Төв талбайн асарт “нүүдэл 999” шатрын тэмцээн болно
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-23-ны өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 500 орчим шатарчин бүртгүүлээд байна.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна. Тэмцээний талаарх мэдээллийг 94115878 утсаар лавлана уу.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
-
7-8 нас
-
9-10 нас
-
11-12 нас
-
13-14 нас
-
15-16 нас
Насанд хүрэгчид:
-
А зэрэглэл - 2100-аас дээш рейтингтэй
-
В зэрэглэл - 1700-2099 хүртэлх рейтингтэй
-
С зэрэглэл - 0-1699 хүртэлх рейтингтэй
Шагнал:
А ангилал
-
1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 2.000.000 төгрөг
-
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 1.500.000 төгрөг
-
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөг
-
4-р байр өргөмжлөл, 500.000 төгрөг
-
5-р байр өргөмжлөл, 500.000 төгрөг
В, С ангилал
-
1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 1.500.000 төгрөг
-
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөг
-
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 800.000 төгрөг
-
4-р байр өргөмжлөл, 400.000 төгрөг
-
5-р байр өргөмжлөл, 400.000 төгрөг
-
6-10-р байр тус бүр өргөмжлөл, 100.000 төгрөг
Хүүхэд ангилал тус бүр
-
1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 300.000 төгрөг
-
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 200.000 төгрөг
-
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 150.000 төгрөг
-
4-р байр өргөмжлөл, 100.000 төгрөг
-
5-р байр өргөмжлөл, 100.000 төгрөг
-
6-10-р байр тус бүр өргөмжлөл, 50.000 төгрөгөөр шагнана.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ