Г.Наранцэцэг тэргүүтэй 18 тамирчин Жүдогийн Азийн АШТ-д барилдана

Г.Наранцэцэг тэргүүтэй 18 тамирчин Жүдогийн Азийн АШТ-д барилдана

Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д Азийн жүдо бөхийн холбооноос (AJC) жил бүр зохиодог Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Энэ удаагийн тэмцээнд 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлээд буй тэмцээнд Монголын шигшээ багийн 18 (9 эр, 9 эм) жүдоч оролцоно.

Эрэгтэй жүдоч:

  • -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
  • -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
  • -73 кг Лавжаргалын Анхзяа
  • -73 кг Одгэрэлийн Уранбаяр
  • -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
  • -90 кг Баттогтохын Мөнхбаяр
  • -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
  • +100 кг Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэй жүдоч:

  • -48 кг Ганбаатарын Наранцэцэг
  • -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
  • -52 кг Баянмөнхийн Уранзаяа
  • -57 кг Тэрбишийн Ариунзаяа
  • -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
  • -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
  • -70 кг Дарханбатбаярын Есүй
  • -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
  • +78 кг Амарсайханы Адъяасүрэн

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ