• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

М.Тунгалаг: Ойн талбай Германтай ижил боловч, бүтээмжээрээ манайх хоёр дахин бага байна

Монгол Улс 60 жилийн дараа анх удаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойгоо тоолж, ажлын тайлангаа Засгийн газарт хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл ойн тооллого, манай орны ойн өнөөгийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого зохицуулалтын талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай ярилцлаа.

-Монгол Улс 60 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойгоо тоолж,  тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өглөө. Ойн өнөөгийн байдал ер нь ямар байна вэ. Нийт нутгийн найман хувийг ойн сан эзэлдэг гэсэн мэдээлэл байдаг. Үүнээс хоргодсон уу.  Энэ асуултаас ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс  заган ойг оруулаад нийтдээ 12.8 сая га газрыг эзэлсэн ойтой. Ойн сангийн талбай хоргодоогүй.  Дулаан бүсийн  зарим оронд  тариалан эрхлэх, хот тосгон барих чиглэлээр ойг хавтгайруулан огтлох явдал байдаг юм билээ. Гэхдээ манай улсын хувьд  уул уурхай, газар тариалан  гэх мэт ямар нэг зорилгоор ойн сангийн талбайг шилжүүлэхийг хуулиараа хориглодог учраас хоргодох үндэслэл байхгүй. Ой хээршсэн,  хортон шавьжид идэгдсэн,  өвчинд нэрвэгдсэн байсан ч, ойн талбайг шилжүүлдэггүй хуультай.  Харин гагцхүү ойн доройтлын асуудал л яригдаж байна. Доройтолд гал түймэр, мал бэрчээрлэлт, хортон шавьж голлон нөлөөлж байгаа хэрэг. Тухайлбал, Сэлэнгэ, Хэнтий  аймагт түймэрийн гаралт хамгийн  их. Ерөнхийдөө доройтол үүсгэж буй үндсэн шалтгаанууд бүс бүсээрээ өөр байх жишээтэй.  Мал бэлчээрлэлтийн эрчим ялангуяа захын бүсийн районуудад өндөр хувьтай байдаг. Тэр дундаа Алтайн бүсийн Ханхөхийн нуруунд төгөл ой ихтэй учраас мал бэлчих нь түгээмэл. Үүний улмаас  зулзаган модод ургах нөхцөлгүй болж, байгалийн аясаар нөхөн сэргээгдэх үйл явц уналтад орж байгаа нь  ойн тооллогын дүнгээс тодорхой харагдаж байлаа. Хортон шавьж, өвчлөлийн асуудлыг мөн дурьдахгүй өнгөрч болохгүй. Тооллогын дүнгээс харахад, нэг м.куб талбай тутамд хортонд нэрвэгдсэн байв.  Гэхдээ  манай ойн нэг сайн тал нь байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар сайн гэж гарсан.  Нэг га ойд 3025 зулзаган мод бүртгэгдсэн байх жишээний. Энэ бүгдтэй уялдаад цаашдаа мод тарихаас илүүтэй  байгалийн аясаар нөхөн сэргээгдэх үйл явцыг дэмжих  бодлого баримтлах хэрэгтэй  гэсэн зөвлөмж гарч байгаа.  Ер нь бид ойгоо ойлгох хэрэгтэй юм байна.  Харин энэ удаагийн  тооллого бүх нийтээрээ ойг ойлгоход чухал алхам боллоо.

-Ойн тооллого үндсэндээ гурван жил дамнан үргэлжилсэн.  Харин эцсийн үр дүнд  гурван гол дүгнэлт гарсан гэсэн. Ерөнхийдөө хөгшин модны эзлэх хувь нэлээд хурцаар яригдаж байх шиг байна?

-Тооллогын үр дүнгээс  Монгол орны ой хөгшин, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан гэсэн гурван гол  дүгнэлт гарсан байгаа. Тодруулбал, нийт ойн 80 орчим хувийг хөгширсөн, насжилттай моднууд эзэлж байв. Нөөцийн бүтээмжийн хувьд  манайхтай  ижил ойн нөөцтэй бусад оронтой  харьцуулахад,  хоёр дахин буюу түүнээс бага болсон байх жишээтэй. Харин ашиглалт бага байгаа нь байгалийн аясаар хатаж, насжаад унасан мод ой дотор их хэмжээгээр хуримтлагдсантай холбоотой. Ер нь одоогийн байдлаар 420 сая шоо.метр хатсан модны нөөц ойд хэвтэж байна гэсэн дүн тооллогоор гарлаа.

-60 жилийн өмнөх нөхцөл байдлыг  өнөөгийн үр дүнтэй харьцуулж үзвэл ямар дүн гарах  бол. Энэ талаар сонирхуулаач?

-1956 онд анх Монгол орны ойн бүтцийг тодорхойлох зорилгоор Монгол, ОХУ-ын мэргэжилтнүүд ойн тооллогыг хамтран хийсэн байдаг. Тэр үед ой өтгөн, холимог ой ихтэй байсан болов уу. Харин өнөөдөр ойн талбай хоргодоогүй ч, ой эрүүл байдлаа алдсантай холбоотойгоор өтгөрөл нь багассан байна. Манайх 1970-аад онд модны нөөцийг тогтоох,  ашиглах  зорилгоор ойн тооллого хийсэн байдаг. Харин энэ удаагийн иж бүрэн ойн тооллогын тухайд  олон улсын аргачлалд тохирсон аргаар ойн  хүлэмжийн хий шингээх чадвар, ялгаралыг тогтоох зорилготой байлаа.  

-Ойн доройтол, бүтээмж багассанд хүний оролцоо нөлөөлж байна уу?

-Хүний буруутай үйл ажиллагаа маш их нөлөөлж байна. 1956 оноос хойшхи  нөхцөл байдлаас харахад, ойн бүтээмж багасч, ой доройтсон нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой.  

-Цаашдаа бид яах ёстой вэ?

-Ний нуугүй хэлэхэд, өнөөдрийн байдлаар ойн салбар улсын төсвөөс мөнгө авч зарлагаддаг атлаа орлого бараг олдоггүй. Уг нь төсөвт хувь нэмэр оруулж, олсон орлогоо ойг эрүүлжүүлэхэд зарцуулах боломж бий. Манайх шиг ойн сантай, ойн нөөцтэй орнууд  улсын төсөвтөө нэмэр оруулахаас гадна  эргээд олсон орлогоороо ойгоо эрүүлжүүлж, бүтээмжийг нь нэмэх, залуужуулах үйл ажиллагааг санхүүжүүлдэг юм билээ. Гэтэл манайх Ойн тогтвортой менежментыг хэрэгжүүлдэггүй, буруу бодлого баримталж ирсний илрэл  нь энэ. Харин цаашдаа тооллогын үр дүнд гарсан зөвлөмжүүдийн  тусламжтайгаар бодлогын алдаагаа нэн даруй засч сайжруулах шаадлагатай байгаа.  

-Ойн тогтвортой менежмент гэж  та хэллээ.  Энэ менежментыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

-Бид олон жилийн турш  зөвхөн ойгоо хамгаалах бодлого барьж ирсэн.  Гол нь ойлголтын зөрүү ч бас бий.  Тооллогын дүнгээс харахад, өнөөдрийг хүртэл ойгоо хамгаалах л ёстой гээд хав дарж иржээ. Гэтэл хамгаалах бодлогоос илүү ойн тогтвортой менежментын аргачлалыг л  хэрэгжүүлэх шаардлагатай нь  тодорхой болсон. Ойн тогтвортой менежментыг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө, хүч, мэдлэг шаардагдах нь гарцаагүй. Бид энд шууд ойд ороод огтлоод хаях асуудлыг яриагүй. Нэгэн төгөл ой байна гэж төсөөлье. Тухайн ойн зүйлийн бүрдлийг нь нэмэгдүүлэхэд аль мод нь ашигтай, аль нь саад болж байгааг нь тогтоож, маш нягт төлөвлөгөөтэйгөөр ажиллахыг  тогтвортой менежмент гэдэг. Өөрөөр хэлбэл, бид одоо ерөнхий төлөвлөгөөг л хийдэг. Харин цаашдаа нэгжээс ерөнхий рүү ордог төлөвлөлт хийнэ гэсэн үг.

-Ойн тогтвортой менеж­ментыг хэрэг­жүү­лэхэд салбарын мэр­гэ­жилтнүүдийн хүрэлцээ хэр байгаа вэ. Хэн дуртай нь ойн  салбарт ажиллаад байдаггүй учраас хүний нөөцийн асуудал чухал  байх?

-Өмнө нь ОХУ-д ойн салбарын цөөнгүй мэргэжилтнүүд бэлтгэгдэж байсан жишиг эдүгээ алдагдсан.  Их, дээд сургууль,  тэр дундаа Хөдөө аж, ахуйн их, сургууль ойн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд хамгийн онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт салбарын эрдэмтдийг сонсох уулзалт дээр  их дээд сургуулийн консерциумаас тавьсан илтгэлд  ойн мэргэжлийг сонгох хүүхдийн тоо хэт цөөн байгаа нь анзаарагдаж байлаа. Дөнгөж таван хүүхэд элссэн байх жишээний. Дээр нь мэргэжлийнх нь ангилалыг буруу бичсэн. Угтаа салбарынхны ажилд орохдоо барьж очих диплом дээр Ойн инженер, ойн арга зүйч гэсэн мэргэжлийн нэр байх ёстой. Гэтэл огт өөр цээжлэхийн аргагүй урт мэргэжлийн нэр тавьчихдаг. Ерөнхийдөө  их, дээд сургуулийн ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх асуудал хүнд байдалд орсны  нэг жишээ нь энэ. Харин МСҮТ-үүд  ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг дэмжиж ажилладаг. Оюутнуудыг  ойн салбарт суралцах сонирхлыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэд хэдэн ажил хийгдэж байгаа. Нэгдүгээрт, мэргэжилтэн бэлтгэх МСҮТ-үүд Германы судалгааны  тоног төхөөрөмжөөр хангагдсан. Хоёрдугаарт, багш нарт нь  Германд мэргэжлийн  чиглэлээр тодорхой хугацаанд  суралцах  үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхээс гадна оюутнуудыг урамшуулах чиглэлээр хэд хэдэн дорвитой арга хэмжээ авсны дүнд МСҮТ-д суралцах  ойн мэргэжилтнүүдийн тоо өссөн.  Одоогийн байдлаар 600 оюутан ойн чиглэлээр бэлтгэгдэж  байна

-Заган ойд хэр ач холбогдол өгч судалгаа хийсэн бэ. Заган ойн 60 гаруй хувь тармал байдалтай. Дээр нь говийн сумд заган ойг их хэмжээгээр түлшинд ашиглаж байна гэсэн мэдээлэл байсан. Энэ тал дээр та илүү бодит мэдээлэл өгөх байх?

-Заган ойд ХБНГУ-аас санхүүжилт гарган  ажиллахаар төлөвлөж байна. Ирэх жилээс эхэлнэ. Эхний жижиг төсөл нь хэрэгжээд дуусч байна. БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн ойн талбайд 3000 га газарт заг тарьсан.  Заган ойг түлшинд хэрэглэхийг хориглосон хуулийн заалт байдаг. Хуулийг сахиулах чиглэлээр төрийн албан хаагчид ажилладаг. Тэдний ажлыг хүндэтгэх хэрэгтэй болов уу. Гэхдээ заган ойн захаар амьдардаг малчид унасан,  хатсан загийг түлшиндээ хэрэглэхийг  хориглохгүй байгаа. Угийн хориглосон ч биелэх боломжгүй учраас тэр.  Заган ойн тооллогыг  2011 онд хийсэн. Үр дүнд нь байгалийн аясаар нөхөн сэргэх үйл явц маш сайн байсан. Талбайгаа алдаагүй байсан. Ирэх жилээс заган ой дээр ажиллана.

-Герман ойн талбайгаараа манайхтай ижил төстэй гэдгийг та дээр дурьдсан. Тэгвэл хоёр улсын ойн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөхцөл байдлыг хооронд нь жишиж үзвэл ямар дүн гарах бол?

-Манай орон ойн талбайгаараа Германтай бараг ижил. Манайх 9.1 сая га ойн талбайтай бол Германых 10 сая га байдаг. Хүн амын хувьд манайх гурван сая хүн амтай, харин германчууд 80 саяулаа. Гэтэл эдийн засгийн үр өгөөж, ойн бүтээмжийг нь харьцуулж үзэхэд, манайх жилдээ гурван тэрбум төгрөгийн орлого олж байхад, Герман дөрвөн их наяд төгрөгийг төсөвтөө төвлөрүүлж байх жишээтэй. Хэдийгээр ойн талбайн хэмжээ нь төстэй боловч,  бүтээмж, чадавхиараа манайх хоёр дахин бага байна. Ойн бодлого, аж ахуйн арга хэмжээний зорилт буруу явж ирснийг л энэ зөрүү шууд харуулж байгаа хэрэг. Бид модоо үнэд оруулж чадахгүй байна. Бүтээгдэхүүнээ сайн хийж чадахгүй, технологи нутагшаагүй зэрэг олон хүчин зүйл  үүнд  нөлөөлж буйг тэмдэглэх хэрэгтэй. Мөн ямар нэг бүртгэл, хураамжгүй хууль бус мод бэлтгэл явагдаж байгаа нь ч мөн  нөлөөлж байна.

-Ойн талбай нь багасаагүй атлаа, доройтол явагдсан талаар хэлсэн. Хууль бусаар мод бэлтгэх байдал үүнд хэр нөлөөлж байгаа бол. Ер нь хулгайн мод бэлтгэлийн асуудал ямар төвшинд байна вэ?

-Мод бэлтгэл сүүлийн арван жилд мэдэгдэхүйц багассан. Үүнийг хожуул хэр их өмхөрсөн, шинэ мод хэр их тайрсан зэргээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, тухайн хожуул хэр их өмхөрснөөс хамаарч хэдэн жилийн өмнө тайрсныг тодорхойлж, үүнд суурилж мод бэлтгэлийн ажил ямар төвшинд байгааг тодорхойлж болдог. Ингээд үзэхэд, харьцангуй цэвэрлэгээ сайн явагдаж байна. Ойд унасан, хатсан модыг иргэд авдаг болсон байна. Хууль дүрэм чангарсантай холбоотойгоор нойтон модыг огтлох үзэгдэл багассан гэж харж болохоор байгаа юм. Гэхдээ мод бэлтгэл багассан нь хууль бусаар мод тайрах явдал буурсан гэсэн үг биш.  Бид оновчтой бодлогоор  зөв зохион байгуулж чадвал ойн бүтээмж дээшилдэг учраас л бодлогоо өөрчлөх гээд байгаа юм.

-Ой нэг талаар нөхөн сэргээгддэг баялаг шүү дээ. Та дээр  420 сая хатсан модны нөөц байгааг дурьдсан.  Ер нь манай орны модны эрэлт өөрөө хэчнээн байдаг, түүнийг хангахуйц нийлүүлэлт хийж чадаж байгаа эсэх нь сонин байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Өнөөгийн байдлаар модны эрэлт жилд хамгийн багадаа  3.6 сая шоо метр байна.  Таван жилийн өмнө хийсэн судалгааны дүн байдаг. Тэр судалгаагаар 4-5 сая шоо метр модны эрэлт байна гэсэн дүн гарсан. Та бүхэн яваад хараарай.  Хөвсгөл аймгийн нэг айлын эсвэл албан байгууллагын гадна ямар хэмжээний мод хураалттай байгааг үзээрэй. Ингээд тооцвол  улсын хэмжээнд модны их хэмжээний эрэлт байгаа нь анзаарагдана. Гэтэл улсаас төлөвлөсний дагуу  мөнгөө тушаагаад  авч байгаа нь нэг сая хүрэхгүй шоо метр байдаг. Үүний цаана гарч буй зөрүү нөгөө л хууль бус мод бэлтгэл гэсэн үг.  Хууль бусаар хураамжаа төлөхгүйгээр, бүртгүүлэхгүйгээр ойд орно гэдэг маш их хор уршгийг дагуулна. Хулгайгаар  ой руу орж байгаа хүн ямар ч мэргэжлийн төлөвлөлтгүйгээр дуртай модоо захаас нь эхлээд л тайрна гэсэн үг.  Иймээс хууль бус мод бэлтгэл ой доройтож буй үндсэн шалтгааны нэг болж байна.

-Байгаль хамгаалагчид  л энэ асуудлыг хариуцаж байна уу, эсвэл?

-Байгаль хамгаалагчдаас  гадна ойн ангиуд гэж бий.  Манай улсад нийтдээ 43 ойн анги үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний хувьд ерөнхийдөө  менежментын төлөвлөгөө гарган ажиллаж байна.  Аж ахуй нэгжүүд ч бий.  1200 гаруй нөхөрлөл мөн ажилладаг.  Гэхдээ бид өмнө ерөнхий төлөвлөлтөөс нэгж рүү шилждэг байсан бол  цаашдаа нэгжээс ерөнхий рүү ордог болсны дараа асуудал арай өөрөөр яригдах байх. Гэхдээ хугацаа зарцуулах нь гарцаагүй.

-Ойн тооллогын хүрээнд Германы хамтын ажиллагааны байгууллагаас хоёр сая  еврогийн нэмэлт тусламж үзүүлж байгаа гэж сонссон юм байна. Энэ талаар?

-Ойн үндэсний хэмжээний тооллогод зориулан  Германы хамтын ажиллагааны байгууллагаас хоёр сая еврог нэмж өгч байгаа.  ХБНГУ-ын Засгийн газрын үндсэн хөрөнгө оруулалтаар энэ удаагийн тооллогыг хийсэн. Мэдээж,  улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт гаралгүй яах вэ. Энэ хүрээнд  ойн иж бүрэн тооллогоос гарсан үр дүнг Германы талаас өндрөөр үнэлсэн.  Цаашдаа тооллогоос  гарсан зөвлөмжүүдийг Монголын хөрсөнд нутагшуулахад  шаардлагатай дэмжлэг болгож  хоёр сая еврогийн нэмэлт тусламжын  үзүүлж байна гэж ойлгож байгаа.  

-Ойг нөхөн сэргээх чиглэлээр өмнө нь ч гэсэн тодорхой ажлууд хийгдэж байсан. Хэр үр дүнтэй болсон  бэ?

-Ойн тооллогын дүгнэлтээр ирэх 10-20 жилд  мод тарихаас илүүтэй  байгалийн жамаараа нөхөн сэргэх үйл явцыг нь  дэмжих шаардлагатай нь бодлогын тэргүүн  зорилт  болж байгаа. Өөрөөр хэлбэл, малаа битгий бэлчээрлүүлээч, гал түймэр бүү тавиач. Зулзаган модод өсч торних орчныг нь хамгаалж, дэмжиж өгөөч гэж хүсч байна. Байгалийн жамаараа нөхөн сэргээгдэхэд хүмүүс бид саад болохгүй байхад л болчих зүйл. Хэрэв ой руу орох бол илүү бодлоготой байх хэрэгтэй. Зулзаган моддын ургах боломжийг бүрдүүлж, нарны гэрэл өгөх зорилгоор хатаж унасан модыг цэвэрлэх, тэжээлийн талбайг нь нэмэгдүүлэх зэргээр ажиллах шаардлагатай.

-Ойн тооллогыг Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийжээ. Олон улс манай орны ойн нөөц, түүний ашиглалтад анхаарал хандуулж байгаагийн гол зорилго нь юу вэ?

-Ой өөрөө хил хязгааргүй, дэлхий нийтийн  асуудал. Ялангуяа, байгаль орчны асуудлыг хилээ хаагаад ярих ямар ч боломжгүй. Дэлхийн хамгийн том эко систем бүхий ой бол  сиберийн тайга шүү дээ. Гэтэл манай орны ой тайгын  зүүн урд захыг эзлэн оршдог. Захын ой учраас  уур амьсгалын өөрчлөлтөд  эмзэг мэдрэмтгий атлаа эргээд дэлхийн эко системд маш их ач холбогдолтой байдаг.  Тодруулж хэлбэл, Төв Азийн гурван гол усны хагалбарыг тэтгэж байдаг ой байгаа. Ой бүр ач холбогдолтой. Ой болгон  нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, гацааж байдаг. Яг л торх шиг. Тийм учраас дэлхий даяараа нүүрсхүчлийн хийн хуримтлалыг ой дотор нь гацаах асуудлыг нэмэгдүүлж, ялгарлыг нь багасгах талаар ярьж байна. Ийм  үед олон улсын шаардлагаар ойн иж бүрэн тооллогыг хийх, шаардлагатай болсон. Энэ удаагийн ойн тооллогын үр дүнг 2017 оны эхний улиралд багтаан  НҮБ-д тайлагнана. Тооллогын үр дүнгээр дамжуулаад Монголын ойн нөөц олон улсад шинээр данслагдах гэж байгаа юм.

-Та Ази, номхон далайн ойн хорооны дэд даргаар ажилладаг. Нэг талаар, Монголдоо олон улсын төсөл хөтөлбөрийг татахад, нэлээд чухал үүрэгтэй оролцож байгаа болов уу?

-НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага ойг хариуцаж  ажилладаг. Дотроо зургаан бүсэд хуваагддаг бөгөөд үүний нэг нь Ази Номхон далайн ойн хороо. Тэр дундаа 33 орныг нэгтгэсэн манай хороо юм маш идэвхитэй ажилладаг. Өнгөрсөн жил  тус хорооны дэд даргаар сонгогдсон. Тийм ч учраас Ази номхон далайн ойн хорооны удирдлагын төвшний уулзалтад байнга оролцдог.  Бодлого гаргах үйл явцад  Монголын төлөөлөл удирдах үүрэгтэй оролцож буй нь өөрөө хамгийн чухал шүү дээ. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага ойн салбартаа 2030 он хүртэл ямар бодлого барьж ажиллах, хэчнээн хэмжээний ойг дэлхий даяар шинээр бий болгох  гэх мэтээр “COP” –оор хүлээсэн  үүрэг гэж байдаг. Тэрхүү үүргээ  улс орнууд ялангуяа Ази номхон далайн орнууд ямар замаар биелүүлэх талаар саяхан бодлогын зөвлөмж гаргасан байгаа.  Манайд ч гэсэн COP-оор хүлээсэн ойн сангийн талбайг нийт нутаг дэвсгэрийн есөн хувьд хүргэх том үүрэг хариуцлага бий. Одоогийн байдлаар ойн сангийн талбай 7.78 хувь байдаг. Гэтэл үүргээ биелүүлэхэд хэдэн саяар хэмжигдэх га талбайг ойжуулах шаардлага гарч ирж байгаа. Бидний хувьд байгалийнхаа жамаар сэргэн ургах үйл явцыг дэмжих зарчмаар үүргээ биелүүлнэ гэж төсөөлж байна. Мэдээж,тогтвортой бодлогын  менежментыг хэрэгжүүлэхэд биднээс маш их ур чадвар шаардах нь гарцаагүй. Монгол Улс Ази, номхон далайн ойн хорооны удирдах төвшинд төлөөлөлтэй болсноор олон улсын төсөл хөтөлбөрийг улсдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой  болсон. Ер нь ч тэгээд манай ойн салбарын гадаад харилцаа сайн байгаа.

-Ойн сангийн талбайг мод тарих замаар нэмэх боломж ер нь байдаг уу?

-Ойн талбайг нэмнэ гэдэг хэцүү.  Манайх ой тарьж чаддаг, тариаланч улс мөн үү гэдгээ өөрсдөөсөө эхлээд асуух хэрэгтэй байх.  Гэхдээ энэ дашрамд, Сэлэнгэ аймгийн ойчиддоо  талархал илэрхийлмээр байна. Сэлэнгэ аймаг Тужийн нарсаа 10 жилийн дотор  бүрэн сэргээж чадсан. Энэ нүсэр их ажилд олон аж ахуй нэгж оролцсон.  Тужийн нарсан ойгоо бүрэн сэргээсний баяраа 2011 онд тэмдэглэж билээ.  Энэ бол бид  хүсвэл ой мод тарьж чаддаг гэдгийг  харуулсан жишээ.

Хөвсгөл, Хэнтийн Биндэр сумын ойн ангийнханд мөн талархал илэрхийлмээр байна. Маш том ойн санг тарьж бий болгосон.  Төгөл ой тарьсан  энэ мэт жишээ олон байна.  Гэхдээ нийт ойн талбайн хэмжээнд нөлөөлөхүйц байж чадахгүй. Иймээс л байгалийн жамаараа нөхөн сэргэх үйл явцыг нь дэмжих хэрэгтэй байгаа юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ДЦС-5 төслийн шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
Цагдан хорих байрнаас оргосон зайлсан этгээдийг баривчиллаа
"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Х.Нямбаатар:Хуушуурын зөвшөөрөл зарж байвал тэр хүмүүсийг АТГ-т шалгуул

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Наадам
  • •Сэрэмжлүүлэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Шинэ жилээр бүх нийтээрээ дөрөв...
Хамрын хийдийн Нараа багш

М.Тунгалаг: Ойн талбай Германтай ижил боловч, бүтээмжээрээ манайх хоёр дахин бага байна

Даваахүү 2016-12-15

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ДЦС-5 төслийн шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
Цагдан хорих байрнаас оргосон зайлсан этгээдийг баривчиллаа
"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Х.Нямбаатар:Хуушуурын зөвшөөрөл зарж байвал тэр хүмүүсийг АТГ-т шалгуул
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

ДЦС-5 төслийн шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа

8 цагийн өмнө өмнө

“ЗГ-ын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

8 цагийн өмнө өмнө

"“Цахилгаан дугуй” гэдэг нь нэг хүн тээвэрлэх суудалтай 16-аас дээш насны хүн жолоодохоор заасан"

12 цагийн өмнө өмнө

Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

12 цагийн өмнө өмнө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

12 цагийн өмнө өмнө

Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

12 цагийн өмнө өмнө

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

13 цагийн өмнө өмнө

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ

13 цагийн өмнө өмнө

Цагдан хорих байрнаас оргосон зайлсан этгээдийг баривчиллаа

13 цагийн өмнө өмнө

"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

16 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар:Хуушуурын зөвшөөрөл зарж байвал тэр хүмүүсийг АТГ-т шалгуул

16 цагийн өмнө өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг нээлээ

16 цагийн өмнө өмнө

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтсан бүлэг этгээдийг баривчиллаа

16 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа

17 цагийн өмнө өмнө

“Жи Эс Би Актив ТЗК” ХХК ХБҮЦ-ны эхний купоны төлбөрийг амжилттай төллөө

18 цагийн өмнө өмнө

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

18 цагийн өмнө өмнө

“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

18 цагийн өмнө өмнө

Нарүхито болон Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

18 цагийн өмнө өмнө

Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

18 цагийн өмнө өмнө

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: АТГ дээр бариад байгаа нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна

18 цагийн өмнө өмнө

Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд

18 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.07/

18 цагийн өмнө өмнө

Цагдан хорих байрнаас оргосон этгээдийг эрэн хайж байна

18 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

18 цагийн өмнө өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

2025-07-04 өмнө

“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”

2025-07-04 өмнө

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

2025-07-04 өмнө

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

2025-07-04 өмнө

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцээч

САНАЛ БОЛГОХ
2025-07-03 өмнө

Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ оршин суугчдын саналыг авах нь зүйтэй

2025-07-02 өмнө

ТЭЦ-5 төслийн түншлэгчийг сонгох шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо

2025-07-03 өмнө

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

2025-07-03 өмнө

“Ганц очноос ноцсон аюул”

2025-07-02 өмнө

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025-07-02 өмнө

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

2025-07-03 өмнө

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, тохижуулж байна

2025-07-03 өмнө

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-03 өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа

2025-07-02 өмнө

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

2025-07-03 өмнө

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

2025-07-03 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2025.07.03/

2025-07-04 өмнө

“Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна”

2025-07-01 өмнө

Ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болох АМРАЛТ, СУВИЛЛУУД

2025-07-03 өмнө

Үс засуулвал нас уртасна

2025-07-03 өмнө

Өдөртөө 23-25 хэм дулаан байна

2025-07-01 өмнө

“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа

2025-07-01 өмнө

Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ

2025-07-02 өмнө

Тамирчид болон дасгалжуулагчид цол, медаль хүртээлээ

2025-07-02 өмнө

Боловсролын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-07-01 өмнө

АН-ынхан “.Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

2025-07-04 өмнө

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцээч

2025-07-02 өмнө

Ерөнхий сайд суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

2025-07-02 өмнө

МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо

2025-07-03 өмнө

Шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардууллаа

2025-07-03 өмнө

Г.Занданшатан ОХУ-ын Байгалийн нөөц, Экологийн сайдыг хүлээн авч уулзлаа

2025-07-03 өмнө

2024 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2025-07-04 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2025-07-04 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

2025-07-01 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах