Лука Дончич солилцоонд орсноосоо хойш Даллас Мавериксийн талбайд анх удаа "зочиллоо"

Лука Дончич солилцоонд орсноосоо хойш Даллас Мавериксийн талбайд анх удаа

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт энэ улирлын солилцооны гол сэдэв болсон Лука Дончич болон Энтони Дэвис нарын тоглолт боллоо. Лука Дончичийг авсан Лос Анжелес Лейкэрс талбайдаа Энтони Дэвисээр удирдуулсан Даллас Мавирекс багтай тоглож 112-97 харьцаагаар Лейкэрс хожил байгууллаа.

Улмаар улирлыг 49 хожил, 31 хожигдолтойгоор өрнөд бүсийн гуравт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд одоо улирлын үлдсэн хоёр тоглолтын нэгд нь хожиход энэ байрыг баталгаажуулах юм. Харин Мавирекс 38 хожил, 42 хожигдолтойгоор өрнөд бүсийн 10-р байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд өрнөд бүсийн шилдэг найман багт багтахын тулд нэмэлт тоглолт хийхээр болж байгаа билээ.

Тус тоглолтод Лука Дончич 45 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, 4 таслалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 27 оноо, 7 самбар, Руй Хачимура 15 оноог авсан байна. Эсрэг багаас Энтони Дэвис 13 оноо, 11 самбар, 6 дамжуулалт, Нажи Маршил 23 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 76-96 Орлондо Межик
Филадельфи 76 122
-103 Вашингтон Визардс
Шарлот Хорнетс 96-126 Торонто Репторс
Лос Анжелес Лейкэрс 112
-97 Даллас Мавирекс
Миами Хит 111-119 Чикаго Буллс
Портлэнд Трэйл Блэйзэрс 126-133 Юта Жазз /нэмэлт цагт/
Сан Антонио Спөрс 114-111 Голдэн Стэйт Уорриорс
Оклахома Сити Тандер 125-112 Финикс Санс
Денвер Наггетс 124-116 Сакермэнто Кингс
Хьюстон Рокетс 117-134 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ