• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд газар үнэгүй бүртгэнэ

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд хэрхэн бүртгүүлэх болон эрхийн бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга А.Туяагаас тодрууллаа.
 
-Эд хөрөнгийн бүртгэлийг хэд ангилдаг юм бэ. Эд хөрөнгийн бүртгэлийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ бол эд хөрөнгийн бүртгэл биш. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл. Нэг үгээр хэлбэл, иргэнд Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийн дагуу тухайн иргэний өмчийг улсын бүртгэлээр дамжуулан баталгаажуулж байгаа юм. Тэгэхээр хөрөнгийн бүртгэл гэвэл хөрөнгийн тооллого шиг тоолж бүртгэнэ. Харин эрх гэдэг нь тухайн хүний өмчлөх, худалдах зэрэг Иргэний хуульд заасан бусад эрхийг хэлж байгаа юм. Тухайлбал, худалдах, борлуулах, барьцаалах, түрээслэх, ашиг олох зэрэг эрх бий. Энэ эрхүүдийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэдэг гэсэн үг.
 
-Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж боддог хүмүүс   байгаа байх. Эрхийн бүртгэл ямар давуу талтай юм бэ?
-Эрхийн бүртгэлд бүртгүүлснээр иргэний өмчлөх эрх нь илүү баталгаатай болдог. Хэрвээ иргэн хөрөнгөө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хөрөнгө нь зах зээлд эргэлтэнд  орох боломжгүй болно. Манай улсад бүртгэлгүй  хөрөнгийг худалдаж авдаггүй. Мөн бүртгүүлээгүй хөрөнгийг барьцаалах боломжгүй. Тэгэхээр барьцаа заавал улсын бүртгэлд бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болдог. Эрхийн бүртгэл байдаг учир нь гэвэл нэгдүгээрт, иргэнийхээ өмчлөх эрхийг улсын бүртгэлээр дамжуулан хамгаалж байгаа юм. Хоёрдугаарт, эдийн засгийн харилцааг эрсдэлгүй, илүү баталгаатай болгодог. Ийм ач холбогдолтой. Хэрвээ эрхийн бүртгэл байхгүй бол банкны барьцаа баталгаагүй болно. Би барьцааллаа гэсэн хэрнээ бүртгэлгүй байвал ямар ч баталгаа болж чадахгүй. Тиймээс эрхийн бүртгэл чухал. Дахин хэлье. Энэ бол эд хөрөнгийн бүртгэл биш юм. Эрхийн бүртгэлийн тухай хууль гэж байдаг. Иргэд ихэвчлэн эд хөрөнгөө эдийн засгийн харилцаанд орж, барьцаалах болохоороо л бүртгүүлдэг. Орон сууцыг худалдаж авахдаа бүртгүүлчихдэг юм. Харин иргэд газраа бүртгүүлдэггүй. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулиар хашааны газар авахад газрын албанаас өмчлөх эрхийн гэрчилгээ өгдөг. Энэ бол газар өгсөн гэсэн зөвшөөрөл. Харин үүний дараа газраа улсын бүртгэлд заавал бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн иргэний өмч илүү баталгаатай болох юм. Тодорхой жишээ дурьдвал газар давхардах тохиолдол их гардаг. Ийм тохиолдолд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн хүнийх нь илүү баталгаатай гэсэн үг. Тухайлбал, бүртгүүлсэн бүртгүүлээгүй хоёр хүн байгаад газрын албан дээр давхардал гарлаа гэж бодъё. Ийм үед эрхийн бүртгэлд бүртгүүлсэн хүнийх нь газар илүү баталгаатай болно. Иргэд газраа эрхийн бүртгэлд бүртгүүлэх тал дээр төөрөгддөг. Өөрөөр хэлбэл, газрын албанаас өгсөн зөвшөөрөл л байхад хангалттай гэж боддог. Энэ нь буруу ойлголт. Эд хөрөнгөө эрхийн бүртгэлд бүртгүүлэх нь тухайн иргэний хөрөнгийг илүү баталгаатай, найдвартай болгодог  гэж ойлгох хэрэгтэй.
 
-Эрхийн бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд хэрхэн авах вэ?
-Гэрчилгээгээ хаясан тохиолдолд харьяа аймаг, дүүргийнхээ эд хөрөнгийн эрхийн   бүртгэлийн хэлтэст өргөдөл болон нотлох баримтуудыг өгөх ёстой. Үүний  дараа ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр дахин олгодог. Бүрдүүлэх материал гэвэл өдөр тутмын сонинд гэрчилгээгээ хаясан тухай зар тавих ёстой. Зар тавьсан сониныхоо эх хувийг авч ирнэ. Мөн үйлчилгээний хураамж 20 мянган төгрөг төлнө.
 
-Хаясан гэрчилгээг хэд хоногийн дотор дахин олгодог юм бэ?
-Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохдоо улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр мэдүүлэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор олгоно. 
 
-Эрхийн бүртгэлд өөрчлөлт, залруулга оруулж болох уу?
-Болно. Гэхдээ өөрчлөлт оруулах зүйл нь үнэн бодитой, нотлох баримттай байх ёстой.Тухайлбал, гэрчилгээн дээр байрны талбайг 60мкв гэж бичсэн хэдий ч бодит байдал дээр мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд өөр байгаад, түүнийгээ нотлох баримттай байвал өөрчлөлт оруулж болно. Мөн хамтран өмчлөгчөө хасч эсвэл нэмж болдог. Хуулиар зөвшөөрөгдсөн өмчлөгчийн эрхийн дагуух бүх тохиолдолд өөрчлөлт орж байгаа. Бусадтай гэрээ хэлэлцээр хийх, барьцаалах, хүүхдээ хамтран өмчлөгчөөр авах, хамтран эзэмшигчээсээ татгалзах зэргийг өөрчилж болдог. Мөн захиргааны шийдвэрээр хаяг өөрчлөгдсөн тохиолдолд эрхийн бүртгэлийг өөрчилнө. Хамгийн гол нь эрхийн бүртгэлд орж байгаа өөрчлөлт нь хуулийн дагуу нотлох баримттай, үнэн зөв л байх хэрэгтэй. Үнэн зөв гэдэг нь нотлох баримт нь эрх бүхий этгээдийн гаргасан баримт байх ёстой гэсэн үг.
 
-Эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд яаж бүртгүүлэх вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Хуульд зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж байж хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр өмчлөгч, барьцаалагч хоёр гэрээ хийнэ. Харин хийсэн гэрээ нь манай байгууллагад бүртгэгдсэнээр барьцаа нь хүчин төгөлдөр болно. Тодорхой үүрэг хүлээж, үүргээ барьцаагаар баталгаажуулсан гэдэг утгатай гэрээ хийн тодорхой хураамж төлж манай байгууллагаар баталгаажуулах ёстой. Барьцааны гүйцэтгэхэд үүргээ хүлээн зээлээ төлчихсөний дараа эсвэл барьцаагаар хангагдах ямар үүрэг хүлээсэн түүнийгээ биелүүлсэн тохиолдолд тухайн барьцаалагч энэ хүн үүргээ хүлээсэн гэдэг мэдэгдлээ манайд өгнө. Мэдэгдэл өгсөн тохиолдолд барьцааны эрх нь цуцлагдана. Манайд цуцлах бүртгэл хийнэ. Бүртгэгдсэн бүртгэлийг эргэж цуцалдаг. Тэгэхээр байраа барьцаанаас чөлөөлүүлнэ гэсэг үг.
 
-Эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд тодорхой хураамж төлдөг үү. Төлдөг бол нэгдсэн хураамж авдаг уу. Эсвэл газар, орон сууц бүртгүүлэхэд өөр өөр хураамж авдаг уу?
-Үйлчилгээ болгоны хураамж харилцан адилгүй. Гэхдээ иргэнд өмчлүүлсэн газрыг хураамжгүйгээр бүртгэж байгаа. Иргэний газар өмчлөх эрх, өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг нь бүрдүүлж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, үнэ төлбөргүйгээр мэдүүлэг, нотлох баримтыг авч бүртгэж байгаа. Бусад бүртгэлийг хийхдээ Засгийн газрын тогтоолоор батлагдсан хураамжийг авдаг. Анх удаа бүртгүүлэхэд Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар үнийн дүнгийн 0.5 хувиар бодож тэмдэгтийн хураамж авч байгаа. Хураамжийн төлбөр үнэтэй биш. Тухайлбал,  5-20 мянган төгрөг байдаг. Мөн бид ТҮЦ машинаас лавлагаа олгодог. ТҮЦ машинаас мянган төгрөгөөр лавлагаанууд гарч байна. Тэгэхээр нэгдүгээрт, Тэмдэгтийн хураамжийн тухай хууль, хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоор батлагдсан үйлчилгээний хураамжийг л авдаг. 
 
-Иргэд газраа хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ. Таны хэлснээр газраа барьцаалах үедээ л бүртгүүлдэг шиг байна?
-Иргэд газраа эргэлтэд оруулах үедээ л улсын бүртгэлд бүртгүүлдэг. Тухайлбал,  банкнаас газраа барьцаалж зээл авах үедээ эрхийн бүртгэлд зайлшгүй бүртгүүлэх ёстой юм байна гэдгийг мэддэг. Энэ тохиолдолд л зарим хүмүүс бүртгүүлж байна л даа. Ер нь иргэд газраа бүртгүүлэх тал дээр идэвх муу байдаг. Улаанбаатар хот дахь хашаа байшингууд манайд бүртгэлтэй. Харин орон нутагт дахь газруудын бүртгэл муу. Ялангуяа, эзэмших, ашиглах газруудын бүртгэл эдийн засгийн харилцаанд ороогүй л бол бүртгүүлэх нь хойрго байгаад байна. Үүнд эрх зүйн хувьд үүнд шинэчлэл хийх хэрэгтэй. Газрын алба нэг гэрчилгээ өгчихөөр иргэд өмчлөх гэрчилгээтэй болчихлоо гэж бодоод байгаа юм. Тэгэхээр газрын албанаас гэрчилгээ өгөөд дээр нь дахиад манайд бүртгээд байгаа юм шиг хуулийн давхардлууд байгаад байна. Яг үндсэндээ яаж явах ёстой вэ гэхээр Засаг даргын шийдвэр гарч, газрын албанаас кадастрын зураг гардаг. Үүний дараа Засаг дарга болон газрын албаны шийдвэрүүд манай байгууллагад ирэн эрхийн гэрчилгээг нь өгөх ёстой юм. Ер нь ийм нөхцөлөөр явахгүй бол бүртгэл давхцаж байна. Тиймээс Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулиа шинэчлэх хэрэгтэй.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
АН-ын дэргэд шинэчлэлийн түр...
Идэрийн голд сураггүй болсон...

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд газар үнэгүй бүртгэнэ

Батзаяа 2016-07-04

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах