Хөлбөмбөгийн хамгийн нэр хүнд Аваргуудын лигийн тэмцээний шилдэг найман багийн тоглолтууд эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнийн Испаний алдарт Барселона клуб талбайдаа Германы Боруссия Дортмунд клубтэй эхний тоглолтоо хийж 4-0 харьцаагаар Барса хожлоо.
Тоглолтын эхний гоолыг Пау Кубарсийн дамжуулалтаар 25 дахь минутад Рафинья Диас салхийг хагалсан бол 48 болон 66 дахь минутад Роберт Левандовски гоолджээ. Улмаар эцсийн цэгийг эхний гоолын эзэн Рафинья Диасын дамжуулалтаар 77 дахь минутад Ламин Ямаль гоолджээ.
Улмаар хариу тоглолт Германы багийн Боруссия Дортмундын талбайд дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 03:00 цагт тоглоно.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
Арсенал /Англи/ 3-0 Реал Мадрид /Испани/
Баэйрн Мюнхэн /Герман/ 1-2 Интер Милан /Итали/
Барселона /Испани/ 4-0 Боруссия Дортмунд /Герман/
Парисен Жермен /Франц/ 3-1 Астон Вилла /Англи/