Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар:
-
“Экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
“Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
“Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
-
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэх аж.
Мөн:
-
Монгол Улсын Ерөнхий сайд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан талаар
-
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн талаар
-
2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангид заах гадаад хэлний боловсролын талаар
-
Боловсролын цахим шилжилтийн талаарх асуудалтай танилцах юм байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ