас оруулсан

Харин дараагийн тоглолтоо 21-ний өдөр 12:00 цагаас Солонгосын багтай тоглох бол хэсгийн сүүлийн тоглолтоо 22-ны өдөр 18:00 цагаас Малайзын эсрэг тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ