$1,000,000 (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд Австралийн Мельбурн хотод дэлхийн шилдэг 16 баг оролцсо тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Valve-ын хоёрдугаар сарын 25-ны чансаагаар шууд уригдсан The MongolZ тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтод Хойд Америкийн "Complexity" багтай тоглож 2-1 (Anubis 11-13, Ancient 16-13, Inferno 13-10) харьцаагаар хожлоо. Харин дараагийн тоглолтод Европын холбооны "FaZe Clan" багтай (Dust 8-13, Ancient 13-16) харьцаагаар хожиж, шигшээ шатанд шалгарсан билээ.
The MongolZ өнөөдөр "IEM Melbourne 2025" тэмцээний А хэсгийн аваргын төлөө Европын холбооны "Mouz" багтай тоглож 0-2 (Mirage 13-9, Nuke 13-7) харьцаагаар ялагдаж шөвгийн зургаагаас эхлүүлэхээр боллоо.
Тэд шигшээ шатны эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт Хойд Америкийн Team Liquid багтай учраа таарлаа. Хоёр баг өмнө PGL Bucharest-2025 таарч тоглож манай баг 0-2 харьцаагаар хожиж байжээ.
Тэмцээний журмын тухайд багууд хоёр хэсэгт хуваагдан "double-elimination format" буюу нэг удаа хожигдох эрхтэйгээр тоглох бөгөөд хэсэг тус бүрээс гурван баг шигшээ шатанд шалгарна. Аваргын төлөөх тоглолт Bo5 журмаар болох ба бусад бүх тоглолт Bo3 журмаар явна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.