• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Мөнхчулуун: Монгол Улс эдийн засгийн дайнд ялагдсан учраас ард иргэд боолын хөдөлмөр эрхэлж байна

Хэвлэлийн салбартаа анхдагчдын нэг “Сэлэнгэ пресс” компанийн Бизнес хөгжлийн албаны захирал П.Мөнхчулууныг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа.

-Юуны өмнө таны бизнесийн салбарт хөл тавих болсон үүх түүхээс ярилцлагаа эхлэх үү. Ер нь та аль нутгийн хүн бэ. Өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу?

-Би хотын унаган хүүхэд. Хотод төрж, өссөн. Харин миний аав Ховд аймаг, ээж маань Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн байдаг. Би Компьютерийн техник, менежментийн сургуулийг 2005 онд төрийн удирдлагын мэргэжлээр төгсч, БНСУ-д олон улсын худалдаа бизнесийн чиглэлээр хоёр жил суралцсан. Мөн Солонгос улсад сервис консалтингийн мэргэжлээр мастераа хамгаалсан. Өөрийнхөө талаар товчхон танилцуулахад ийм байна. Харин бизнесийн салбарт 2008 оноос эхлэн хөл тавьсан гэж хэлж болно. Ер нь 1990-ээд оны үеэр Ардчилсан хувьсгал гарч, нийгэм солигдохтой зэрэгцээд Монголын нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүнд болж эхэлсэн. Тухайн үед хүмүүс амьдрахын тулд ганзагын наймаанаас эхлээд зах дээр худалдаа, наймаа эрхэлдэг байлаа. Би тэдний л нэгэн адил явсан. Зах дээр ундаа зарахаас эхлээд савхин эдлэл хүртэл зарж явсан. Юм юмыг л хийх гэж их оролддог байсан. Хувиараа лангуу, кафе, цайны газар ажиллуулж, бусдын жишгээр л бизнесийн салбарт хөл тавьсан. Яах вэ, их сургуулиа төгссөнийхөө дараа төрийн албан хаагч болох гэж үзсэн ч болоогүй. Шалтгаан нь гэвэл бизнесийн салбарт илүү шударга, нээлттэй цэвэр өрсөлдөөн байдаг учраас энэ салбарыг сонгосон юм. Үүнээс хойш бизнесийн салбарт эргэлт буцалтгүй орсон. 2014 онд Солонгосоос ирснийхээ дараа компани байгуулж, түүнийхээ хажуугаар намд элсэж, олон нийтийн байгууллагад ажилласан даа. Гэхдээ өнгөрсөн сонгууль дуусахаас өмнө намаасаа гарсан.

-Яагаад намаас гарсан юм бэ. Сүүлийн үед бизнес­мэнүүд намын харьяалалтай байх болсон шүү дээ?

-Намаас гарах болсон минь учиртай. Нам дагаж гүйсэн улстөрч гэх тодотголтой хүмүүсийн чиг хандлага, үзэл санаа, байгаа байдал надтай огт таараагүй. Бид янз бүрийн л нам дагасан холбоод, залуучуудын байгууллагыг мэднэ. Тэд бидний нүдэн дээр гарч ирээд эх орноо хөгжүүлэх талаар ярьж эхэлдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр залуус эх орноо хөгжүүлнэ гэхээс илүү намыг мөнгө олох хэрэгсэл болгоод ойлгочихсон байдаг. Тэдний эцсийн зорилго ерөөсөө л тэр. Нийтлэг чиг хандлага нь тийм. Аль ч нам ялгаагүй, бүгд ижил. Сүүлийн үед “цүнх баригч” гэдэг нэршил хүмүүсийн дунд бий болсон. Тэр яриа үнэн. Нам дагаж байгаа залуус дотор “цүнх баригч” маш олон. Нэг намын даргын нүдэнд өртчих юмсан, аль нэг намын хараанд өртөөд төрийн байгууллагад ажилд орчих юмсан гэсэн хүмүүс л байдаг. Уг нь улс төрийн эрхмүүд ард иргэдэд ажлын байрыг бий болгох, түүнийг бүтээлцэхэд өөрийн оюуны болон биеийн хүч хөдөлмөрөө зориулах ёстой. Гэтэл эсрэгээрээ өөрсдөө ажлын байрыг хайгч, албан тушаал горилогч болоод байгаа юм, тэр залуус. Тэгээд нэг боломжийн албан тушаалд оччихвол төсвийн мөнгөнөөс яаж хумсалцгаах вэ гэдэг талаар бодоод эхэлдэг. Энгийн жишээ хэлье. Энэ бүгдийг би нүдээрээ харсан учраас яриад байгаа юм шүү. Энэ явдал намайг улс төрийн салбараас холдоход томоохон нөлөө үзүүлсэн гэж ойлгож болно. Би гурван жил намын гишүүн байсан хүн. Тэгэхэд яг надтай ижил хугацаанд намд орсон залуу “Ээжийн маань лизингийн байрнаас өөр хөрөнгө надад байхгүй” гэж ярьж байсан юм. Гол нь тэр залуу ард түмний өмнө гарсан, шударга ёс, хууль дүрмийн талаар ярьсан, үүний үр дүнд төрийн нэг албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш л GClass-500 унаж, хэдэн саяын үнэтэй тансаг зэрэглэлийн хаусанд амьдарч эхэлсэн. Төрийн энгийн нэг албан хаагч яаж тэгж огцом баяжиж, амьдрал нь дээшилсэн байх вэ. GClass-500 гэдэг машин 200 сая төгрөгийн үнэтэй. Харин тэр хүний авч байгаа цалин тэр машины 10 хувьд ч хүрэхгүй шүү дээ. Тэр залуугийн амьдрал огцом дээшилсэн түүх ойлгомжтой, улсын төсвийн хөрөнгө, тендэрээс мөнгө унагаасан. Үнэхээр тэр хүмүүст хийж бүтээсэн зүйл байхгүй. Зүгээр л нам дагаж, намын даргын цүнх барьж гүйсэн. Ерөөсөө л улс төрийн тогоонд орсон бүх хүмүүс бүлэглэж байгаад эх орныхоо хэдэн нөөц баялгийг хувааж идэх гэсэн сонирхолтой болчихсон байсан. Энэ бүхнийг хараад үнэхээр харамссан, бас их бухимдсан.

Уг нь би Солонгос улсаас эх орныхоо төлөө ихийг хийж бүтээж,  Монгол Улсаа хөгжүүлнэ гэсэн өөдрөг үзэлтэй ирсэн хүн. Миний үеийн, гадаадад суралцаж байсан залуус бараг бүгд сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирцгээсэн шүү. Тухайн үед Засгийн газраас гадаадад суралцаж буй залуусыг эх орондоо авч ирэх зорилго бүхий “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров гуай Солонгост суралцдаг их, дээд сургуулийн оюутнуудад лекц уншиж явсан юм. Тэгэхдээ манай сургуульд хамгийн анхны лекцээ тавьсан. Би АЖ Н.Жанцанноров гуайг анх сургуульдаа урьж байлаа. Тэр лекцийг сонссон манай сургуулийн оюутнууд бүгд “Эх орноо хөгжүүлнэ. Монголдоо очоод их зүйлийг бүтээнэ” гэсэн нэгэн хүсэл, зорилго тэмүүлэлтэйгээр буцаж ирсэн. Тэдэн дунд Солонгост ажиллах ажлын урилга авсан залуус ч байсан шүү. Миний хувьд гэхэд л гурван газраас ажлын урилга авсан. Тухайлбал, Сөүл глобал төв, Цахим их сургуулийн сургалтын албаны менежерээр ажиллах, мөн бизнесийн салбарт хамтарч ажиллах саналууд ирсэн хэдий ч би эх орноо сонгосон. Гэтэл эх орондоо ирээд бизнес эрхлэхийн хажуугаар бугшсан, ард иргэдийнхээ амьдралыг доройтуулсан улс төрийн салбарт орж, дотроос нь шинэчлэл хийе гэж бодсон чинь би ганцаараа зүтгээд ч барахааргүй илжирсэн байсан. Тийм учраас намаас гарсан. Хоёрдугаарт, бизнесийн салбарт цэвэр шударга өрсөлдөөн явагддаг учраас шударга, үнэнч байдлыг эрхэмлэдэг. Тэр зарчимтай минь хүртэл харшилдаж байсан болохоор намаас гарах шийдвэрт хүрсэн юм. Яах вэ, сонирхуулаад хэлэхэд хамгийн харамсалтай нь тэр их хүсэл тэмүүлэлтэй ирсэн залуусын маань 70-80 хувь нь эргээд гадагшаа гарчихлаа. Үлдсэн хэдэн хувь нь гарах арга зам хайгаад, хөөцөлдөөд явж байна шүү дээ. Яагаад гадаадад өндөр боловсрол эзэмшсэн оюунлаг залуус гадаад руу гарахыг тэмүүлэх болов. Үнэхээр Монголд ирээд 2-3 жил амьдрахад л энд болохгүй юм байна гэдгийг мэдэрдэг.

-Монголдоо ажиллаж, амьдрах гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй ирсэн залуус эх орноо орхих шалтгаан юу байв?

-Аргагүй шүү дээ. Хийе, бүтээе гэсэн залуусаа төр нь ч, эрх бүхий албан тушаалтнууд нь ч доош нь дараад байгаа юм чинь. Тиймээс л сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлсэн оюуны тархи болсон залуусаа алдчихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын улс төр, нийгэм эдийн засгийн тогтолцоо иргэдээ цааш нь түлхдэг гэсэн үг. Өөр дээрээ жишээ авъя л даа. Солонгост байхад янз бүрийн бизнесийн санаа олсон. Түүнийгээ эх орондоо ирээд хэрэгжүүлээд ажил хэрэг болгох гэж үзсэн. Гэтэл манай улсад бизнес эрхлээд, шинэ зүйлийг санаачлаад явъя гэсэн залуусыг дэмждэг тогтолцоо байдаггүй юм билээ. Яах вэ, шударга өрсөлдөөн гэдэг утгаараа тогтолцоо нь байхгүй байж болно. Гэхдээ ядаж шударгаар, цэвэр өрсөлдөх орон зай байх ёстой. Харамсалтай нь, Монголын нийгэмд тэр орон зай ч байдаггүй. Татварын дарамт, мэргэжлийн хяналтын байгууллагаас авахуулаад өчнөөн хүнд сурталтай зүйлс бий. Дээрээс нь шударга бус өрсөлдөөн. Эдгээр зүйлс Монголд маш их газар авсан. Яг ижилхэн гараанаас өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр залуу бизнес эрхлэгчид ямар нэгэн намыг дагаж, улс төрийн амбийцтай байх ёстой юм байна гэж ойлгодог. Зарим нэг нь тэр чигээрээ улс төрийн тогоонд чанагдана, зарим нь бизнесийн салбартаа үлдэж байна. Би бизнесийн салбарыг сонгосон. Үнэхээр улс төрийн салбар дахь будилаан миний хувь хүний үзэл бодолтой таарахгүй юм гэдгийг ойлгосон. Тэр ч утгаараа өөрийнхөө чин хүсэл болох эх орондоо ихийг хийж, бүтээх хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө хийж чадах боломжит зүйлсийг эрэлхийлж, хайж эхэлсэн. Одоогоор нэг бизнесийн санаа олоод бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Монгол Улсын эдийн засаг доройтсон гол шалтгааныг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Энгийнээр ойлгуулахын тулд геополитиктой холбож тайлбарлая. Дэлхий дээр аливаа улс, үндэстэн өөрийн ноёрхлоо тогтоож, эзлэн түрэмгийлэх дөрвөн төрлийн арга байдаг. Цэрэг дайны, эдийн засгийн, соёлын, шашны гэсэн дөрвөн төрлийн аргаар ямар нэгэн улс оронд өөрийн ноёрхлоо тогтоож, колони орноо болгодог. Эдгээр аргууд дотроо хатуу, зөөлөн гэж хуваагддаг. Хатуу аргад мэдээж, цэрэг дайны хүчээр өөрийнхөө эзэмшлийг тогтоож, колони улсаа болгох орно. Энэ арга одоо ч манай дэлхий дээр бий. Бидний сайн мэдэх Иран, Ирак, Сири гэх мэтчилэн орнууд өөрсдийн ноёрхлоо тогтоохын тулд үргэлж хоорондоо тэмцэлдэж байна шүү дээ. Харин нөгөө нэг арга нь эдийн засгийн арга. Хэдхэн долоо хоногийн өмнө Хятадууд боомтынхоо үнийг нэмсэн чинь Оюутолгой зэсийн баяжмалаа гаргаж чадахаа больсон талаар мэдээлсэн. Энэ бол тухайн улс үндэстнийг эдийн засгаар нь дамжуулж эзлэн түрэмгийлэн, өөрийнхөө колони орон болгосны нэг жишээ юм. Тэнд Оросын ч юм уу, Хятадын хил хаагдахад Монгол Улс шууд асуудалд орж эхэлдэг. Эд материалын гачигдалд орно. Тэгээд шашны арга. Энэ түрэмгийлэлд манай улс мөн л өртчихсөн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд цахим ертөнцөд “Аав аа, намайг ашиглаач” гэсэн бичлэг тарсан. Хэдийгээр тэр хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийн асуудал ч гэсэн ямар нэг хэмжээгээр улсын үндэсний аюулгүй байдал алдагдсаны л тод жишээ. Тэгэхээр шашнаар дамжуулж хүмүүсийн үзэл бодолд нөлөөлж, өөрийн орны ноёрхлоо тогтоож болдог гэсэн үг. Хамгийн сүүлд соёл. Соёлоор дамжуулж эзлэн түрэмгийлдэг. Гудамжинд явж байгаа захын залуугаас чи солонгос дуу сонсох дуртай юу, кимчи иддэг үү, солонгос олон ангит кино үздэг үү гээд асуу. Тийм ээ. Дуртай л гэж хариулна. Яах вэ, магадгүй өөрөө эдгээр зүйлсийн аль нэгэнд нь дургүй байлаа гэхэд гэр бүл дотор нь солонгос кинонд дуртай ээж, Солонгосын оддыг дуурайдаг, шүтдэг охин дүү, кимчинд дуртай аав байж байгаа. Энэ бол соёлоор дамжуулж эзлэн түрэмгийлж буй арга. Эхлээд тухайн улс орны иргэдтэй соёлоо ижил болгоно, түүнийхээ дараа эзэлнэ. Одоо хятадууд ч гэсэн тэгж байна. Манай улстай бараг ижил соёлтой гэдэг утгаараа өөрийнхөө улсын нэг хэсэг гэж авч үзэж байх жишээтэй. Үнэнийг хэлэхэд, бидний 15 жилийн өмнө мэддэггүй, төсөөлдөг ч үгүй байсан кимчи гэх ялзарсан байцаа чинь монгол айл өрх бүрийн хэрэглээ болоод хувирчихлаа, бидний нүдэн дээр. Бид солонгос хоол идэж, солонгос дуу сонсож, солонгос кино үзэж, солонгос хувцас хүртэл өмсдөг болсон байна. Энэ чинь соёлын колони буюу эзлэн түрэмгийлэл байхгүй юу. Тэгвэл Монгол Улс дээрх дөрвөн дайны гуравт нь цэвэр ялагдчихсан байна. Худалдааны буюу эдийн засгийн дайнд товчхондоо Монгол Улс ялагдсан. Соёлын болон шашны түрэмгийлэлд өрчихсөн. Ялангуяа худалдааны дайнд 100 хувь ялагдал хүлээсэн. Эндээс харахад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Тусгаар тогтнол гэдэг зүйл алдагдсан. Бид аль хэдийнэ гадаадын улсын колони болсон. Эдийн засгаараа ч, соёл, шашнаараа ч колони орон болчихоод байна. Яах вэ, нөгөө улс орнууд нь улайм цайм та нар колони болсон гэж дуугарахгүй байгаа болохоор л ард түмний нүд хаалттай яваад байна л даа. Гэхдээ бидний нүдэн дээр улс, эх орныг минь колони болгож байна. Тиймээс л Монгол Улс эдийн засгийн уналтад орж, одоо болтол сэргэхгүй байгаа юм. Нэг үгээр хэлэхэд, Монгол Улс эдийн засгийн дайнд ялагдсан учраас ард иргэд нь ядуу, зүдүү, боолын хөдөлмөр эрхэлж амьдарч байна. Ерөөсөө л шалтгаан нь тэр. Эдийн засгийн агшинг байдал ч тэр. Дээрээс нь эх орныхоо мөнгийг шамшигдуулах гэсэн хэдэн улстөрчтэй. Тэгэхээр улс орон яаж хөгжиж, эдийн засаг сэргэх вэ дээ.

-Бид худалдааны дайнд ялагдаж, колони болсон учраас эдийн засаг сэргэхгүй байна гэлээ. Эдийн засгийн уналтаас гарах боломж байна уу. Яах вэ, Засгийн газар эдийн засгийн уналтаас гаргахын тулд илүүдэл зардлаа багасгаж, төсвөө танах арга хэмжээг авч байна л даа. Гэхдээ та бизнесмэн хүний хувьд хүнд байдлаас гарах гарцыг арай өөрөөр харж байгаа байх?

-Би хувь хүнд юу хийх тухай заах гэхээс илүү өөрөө эх орондоо юу хийх вэ гэдэг талаас нь хардаг. Мэдээж хэрэг, би эдийн засгийн уналтаас гарах арга гээд мянган удаа ярьсан ч миний үгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд сонсохгүй. Харин Ерөнхий сайдад сонсогдохоор би юу хийж чадах вэ гэдэг чухал. Үнэхээр тийм ажил хийж чадаж байвал улс, эх орноо эдийн засгийн хямралаас гарахад нөлөөлж байгаа том ажил болно. Би одоогийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд ямар зүйл хийвэл зүгээр вэ гэж бодсон. Тухайлбал, Монголын эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харъя л даа. Улаанбаатарын гудамжаар нэг KFC, Burger King, Cafe bene гэх мэтчилэн үйлчилгээний газрын салбарууд хаа, сайгүй хаалгаа нээсэн байгаа. Яах вэ, энэ нь хэрэглэгчдэд сонголт олгож буй давуу талтай боловч эсрэгээр нь эдийн засаг талаас хараад үзвэл дотоодын өрсөлдөх чадварыг үгүй хийж байгаа нэг хэлбэр юм. Өнөөдөр таны сарын орлого 200 мянган төгрөг байлаа гэж бодъё. Гэтэл таны халааснаас сард 210 мянган төгрөгийн зардал гараад байвал санхүүгийн хувьд оршин тогтноход хэцүү болно. Ингээд л зээл авна, хүүгээ төлнө гээд үргэлжлээд байна. Үүнтэй адилхан гадаадын үйлчилгээний салбар Монголд үүд хаалгаа нээх тусам манай улсын санхүүгийн нөөц шавхагдаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, валютын нөөцийг алдагдуулаад байгаа юм. Жишээлэхэд, KFC, Burger King, Cafй bene зэрэг олон улсын үйлчилгээг Монголдоо явуулах зөвхөн эрхийг нь авахын төлөө 100-150 мянган ам.долларыг эх компанид төлдөг. Зөвхөн Монголд оруулж ирэх эрхийг авахын төлөө шүү. Тэгээд болоогүй сар бүрийн ашгийнхаа 20-25 хувийг мөн л эх компанидаа тушаана. Гадаадын зах зээл рүү явж байгаа урсгал үүгээр зогсохгүй. Олон компани байгаа болохоор хүмүүсийн сайн мэддэгээр нь KFC дээр л жишээ болгоод ярьчихъя. Түүнээс тэр компанийн үйлчилгээ, үйлчилгээний чанарын талаар яриагүй шүү. Мэдээж, KFC-ийн амттай тахиаг хийхэд туслах материал хэрэгтэй юу, хэрэгтэй. Тэгвэл тэр бүх материалыг тухайн орноос худалдаж авах шаардлагатай байдаг. Амтлагч, кетчуп гэх мэтчилэн KFC гэх бүтээгдэхүүнийг бий болгодог өвөрмөц амтыг эх орондоо мэдрүүлэхийн тулд туслах материалыг худалдаж авах шаардлага гарна шүү дээ. Ингээд бодохоор тэр эх компаниас манай улсад хөрөнгө оруулалт гэж юу орж ирэв. Зөвхөн манай энэ үйлчилгээг Монголд явуулахыг зөвшөөрч байна гэсэн гэрээний цаас л ирсэн. Оронд нь тэр үйлчилгээг Монголынхоо ард иргэдэд үзүүлэх гэсэн бизнес эрхлэгчдийн хамаг ашиг нь гадаад руу гараад явчихдаг. Монголд үлдэж байгаа нь цөөхөн. Бараг дөнгөн данган л ашгаа авч үлдэж байгаа байх, заримдаа ашиггүй ч байгаа. Гэтэл монгол бизнесмэн KFC-ийн үйлчилгээ явуулахын тулд өөрөө үйлчилгээ явуулах байраа гаргана, материалаа худалдаж авна дээрээс нь эх компанид сар бүр орлогынхоо 20-25 хувийг өгч байна. Эндээс бид нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Чи, бидний уух дуртай, идэх дуртай KFC, Burger King, Cafe bene-гийн нэг ширхэг бүтээгдэхүүн болгон нь нэмэгдсэн өртөг шингэсэн байдлаар Монголын гадаад валютын нөөцөөс их хэмжээгээр гадагшлуулж байна гэдгийг л ойлгочих. Гол нүх нь болж байдаг гэсэн үг. Тэгээд би эндээс гарцыг олж харсан.

-Манай бизнес эрхлэгчид гадаадын үйлчилгээний сүлжээг эх орондоо оруулж ирж байна. Тэд хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүнийг олж харахгүй байна уу. Аль эсвэл хэрэглэгчид өөрсдөө гадаадын эд зүйлийг сайшаадаг, илүү тааламжтай хүлээж авдаг зан дээр нь бизнесмэнүүд тоглолт хийгээд байна уу?

-Нэгдүгээрт, дотоодын өрсөлдөх чадвар гэдэг зүйл Монголд үнэхээр хэцүү байна. Хүн ам багатай. Дээрээс нь ямар зүйлийг шинээр бий болгоод, цааш нь хөгжүүлээд явахад төрийн дарамт болон нийгмийн дарамт асар их байдаг. Асар их хүч, хөдөлмөр шаардагддаг. Түүний оронд гадаадаас нэг бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд зарчихвал ачаалал, стресс багатай, хамгийн амархан хувилбар. Монголд Cafй bene-тэй ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоё гэвэл асар их цаг хугацаа хэрэгтэй. Нөгөө бичиг баримт цуглуулахаас авахуулаад маш их ажиллагаа, хүч хөдөлмөр шаардагдана. Хэрвээ тэр чинь амжилттай болохгүй бол тухайн бизнес эрхлэгч шууд эрсдэл хүлээнэ. Дампуурна, өрөнд орно. Үүнээс болоод бизнес эрхлэгчид болон худалдаачид ихэвчлэн гадаадын орноос бараа, бүтээгдэхүүн оруулж ирж байна. Уг нь үүний эсрэг төрийн бодлого, төрийн пи-ар гэдэг зүйл ажиллаж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, төрийн пи-арын баг монгол хүний имиж гэж зүйлийг бүрдүүлж байх ёстой байдаг. Өнөөдөр бид, япон хүн гэхээр ямар нэгэн тодотгох бодол төрдөг. Хөдөлмөрч, ажилсаг, цаг барьдаг, тоёото, ниссан гэх мэтчилэн. Америк хүн гэвэл баян чинээлэг, эрх чөлөө, өндөр боловсрол гэх зэргээр тухайн үндэстэн болгоныг тодотгох бодол орж ирдэг. Энэ чинь нэг ёсондоо тухайн улсын төрөөс бодлогоор олон улсад өөрийн орны иргэдийн имижийг бүрдүүлж өгсний шинж шүү дээ. Гэтэл монгол хүн гэхээр хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ. Архичин, гуйлгачин, тамхичин, соёлгүй бүдүүлэг, арчаагүй, хариуцлага хүлээдэггүй гээд ихэвчлэн сөрөг имижүүд орж ирдэг. Бодоод үзье л дээ. 800 жилийн өмнө монгол хүний талаархи дэлхийн сэтгэлгээ ийм байсан уу гэвэл үгүй. Хэрвээ ийм байсан бол гудамжны арчаагүй архичин, тамхичин, залхуу эрчүүд яаж дэлхийг эзэлж чадах байсан юм. Чадахгүй шүү дээ. Тэгвэл хамгийн түрүүнд төрийн зүгээс нэгдсэн бодлогоор үндэсний тухай имижийг гадаадын болон дотоодын зах зээл дээр бий болгож өгөх пи-ар үйл ажиллагааг хийх ёстой байсан юм. Хэрвээ чи монгол хүн бол эх оронч байх ёстой, цаг барьдаг, зарчимч, худал хэлдэггүй байх ёстой гэх мэтчилэн үндэсний имижийг ард иргэдийнхээ сэтгэхүйд суулгаж, гадаадад эергээр таниулах хэрэгтэй. 800 жилийн тэртээх дэлхийг байлдан дагуулж байсан монгол цэргүүд “Бороо орсон ч болзоондоо. Хур орсон ч хугацаандаа”  гэсэн хэлц үгийг хоорондоо хэлэлцдэг байсан гэдэг. Жилийн дараа Армины нутгийн тэр нэг уулан дээр 10 мянган цэрэг цуглана шүү гээд цаг товлоод бүгдэд нь зар тараахад, жилийн дараа нэг ч  цэрэг хоцрохгүй тэнд очдог байсан. Тухайн үед одоогийнх шиг зам заагч, цаг гэж байх юм биш. Тэгсэн хэрнээ л цуглардаг. Тийм л их хариуцлага байсан, бидний өвөг дээдэс. Одоо бид цагтай, нартай хэмжээтэй, ухаалаг утас барьж байгаа хэрнээ цагаа барьж чаддаггүй. Дахиад нэг жишээ хэлэхэд, Монголчууд Герман хүнээс илүү цаг барьдаг байжээ. Учир нь монгол хүний “За андгай буй за” гэж үг байдаг. Өөрөөр хэлбэл, монгол хүн “За” гэж хэлсэн л бол андгайлсантай эн зэрэгцдэг. Заавал хэлсэндээ хүрдэг. Энэ мэтчилэн эерэг имиж бидэнд байсан. Хамгийн харамсалтай нь сүүлийн 70-80 жилд л монголчууд мах цусанд шингэсэн зан чанараа алдчихлаа. Бид еврейчүүд хүүхэддээ “Чи еврей хүн бол ийм байх ёстой” гэж сургадаг шиг монгол хүүхдийн сургалтын системд оруулж байгаад сургах ёстой юм. Намайг их сургуульд суралцаж байхад хичээл дээр “Төр үндэсний хэмжээний сурталчилгаа явуулж болно” гэж заадаг байсан. Дэлхийн аль ч улс оронд телевизээр нь ард иргэдээ уриалсан, үндэсний имижийг сурталчилсан зар сурталчилгаа явдаг. Монголд тийм сурталчилгаа байна уу. Байхгүй. Бүх нийтийг уриалсан телевизийн сурталчилгааг харсан уу. Телевизээр “Та тусгай дугаар руу шалтгаангүй байж залгавал хариуцлага хүлээнэ шүү” гэж ярьж байгаа боловч “Та үндэснийхээ үйлдвэрийг дэмжвэл ингэх юм байна. Эх орондоо ийм хувь нэмэр оруулна” гэсэн сурталчилгаа явж байна уу. Үнэндээ явахгүй байгаа шүү дээ. Та дотоодод үйлдвэрлэсэн нэг ширхэг балыг худалдаж авснаар эх орондоо ямар хувь нэмэр оруулж, ямар хөрөнгө оруулалт хийж байгааг ойлгуулсан сурталчилгаа Монголын нийгэмд дутагдаж байгаа. Хоосон орон зай байна гэсэн үг. Солонгосын төрөөс кпоп урсгалаа хөгжүүлэхийн тулд 100 сая вонн зарцуулсан гэж ярьдаг юм. Монголчууд тэр хэмжээний биш юм гэхэд тал хувьд нь хүрэхүйц мөнгө яагаад зарцуулж болохгүй гэж. Төрийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, монгол хүний имижийг бүрдүүлэх гэдэг асуудыг бүрэн орхисон. Тиймээс би өөрийнхөө хийж чадах зүйлээ л хийе гэж бодсон юм. Үндэсний брэндийг гаргая гэж бодсон л доо. Яагаад заавал бид хэдэн зуун мянган ам.доллар төлөөд гадаадын брэндийг хэрэглэх ёстой юм. Бид үндэснийхээ брэндийг зөрүүлээд гадаадын зах зээлд гаргаж болно шүү дээ.

-Нууц биш бол шинэ бизнесийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Сүүлийн үед дэлхий нийтийн хандлага аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэхээс илүү үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үйлчилгээний салбарыг тайлбарлахад нэг ёсондоо бид хувцас оёхгүй. Зөвхөн хувцасны загварыг зохионо. Бид зохиосон юм чинь тухайн загварын эзэмшигч болно. Харин тэр загваруудаа бусад үйлдвэрлэл хөгжсөн Вьетнам, Хятад зэрэг улсын оёдлын үйлдвэрт захиалгаар хийлгэчихнэ. Тэр л нэг ёсондоо Монголын үндэсний брэнд болж байгаа юм. Би үүнтэй адилхан түргэн хоол, кофе шоппын чиглэлээр үндэсний брэйнчэс буюу үйлчилгээний салбарын загварыг гаргахаар зориод жил гаруй хугацаанд ажиллаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй залуучууд, бизнес эрхлэгчид нэгдсэн. Жишээлбэл, манай “Сэлэнгэ пресс” компанийн ерөнхий захирал М.Болд биднийг дэмжин ажиллаж байна. М.Болд захирал маань их тулхтай хүн л дээ. “Сэлэнгэ пресс” компани Монголын хөлбөмбөгийн спортыг 25 жил тасралтгүй ивээн тэтгэж байна. Эрсдэлтэй, алдагдалтай он жилүүддээ ч хөлбөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулан ивээн тэтгэж ирсэн. Одоо харин М.Болд захирал маань үндэсний брэндийг гаргаж ирэхэд “Би туршлага болон хөрөнгө оруулалтаар оролцъё. Би дэмжээд өгье” гээд таван чадварлаг залууг цуглуулаад, одоогоор төслийн баг гаргаад ажиллаж байна.

-Үндэсний хэмжээний брэндийг гаргаж ирнэ гэхээр сонирхолтой санагдаж байна. Тэр дундаа үйлчилгээний салбарт гэхээр. Товчхондоо, KFC, Burger king зэрэг олон улсын үйлчилгээний сүлжээ шиг компани байгуулна гэж ойлгож болох уу?

-Тийм. Манай төслийн багт дэлхийн топ таван дизайнерын багш нарын тоонд ордог япон багшийн шавь гээд монгол залуу байна. Мөн Бээжин, Шанхай зэрэг олон улсад дээд боловсрол эзэмшсэн мундаг залуучууд бий. Биднийг нэгтгэж байгаа нэг л зүйл гэвэл үндэсний брэндийг дэлхийд гаргах юм. Манай М.Болд захирал ч гэсэн эдийн засаг хүндрэлтэй, хэвлэлийн салбар уналтад орсон үед биднийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийсэн нь эх орноо гэсэн сэтгэл харагдаж байгаа юм. Би өмнө хэлсэн. Бид би брэйнчэс буюу олон улсын үйлчилгээний салбараас гарцыг харсан гэж. Тэгэхээр бидэнд энэ салбарт сул орон зай, боломж байгаа. Тэгэхдээ түргэн хоол, кофе шоппын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар загвараа гаргасан. Тухайлбал, “Стар бакс”-ийг хүн болгон мэднэ. “Стар бакс” шиг тав тухтай, цэвэрхэн, яг л гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг орчинд бид Ази хоолны онцлог өвөрмөц амтыг түргэн хоолны системээр нийлүүлж үзье гэж байгаа юм. Маш түргэн. Нэг минутанд л хоол нь бэлэн болчихно. Хүмүүс заавал хүлээгээд байх шаардлагагүй.

-Ази хоол гээд өргөн хүрээнд ярианд байна. Гэтэл манай Улаанбаатарт маш олон хятад, солонгос, япон хоолны газрууд бий. Тэднээс яаж ялгарах юм бэ. Дахиад л нөгөө япон, солонгос хоолны газар болчих юм биш үү гэж хүмүүс бодож магадгүй?

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг сүлжээ Солонгос ресторануудын цаад эзэн нь дандаа солонгос хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хоолонд орж байгаа амтлагч, бүтээгдэхүүнүүд солонгос улсаас импортоор орж ирж байгаа гэсэн үг. Эндээс харахад, бид гадаадын бүтээгдэхүүнийг, гадаадын бизнесмэнүүдийг дэмжээд байгаа юм. Гэтэл монгол бизнесмэнүүд гадаадын зах зээл дээр гарах гэхээр хаалт маш их. Тухайлбал, япон руу цамц хийгээд гаргая гэхэд Японд үйлдвэрлэгдсэн утсаар оёсон байх ёстой гэсэн шаардлага тавиад эхэлдэг. Хэрэв америкт үйлчилгээний салбар нээе гэвэл тухайн улсын бизнес эрхлэгчээс тав дахин илүү татвар төлөх болдог. Гадаадын улс орнууд энэ мэтчилэн зах зээлээ хамгаалчихсан болохоор хэн дуртай нь үйлчилгээ явуулахад асуудалтай. Харин манай улсад тийм зүйл байхгүй. Тэр солонгос ресторануудын ихэнх нь брэйнчэс буюу үйлчилгээний салбарын гишүүд байдаг. Сургууль соёлыг нь төгссөн монгол залуучууд эх орондоо бизнес эрхэллээ гэхэд түүнд ашиглагдах туслах бүтээгдэхүүнийг амтлагчнаас нь эхлээд гаднаас худалдаж авна. Харин бидний хэлээд байгаа ази хоол өөр. Бидний үндэсний брэнд амжилттай ажиллаад тэндээс олсон орлого монгол руу л чиглэгдэж байвал тэр чинь үндэсний брэнд гэсэн үг. Эсрэгээрээ сайхан монгол гэсэн бичигтэй хэрнээ Солонгос юм уу, Хонконгийн бизнесмэний халаас руу ашиг нь ороод байвал тэр чинь гадаадын брэнд. Үндэсний брэнд гэхээрээ заавал Чингис хааны зурагтай арьсан бүтээгдэхүүн байх албагүй. Дэлхийн хэрэглэгчдийн чиг хандлагыг харж байгаад нэг брэнд бүтээчих. Заавал монгол нэртэй ч байх албагүй. Хамгийн гол нь тэр брэндийг эзэмшигч нь монгол хүн л байхад болно. Хэрвээ тэгвэл гадаадын аль ч улс оронд нээсэн салбарын чинь орлого, мөнгөний урсгал Монгол руу л чиглэж байвал тэр чинь үндэсний брэнд гэж ойлгох хэрэгтэй. Дахиад нэг жишээ аваад хэлэхэд, бидний сайн мэдэх ZARA гэж брэнд байна. Маш олон улсад хэдэн мянган салбартай. Гэхдээ энэ компанид ихдээ л 70-80-аад загвар зохион бүтээгч ажиллаж байгаа. Тэд жил бүрийн хувцасны чиг хандлагыг зохиогоод ямар нэгэн үйлдвэрлэгч орноор хувцсаа оёулдаг. Харин бизнесмэнүүд ZARA-гийн загвар зохион бүтээгчдийн зохиосон хувцсыг эх орондоо зарах эрхийг авахын тулд 100-150 мянган ам.доллар төлдөг. Дээрээс нь орлогынхоо тодорхой хувийг бас өгнө. Харин бидний олон мянган салбартай гэж ярьдаг ZARA компани загвар зохиосныхоо мөнгийг бизнес эрхлэгчдээс авдаг. Германд ч юм уу, Солонгост ZARA компани дэлгүүр барих шаардлагагүй. Яагаад гэвэл тэдний бүтээлийг зарах эрх авсан бизнесмэн өөрөө барьчихна. Тэгээд ZARA-гийн нэрийн дэлгүүр гээд нэрлэчихдэг. Асар их ашигтай ажилладаг. Ийм л салбарт бидэнд орон зай, боломж байна. Энэ салбарт хүч үзэхээр төслийн багийнхантайгаа ажиллаж байна.

-Сонирхоод асуухад мэдээж монгол хоол байх нь, тийм үү. Мөн түүнийг дагаад бусад үндэсний компаниуд хөгжих боломжтой юу?

-Тийм. Бид хоолны амт, технологи тал дээр Мастер тогооч нарын холбоотой хамтарч ажиллаж байгаа. Мастер тогооч нарын холбооны тогооч энэ талыг хариуцаж ажиллана. Мэдээж бид үндэсний брэнд учраас бидний үйлчилгээг дагаад Алтан тарианы гурил, монгол малын мах, хүнсний ногоо, давс зэрэг хүнсний худалдаа эрхлэгчид хөгжих боломжтой. Учир нь бид үндэсний брэнд гэж байгаа учраас бүх бүтээгдэхүүнээ Монголоосоо авна. Мөн кофе шопт чинь гэсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн кофе бэлтгэгч хүмүүс ажиллана. Манай улсад энэ чиглэлээр төгссөн залуус байдаг юм билээ. Бид эхний салбараа 2017 оны нэгдүгээр сард нээхээр төлөвлөсөн. Байрны маань интериер дизайнерын ажил явагдаж байна. Ерөнхийдөө төсөл дуусах шатандаа орсон. Хэрвээ энэ брэнд амжилттай явж чадах юм бол Монголын үндэсний үйлдвэрлэгч Алтан тарианы гурил зэрэг дээр хэлсэнчлэн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гарах боломжтой. Кофе нь хүртэл Монголынх байх юм. Манай кофе шоппын залуу Итоп, Бразил зэрэг кофе тариалдаг орнуудтай гэрээ хийсэн. Тэндээс кофегоо оруулж ирээд өөрөө хуураад бэлтгээд нэмүү өртгөө шингээгээд зарна гэсэн үг. Цаашид бидний бүх салбарыг кофегоор хангаж ажиллах юм. Нэг үгээр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн бүх бүтээгдэхүүн Монголдоо л байна гэж ойлгох хэрэгтэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана
Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Ипотекийн зээл
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Хятадад гадаа шалгалт авсан...
Мэттью Деллаведова аваргын...

П.Мөнхчулуун: Монгол Улс эдийн засгийн дайнд ялагдсан учраас ард иргэд боолын хөдөлмөр эрхэлж байна

Батзаяа 2016-12-22

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана
Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

NBA-ын талбайд болсон тоглолтын шилдэг 5 (25-10-22)

13 цагийн өмнө өмнө

Оклахома Сити Тандер улирлын эхний тоглолтод хожил байгууллаа

13 цагийн өмнө өмнө

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

13 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана

13 цагийн өмнө өмнө

Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

13 цагийн өмнө өмнө

Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

13 цагийн өмнө өмнө

“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 88 хувьтай байна

13 цагийн өмнө өмнө

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

22 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

22 цагийн өмнө өмнө

Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

22 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

22 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэц хуралдана

22 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

22 цагийн өмнө өмнө

БНХАУ-с АИ-92 автобензиний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

22 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр

22 цагийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

О.Саранчулуун: Жагсаж, дуугарч чадахгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийдэхээс цааргалж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Бейсен: Заавал жагсаал цуглаан хийж байж цалин тэтгэвэр нэмэх ёстой юу

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Оюутолгойн гэрээг улсын нууцад авах ямар ч шаардлагагүй

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайдын 2025 оны 67 болон 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсов

1 өдрийн өмнө өмнө

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

ТЦА: Жолооч нар ШТС руу дугаарлаж замын түгжрэлийг нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын шинэ улирал маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2025-10-17 өмнө

Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж эхэллээ

2025-10-17 өмнө

Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа

2025-10-17 өмнө

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

2025-10-17 өмнө

Монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна

2025-10-17 өмнө

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

2025-10-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

2025-10-16 өмнө

МАН-ын бүлэг хоёр даргатай болов

2025-10-16 өмнө

Ипотекийн зээлийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2025-10-17 өмнө

2025 онд нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэлээ

2025-10-16 өмнө

Хотын дарга 2007 айлын орон сууцны хорооллыг ашиглалтад оруулах үүрэг өглөө

2025-10-16 өмнө

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг сард дуусгалаа

2025-10-16 өмнө

“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 20 хувиар буурна

2025-10-16 өмнө

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

2025-10-16 өмнө

Цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2025-10-16 өмнө

Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

2025-10-17 өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

2025-10-17 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2025-10-17 өмнө

Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

2025-10-17 өмнө

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-17 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

2025-10-17 өмнө

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын ажлаасаа чөлөөлөгдлөө

2025-10-17 өмнө

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах