• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хамрын хийдийн Нараа багш

Дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг болох Хамрын хийдийг зориод ирлээ. Биднийг очиход говийн наран биднийг ээж цаг агаар ч гайхалтай сайхан байлаа. Хамт олонтойгоо аймгийн төвд юуны түрүүн Говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн музейг үзэж, сонирхов. Үүний дараа түүхэн дурсгалт газрыг үзэж, бялхам энергиэр цэнэглэгдэнэ хэмээн хөөрсөөр Хамрын хийдийг зорилоо. Монгол оронд Шамбалын оронг байгуулсан их соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагтын тухай үлгэр домог мэт олон сонин түүхийг сонсч байсан надад хамгийн сайхан аялал байсан юм.

Эдүгээ түүний байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон буурал түүхийн нугачаа хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн устсан ч ардчиллын эрин эхэлж ард түмний уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх чөлөө нээлттэй болсон. Тиймээс ч Хутагтын шавь нарын үр хүүхдүүд удам дамжин далд тахиж явсан шүтээн тэргүүтнийг нийтэд ил гаргаж хийд орон, сүм суврагуудыг сүсэгтэн олны дэмээр уламжлалын дагуу сэргээн байгуулж чаджээ. Тиймээс ч одоо  Дэлхийн энергийн төв хэмээн гадна дотны эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ариун эрч хүч, адис хүртэх жуулчдын цуваа тасралтгүй цувах болжээ.

Энэ удаад сэтгүүлч миний бие Шамбалын ороны тухай бичих гэсэнгүй. Харин тэнд байрлах бяцхан гэр цэцэрлэг миний сонхирхлыг ихэд татсан юм. Энэхүү цэцэрлэгийг анх Догшин хутагт Данзанравжаагаас хойш зургаа дахь үеийн тахилч Түдэвийн ач хүү буюу долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл санаачлан байгуулж байсан түүхтэй юм билээ. Улмаар 2004 оноос албан ёсоор улсын төсвийн цэцэрлэг болсон байна.

Өдгөө хийдийн гэр цэцэрлэг 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг. Хүүхдийн дуу хуур, инээж хөгжөөн цангинасан энэхүү долдугаар цэцэрлэгийн найман жилийн түүхийг нь бичиж байгаа Сосорбарамын Нарантуяа багшгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэрбээр гэр цэцэрлэгээ нээсэн цагаас нь л бүх бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа гэсэн. Бие сэтгэлээ зориулан гэсний учир нь биднийг тухайн цэцэрлэгийн үүдээр ормогц л Нарантуяа багшийн сэтгэл гарган байж хийсэн олон хөөрхөн бүтээл, уран яруу шүлгийн мөртүүд угтсан юм. Хийдийнхээ бүх л хүүхдийг хамруулахыг зорьж ажилладаг учир нэг нас хоёр сартайгаас нь эхлээд таван нас хүртэлх бүх хүүхдээ авчихдаг гэсэн. Цэцэрлэгийнхээ тухай тэрбээр “Дорноговь аймгийн хэмжээнд ганцхан гэр цэцэрлэг байдаг. Салбар яамны зүгээс биднийг сайн дэмждэг.

Тиймээс ч хоёр цоо шинэ гэрийг бүрэн тавилга, хэрэглэлтэй нь өгсөн. Гэр цэцэрлэг, цөөхөн хүүхэд явдаг гээд стандарт сургалт явахгүй байна гэж байхгүй. Бид яамны зүгээс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу л үйл ажиллагаа явуулж, хүүхдүүддээ зохих боловсролыг нь олгож чадаж байгаа. Хуулийн дагуу бол хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах ётой. Харин миний хувьд орчин нөхцөлдөө тааруулаад уян хатан байдаг.

Эцэг, эх нь ажилтай бол тухайн тохиолдол нь тааруулаад нэг нас хоёр сартайгаас таван нас хүрсэн хүүхдүүдийг авчихдаг. Тиймээс ч холимог бүлэг хэлбэрээр ажилладаг” гэлээ. Тиймээс тэрбээр нас насны хүүхэд бүрийнхээ сэтгэхүйд тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 15 хүүхдийнхээ 15 сэтгэхүйд таарсан онцлог хөтөлбөр боловсруулж түүнийхээ дагуу ажиллана гэдэг хэн хүний хийх ажил биш гэдэг нь нэлээд ур чадвар, туршлага шаардах нь ойлгомжтой. Харин боловсролын байгууллагад 23 жил ажиллаж байгаа, хүүхэд бүрийг өөрийн хүүхэд шигээ санаж хайрладаг түүнд энэ нь тийм ч хүнд асуудал биш бололтой. Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж байх үеэрээ түүнд “та өөрийгөө нэг магтаач. Мундаг юм. Монгол гэрт айлын нялх хүүхдүүдийг аваад, эрдэм боловсролын дөрөөнд хүргэдэг их л буянтай ажил байна” гэхэд тэрбээр өөрийгөө магтаагүй. Харин “Сонин хэвлэлийн хүмүүс ирсэнийг далимдуулаад өөрийгөө магтахгүй шүү.

Хамрын хийдийн гэр цэцэрлэгийн үйл ажиллагаагааг үргэлж дэмжиж байдаг салбар яам, аймгийн боловсрол соёлын газар, Зүүнбаянгийн цэцэрлэгийн эрхлэгч болон бусад хүмүүст баярлаж явдаг гэдгээ танай сониноор дамжуулж хэлмээр байна” гэсэн юм. Өөрийгөө магтах дургүй ч гэлээ түний хийсэн бүтээсэн зүйлийг цэцэрлэгээр ороод гарсан хүмүүсийн санал хүсэлтийн дэвтэр дээр бичигдсэн олон олон урмын үгс, гэрэл зургийн цомогт хадгалагдаж байгаа нандин дурсамжууд нь бэлхнээ гэрчлэх юм билээ.

Тэрбээр “Сургалтын хөтөлбөрийн 40-50 хувийг сургалтын орчин нөхцөлдөө тааруулан хийх боломжтой байдаг. Тиймээс би хүүхдүүддээ Хамрын хийдийн түүх, дурсгал гээд оршин байгаа нутгийнхаа сайн сайхан, эртнээс уламжлагдан ирсэн ёс заншил зэргээ мэдэж өсч том болоосой гэж боддог. Тиймээс ч хүүхдүүддээ хүнтэй харилцах харилцааг ардын сайхан үлгэр домог, зүйр цэцэг үгээр ойлгуулахыг хичээдэг.

Энэ хүрээндээ “Дээлтэй Монгол” гэдэг өдөрлөгийг зохион байгуулдаг гээд олон зүйлийг дурьдаж болно” хэмээсэн юм.

Үнэхээр ч тэрбээр 23 жил боловсролын салбарт ажиллахдаа Заах арга зүйч багшаас эхлээд боловсролын тэргүүний ажилтан хүртэл багш хүний авахыг хүсдэг, хичээдэг бүх л цол тэмдгийг авчихсан байгаагаас харахад түүнийг ямар багш гэдгийг бэлхнээ харж болох биз ээ. Тэрбээр багшлах их ажлын хажуугаар олон сайхан шүлэг яруу найргийн бүтээлийг туурвидаг байна. Түүний зохиосон шүлэг, найргийг сонсох дуртай  нутгийн иргэд ч олон байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймагтаа л уншигч, фенүүдтэй гээд хэлчихэд хилсдэхгүй. Ийм нэг эгэл даруухан хүүхдийн цэвэр ариун, гэнэн цагаан, инээд хөөр, баяр баясал бялхасан “ордны” эзэнтэй хийсэн бидний уулзалт өндөрлөсөн юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
М.Тунгалаг: Ойн талбай Германтай...
С.Бямбацогт: Харыг хараар нь,...

Хамрын хийдийн Нараа багш

Отгонмягмар 2016-12-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хамрын хийдийн Нараа багш

Дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг болох Хамрын хийдийг зориод ирлээ. Биднийг очиход говийн наран биднийг ээж цаг агаар ч гайхалтай сайхан байлаа. Хамт олонтойгоо аймгийн төвд юуны түрүүн Говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн музейг үзэж, сонирхов. Үүний дараа түүхэн дурсгалт газрыг үзэж, бялхам энергиэр цэнэглэгдэнэ хэмээн хөөрсөөр Хамрын хийдийг зорилоо. Монгол оронд Шамбалын оронг байгуулсан их соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагтын тухай үлгэр домог мэт олон сонин түүхийг сонсч байсан надад хамгийн сайхан аялал байсан юм.

Эдүгээ түүний байгуулсан Хамрын хийд, Шамбалын орон буурал түүхийн нугачаа хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн устсан ч ардчиллын эрин эхэлж ард түмний уламжлалт шашин шүтлэгээ шүтэх эрх чөлөө нээлттэй болсон. Тиймээс ч Хутагтын шавь нарын үр хүүхдүүд удам дамжин далд тахиж явсан шүтээн тэргүүтнийг нийтэд ил гаргаж хийд орон, сүм суврагуудыг сүсэгтэн олны дэмээр уламжлалын дагуу сэргээн байгуулж чаджээ. Тиймээс ч одоо  Дэлхийн энергийн төв хэмээн гадна дотны эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч Монголын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ариун эрч хүч, адис хүртэх жуулчдын цуваа тасралтгүй цувах болжээ.

Энэ удаад сэтгүүлч миний бие Шамбалын ороны тухай бичих гэсэнгүй. Харин тэнд байрлах бяцхан гэр цэцэрлэг миний сонхирхлыг ихэд татсан юм. Энэхүү цэцэрлэгийг анх Догшин хутагт Данзанравжаагаас хойш зургаа дахь үеийн тахилч Түдэвийн ач хүү буюу долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл санаачлан байгуулж байсан түүхтэй юм билээ. Улмаар 2004 оноос албан ёсоор улсын төсвийн цэцэрлэг болсон байна.

Өдгөө хийдийн гэр цэцэрлэг 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг. Хүүхдийн дуу хуур, инээж хөгжөөн цангинасан энэхүү долдугаар цэцэрлэгийн найман жилийн түүхийг нь бичиж байгаа Сосорбарамын Нарантуяа багшгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэрбээр гэр цэцэрлэгээ нээсэн цагаас нь л бүх бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа гэсэн. Бие сэтгэлээ зориулан гэсний учир нь биднийг тухайн цэцэрлэгийн үүдээр ормогц л Нарантуяа багшийн сэтгэл гарган байж хийсэн олон хөөрхөн бүтээл, уран яруу шүлгийн мөртүүд угтсан юм. Хийдийнхээ бүх л хүүхдийг хамруулахыг зорьж ажилладаг учир нэг нас хоёр сартайгаас нь эхлээд таван нас хүртэлх бүх хүүхдээ авчихдаг гэсэн. Цэцэрлэгийнхээ тухай тэрбээр “Дорноговь аймгийн хэмжээнд ганцхан гэр цэцэрлэг байдаг. Салбар яамны зүгээс биднийг сайн дэмждэг.

Тиймээс ч хоёр цоо шинэ гэрийг бүрэн тавилга, хэрэглэлтэй нь өгсөн. Гэр цэцэрлэг, цөөхөн хүүхэд явдаг гээд стандарт сургалт явахгүй байна гэж байхгүй. Бид яамны зүгээс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу л үйл ажиллагаа явуулж, хүүхдүүддээ зохих боловсролыг нь олгож чадаж байгаа. Хуулийн дагуу бол хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах ётой. Харин миний хувьд орчин нөхцөлдөө тааруулаад уян хатан байдаг.

Эцэг, эх нь ажилтай бол тухайн тохиолдол нь тааруулаад нэг нас хоёр сартайгаас таван нас хүрсэн хүүхдүүдийг авчихдаг. Тиймээс ч холимог бүлэг хэлбэрээр ажилладаг” гэлээ. Тиймээс тэрбээр нас насны хүүхэд бүрийнхээ сэтгэхүйд тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 15 хүүхдийнхээ 15 сэтгэхүйд таарсан онцлог хөтөлбөр боловсруулж түүнийхээ дагуу ажиллана гэдэг хэн хүний хийх ажил биш гэдэг нь нэлээд ур чадвар, туршлага шаардах нь ойлгомжтой. Харин боловсролын байгууллагад 23 жил ажиллаж байгаа, хүүхэд бүрийг өөрийн хүүхэд шигээ санаж хайрладаг түүнд энэ нь тийм ч хүнд асуудал биш бололтой. Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж байх үеэрээ түүнд “та өөрийгөө нэг магтаач. Мундаг юм. Монгол гэрт айлын нялх хүүхдүүдийг аваад, эрдэм боловсролын дөрөөнд хүргэдэг их л буянтай ажил байна” гэхэд тэрбээр өөрийгөө магтаагүй. Харин “Сонин хэвлэлийн хүмүүс ирсэнийг далимдуулаад өөрийгөө магтахгүй шүү.

Хамрын хийдийн гэр цэцэрлэгийн үйл ажиллагаагааг үргэлж дэмжиж байдаг салбар яам, аймгийн боловсрол соёлын газар, Зүүнбаянгийн цэцэрлэгийн эрхлэгч болон бусад хүмүүст баярлаж явдаг гэдгээ танай сониноор дамжуулж хэлмээр байна” гэсэн юм. Өөрийгөө магтах дургүй ч гэлээ түний хийсэн бүтээсэн зүйлийг цэцэрлэгээр ороод гарсан хүмүүсийн санал хүсэлтийн дэвтэр дээр бичигдсэн олон олон урмын үгс, гэрэл зургийн цомогт хадгалагдаж байгаа нандин дурсамжууд нь бэлхнээ гэрчлэх юм билээ.

Тэрбээр “Сургалтын хөтөлбөрийн 40-50 хувийг сургалтын орчин нөхцөлдөө тааруулан хийх боломжтой байдаг. Тиймээс би хүүхдүүддээ Хамрын хийдийн түүх, дурсгал гээд оршин байгаа нутгийнхаа сайн сайхан, эртнээс уламжлагдан ирсэн ёс заншил зэргээ мэдэж өсч том болоосой гэж боддог. Тиймээс ч хүүхдүүддээ хүнтэй харилцах харилцааг ардын сайхан үлгэр домог, зүйр цэцэг үгээр ойлгуулахыг хичээдэг.

Энэ хүрээндээ “Дээлтэй Монгол” гэдэг өдөрлөгийг зохион байгуулдаг гээд олон зүйлийг дурьдаж болно” хэмээсэн юм.

Үнэхээр ч тэрбээр 23 жил боловсролын салбарт ажиллахдаа Заах арга зүйч багшаас эхлээд боловсролын тэргүүний ажилтан хүртэл багш хүний авахыг хүсдэг, хичээдэг бүх л цол тэмдгийг авчихсан байгаагаас харахад түүнийг ямар багш гэдгийг бэлхнээ харж болох биз ээ. Тэрбээр багшлах их ажлын хажуугаар олон сайхан шүлэг яруу найргийн бүтээлийг туурвидаг байна. Түүний зохиосон шүлэг, найргийг сонсох дуртай  нутгийн иргэд ч олон байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймагтаа л уншигч, фенүүдтэй гээд хэлчихэд хилсдэхгүй. Ийм нэг эгэл даруухан хүүхдийн цэвэр ариун, гэнэн цагаан, инээд хөөр, баяр баясал бялхасан “ордны” эзэнтэй хийсэн бидний уулзалт өндөрлөсөн юм.

Сэдвүүд : #Сурвалжлага   #Шинэ шинэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах