NBA-ын Бүх оддын тоглолтын драфт боллоо

NBA-ын Бүх оддын тоглолтын драфт боллоо

NBA-ын 74 дэх удаагийн Бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Сан-Франциско хотын "Bay Area"-д болох билээ. Тэгвэл тус тэмцээнд оролцох 24 сагсан бөмбөгчдийн нэрсйг өнгөрсөн шөнө зарласан бөгөөд Чарльз Баркли, Шакил О’Нил, Кенни Смит гэсэн гурван багт хуваагдах драфт өнгөрсөн шөнө боллоо.

Шак баг
Леброн Жэймс, Стифен Карри, Энтони Дэвис, Жейсон Татум, Кевин Дюрант, Дэмиан Лиллард, Жеймс Харден, Жейлен Браун
 
Кенни баг
Энтони Эдвардс, Жален Брансон, Жарен Жексон Жуниор, Жален Уильямс, Дариус Гарланд, Эван Мобли, Кэйд Каннингэм, Тайлер Херо
 
Чак баг
Никола Йокич, Яннис Антетокумпо, Шай Гилжус-Александр, Виктор Вэмбаньяма, Паскал Сиакам, Алпэрэн Сэнгүн, Карл-Энтони Таунс, Донован Митчелл

Энэ жилийн Бүх оддын тоглолт дүрэм өөрчлөгдөж дөрвөн баг өрсөлдөх бөгөөд хоорондоо оноолтоор таарч хожигдсон баг нь хасагдах журмаар тоглоно. Улмаар хожсон хоёр баг нь 40 оноо руу түрүүлж хүрсэн баг нь түрүүлэх юм.

Харин сонгогдсон 24 тоглогч гурван багт хуваагдах бөгөөд дөрөв дэх баг нь залуу оддын баг байх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ