• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Зориг: НӨАТ-ын супер хонжворыг байхгүй болгож, иргэдийн мөнгө хожих хүрээг тэлэхээр төлөвлөж байгаа

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубээс зохион байгуулсан “НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д боллоо. Энэ хэлэлцүүлгийн дараа Татварын ерөнхий газрын дарга л.Зоригтой цөөн хором ярилцлаа.

-НӨАТ-ын хууль хэрэгжээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хууль хэрэгжсэнээр ямар үр дүн гарав?

-Өнгөрсөн онд бүх нэр төрлөөр орлогын төлөвлөгөө баталсан төсвийнхөө дагуу 100 гаруй хувиар биелсэн. Давж биелсэн гэсэн үг. Бид улсын төсөвт 1 их наяд 390 тэрбум төгрөг оруулах ёстой байсан. Түүнээс даруй 175 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөөг давуулж биелүүлсэн. Статистикийн мэдээнд бол зөвхөн татвар гэлтгүй өөр бусад зүйлүүд ордог. Нийгмийн даатгалын шимтгэл, гаалийн татвар, бусад өөр төлбөр гээд. Тийм учраас нийт дүнгээрээ татварын орлого өнгөрсөн 2014 оныхоос бага зэрэг буурсан.  Улсын төсөвт татвараас 1 их наяд 560 тэрбум төгрөгийн орлого орсон гэж үзвэл түүний 555 тэрбум буюу 35 хувийг нь НӨАТ оруулсан. Өмнө нь НӨАТ-ын төлөвлөгөөг биелүүлэхэд их хүнд байсан. Ерөнхийдөө 90 гаруй хувьтай л төлөвлөгөө биелдэг байлаа. Харин өнгөрсөн онд 100 гаруй хувьтай биелсэн. Төлөвлөснөөсөө 70 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ бол шинэ хуулийн үр дүн. Түүнээс гадна НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн албан байгууллагуудын тоо нэмэгдсэн. Өнгөрсөн оныхоос 2708 аж ахуйн нэгж шинээр НӨАТ-өөр бүртгүүлсэн. Энэ бол шинэ системийн үр дүн. Нөгөө талаас бид иргэдээ урамшуулж байна. Баримтаа бүртгүүлчихвэл сугалаанд оролцож, азтан болох боломжтой. Дээрээс нь баримтаа бүртгүүлээд явсан бол энэ оны эхний улиралд төлсөн татварын 20 буюу НӨАТ-ын хоёр хувийг буцааж олгоно. 620 мянган иргэн баримтаа бүрдүүлээд, системд оруулчихсан. Энэ хүмүүст 34 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байгаа. Тэгэхээр хүмүүс өөр өөрсдийнхөө худалдан авалтын хүрээнд, баримтаа хэр зэрэг бүртгүүлсэн бэ гэдгээсээ шалтгаалаад буцаан авалт авна. Зарим нь 100, зарим нь 500 мянгыг ч авах боломжтой. Иймэрхүү нааштай үр дүнгүүд гарч байгаа.

-Баримт өгдөг, НӨАТ төлөгч байгууллагууд нэмэгдсэн нь сайн хэрэг. Гэхдээ зах дээр худалдаа хийж байгаа наймаачид баримт өгөхгүй байгаа. Гэтэл иргэд захаас маш их худалдан авалт хийдэг шүү дээ. Энэ тал дээр анхаарч ажиллах уу?

-Цаашид бид энэ ажлыг нэлээд эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод байгаа, интернэтийн орчин сайтай иргэдийн хүрээнд л баримт бүртгүүлэх нь идэвхтэй байна. Гэтэл хөдөө, орон нутгийнхан бүртгүүлдэггүй. Яах вэ, техникийн хувьд жаахан хүндрэл бий. Гэхдээ бид бүх аймаг, суманд нэвтрүүлэх талаас нь техникийн боломжийг хайж байна. Дээрээс нь хотын томоохон худалдааны төвүүд болох Нарантуул, Хархорин гэх мэт захуудаас орон нутагт худалдаа хийж байгаа хүмүүс бүх бараагаа татаж байгаа. Гэтэл ихэнх нь баримт авч чаддаггүй. Нэгдүгээрт, захын худалдаачдад баримт хэвлэх машин байхгүй. Дээрээс нь орлогоо тайлагнах сонирхолгүй байгаа учраас эхний ээлжинд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж, “Нарантуул”, “100 айл”, “Хархорин”, “Барс” гээд томоохон захуудад судалгаа хийж, баримт хэвлэдэг болох системийг нэвтрүүлж эхэлнэ. Жаахан хэл амтай тулгарах л байх. Олон хүн худалдаа наймаа хийж байгаа болохоор шаардлага хүлээж авах тал дээр тийм сайн биш. Гэхдээ бид хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байснаар бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Хүнсний зах дээр очоод бараа авахаар баримт авдаггүй. Дэлгүүрээс авахаар баримт авч болдог байдлыг л болиулах хэрэгтэй. Хаанаас ч авсан адилхан л баримт авдаг болгох шаардлагатай. Тэгвэл тэгш, шударга болно.

-Супер хонжвор гэх 100, цаашлаад 200, 300 саяын тохирлыг багасгана гэсэн. Багасгана гэхээр 20 мянган төгрөг хожих хүмүүсийн тоо л нэмэгдээд байх юм уу. Эсвэл 20 сая төгрөг хожих хүний тоог нэмэгдүүлэх үү?

-Жижиг тохирлууд нь хэвээрээ байна. 20, 100, 500 мянган төгрөгийн тохирол нь хэвээрээ байна гэж ойлгоход болно. Харин 100, 200 саяын хонжвор гэдгээ багасгаад, 5, 10, 20 сая болгох гээд байхгүй юу. Тэгэхээр  5, 10, 20 сая төгрөг хожих хүмүүсийн хамрах хүрээ нэмэгдэнэ гэсэн үг.  Супер хонжвор гэж байхгүй болно. Сангийн яам энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Бид хонжвор хожих боломжтой хүмүүсийнхээ тоог нь олон болгоё л гэдэг бодлого барьж байна. Тэгвэл хүмүүсийн идэвх нэмэгдэнэ. Тэгэхгүй бол хүртээмж жаахан бага байгаа. Тухайлбал, би гэхэд л нэлээд олон баримт бүртгүүлсэн, тэгсэн мөртлөө хонжвор хожоогүй л байна.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг байхгүй болгох ёстой гэсэн байр суурь гараад байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол зөв. Жижиг, дунд үйлдвэрээс авахуулаад л баахан хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг. Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирвэл гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Хөдөө аж ахуйг дэмжинэ. Тарьсан ногоо, үржүүлсэн тахиа, шувууг нь татвараас чөлөөлнө ч гэдэг юм уу. УИХ-аас гарч байгаа хууль болгоны хойно татвараас чөлөөлөх асуудал яваад байгаа юм.  Тэгсээр байгаад татвараас хөнгөлөх тохиолдол маш олон болчихсон. Үндсэндээ шүүрэн шанага шиг л болчихлоо.  Бид ирэх онуудад хийх татварын багц хуулиндаа энэ мэт хөнгөлөлт, чөлөөлтүүдийг аль болох багасгах л хэрэгтэй. Үр дүн багатай, эдийн засагт бараг нөлөөлдөггүй чөлөөлөлтүүдийг судалж үзээд, цөөрүүлэх хэрэгтэй. Үнэхээр дэмжих ёстой зүйл байлгүй л яах вэ. Гэтэл энэ бүхний далбаан дор маш олон хөнгөлөлт, чөлөөлөлт яваад байна шүү дээ. Америкийн нэг татварын хуульч хэлсэн байдаг юм. “Цонхны торонд жижигхэн нүх гаргачихъя. Шумуул л орно биз дээ үүгээр гэж зүйрлээд жижиг цоорхойтой хууль гаргачихдаг. Гэтэл хэдэн жилийн дараа эргээд харахад, заан ч гарч болохоор нүх болж хувирдаг юм. Бүх байгууллагууд тийшээ зүтгэсээр байгаад төсвийн маш том цоорхой болдог” гэж хэлсэн байдаг. Манайд яг ийм л хандлага байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Рассел Уэстбрүүк хэд алхчихав...
Лукас Лева 2010 оноос хойш анх...

Л.Зориг: НӨАТ-ын супер хонжворыг байхгүй болгож, иргэдийн мөнгө хожих хүрээг тэлэхээр төлөвлөж байгаа

Пунцагболд 2017-01-19

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

11 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

11 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

11 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах