Жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

 Жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын авто замын зорчих хэсэгт “КАМА-KMC3046” загварын автомашин "Портер” загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 11:50 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын бага оврын ачааны автомашины бүхээгт жолооч Б (28 настай, эрэгтэй) хавчуулагдсан байсныг 12:11 цагт эсэн мэнд гаргаж аймгийн эмнэлэгт шилжүүлэн өгсөн болохыг ОБЕГ-аас мэдээллээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ