Аваргуудын лиг: Парисен Жермен талбайдаа Астон Вилла клубыг хожлоо

Аваргуудын лиг: Парисен Жермен талбайдаа Астон Вилла клубыг хожлоо

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүнд Аваргуудын лигийн тэмцээний шилдэг найман багийн тоглолтууд эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнийн Францын Парисен Жермен талбайдаа Английн Астон Вилла клубтэй тоглож 3-1 харьцаагаар Францын баг илүүрхэж хожлоо.

Тоглолтын салхийг Виллагийн Юри Тилемансын дамжуулалтаар 35 минутад Морган Роджерс гоолджээ. Гэвч 39 минутад Дезире Дуэ тэнцээний гоолыг оруулсан бол Хвича Кварацхелия 49 дэх минутад илүү гарах гоолыг оруулжээ. Улмаар эцсийн цэгийг Дэмбэлэгийн дамжуулалтаар 90+2 минутад Нуну Мендеш оруулсан байна.

Улмаар хариу тоглолт Астон Виллагийн талбайд дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 03:00 цагт тоглоно.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Арсенал /Англи/ 3-0 Реал Мадрид /Испани/
Баэйрн Мюнхэн /Герман/ 1-2 Интер Милан /Итали/
Барселона /Испани/ 4-0 Боруссия Дортмунд /Герман/
Парисен Жермен /Франц/ 3-1 Астон Вилла /Англи/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ