• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант улс” байгуулах шахаж явсан хүн байдаг. Харин өдгөө Хөгжлийн банкнаас авсан 174 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй гүрийж, цайрсан “найдваргүй зээлдэгч” болоод байгаа юм. Тэрээр Оюу толгойн гэрээг хийсний дараах эдийн засгийн 17 хувь хүртэлх огцом өсөлтийг залгаад Засгийн газраас “Чингис”, “Самурай” “Дим сам” бондуудыг гаргасантай давхцаж асар их хэмжээний зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Тодруулбал, Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 13 жилийн өмнөөс асар их хэмжээний дүнтэй зээлүүдийг авсан.

Тухайлбал, 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлсэн. Гэвч “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. Мөн тэрээр 2013-2015 оны хооронд гурван удаа авсан зээлийн төлөлтөө 2017 оны долдугаар сарын 5-наас хойш төлөөгүй байгаа юм. Энэ хооронд нийт өр төлбөрөөсөө ойролцоогоор 1 253 667 776 төгрөгийг төлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 буюу ойролцоогоор 174 орчим төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна.

Түүнийг зээлээ төлөлгүй хаяад хоёр жил болсны дараа 2019 оноос хойш өрийг нь төлүүлчих гээд Засгийн газрын түвшинд хүртэл ажиллаж ирсэн байдаг. Гэсэн ч тодорхой үр дүнд хүрч, Б.Эрдэнэбатын зээлийг төлүүлэх, эсвэл ямар нэг байдлаар хаах арга олж чадаагүй юм. Ер нь бол, түүний барьцаанд тавьсан “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэргээс албадан дуудлага худалдаа зарлахад оролцох хүн гардаггүй байна.

Учир нь, Б.Эрдэнэбатын тавьсан барьцааны хөрөнгүүдийг тухайн үеийн Хөгжлийн банк, ШШГЕГ-ын албан тушаалтнууд бодит бус, хэт хөөргөсөн үнэлгээтэйгээр хүлээн авсантай холбоотой. Түүний гол барьцаа нь гурван га газар бүхий “БҮК-1”-ийнх нь үйлдвэр байдаг. Түүнийгээ тэнгэрт нистэл үнэлсэн. Үнэлгээ нь 270 тэрбум төгрөг гэж байгаа юм. Гэтэл бодит үнэлгээ хийлгэхээр ердөө 40 тэрбум болдог байна. Өөрөөр хэлбэл, 40 тэрбумын үнэлгээтэй барьцааг нь 270 тэрбумаар үнэлчихсэн.

Тиймээс Б.Эрдэнэбатын ямар нэг аргаар ингэтэл өндөр үнэлгээ хийлгэсэн гурван га газар бүхий “БҮК-1” үйлдвэрийн барилга сэлтийг бодит болгох хэрэгтэй болсон байна. Энэ нь ШШГЕГ-ныхны хийх ажил юм. Дээрээс нь, Б.Эрдэнэбат үүнийгээ маш сайн мэдэж байгаа нь тодорхой юм. Тиймдээ, өр төлбөр нэхсэн Засгийн газар, Хөгжлийн банкныхны өөдөөс “Миний барьцаанд тавьсан гурван га газар бүхий “БҮК-1” үйлдвэрийн барилга сэлтийг банкандаа авчих. Тэгээд 174 тэрбумын өр төлбөрийг маань хаачих. Нэмээд 100 тэрбумыг өгчих” гэдэг байгаа юм. Үндсэндээ тэр цайрчихсан гэж ойлгож болохоор байна.

Яагаад гэвэл, тэрээр 2022 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоол гарч, Иргэдийг орон сууцжуулахын тулд БҮК-д 14 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. 2013 оны наймдугаар сард Хөгжлийн банк шийдвэрээ гаргаж, “Эрэл” ХХК-д 14 сая ам.долларын зээл өгсөн. Бусад санхүүжилтээ Олон улсын банк санхүүгийн байгууллагаас “Эрэл” ХХК нь өөрөө босгож, Хөгжлийн банкаар дамжуулан “БҮК”-ын тоног төхөөрөмжийг европ стандартаар иж бүрэн шинэчилсэн.

Харамсалтай нь “Эрэл” ХХК-ийн “БҮК- 1” үйлдвэрийн хийц эдлэлээр Улаанбаатар хотод иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эко ногоон орон сууцнуудыг барьж ашиглалтад оруулах ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ төсөл гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ёстой байсан. Үйлдвэр ашиглалтанд орсон. Төр, Засгийн газар шагналаа өгсөн.

2017-2021 он гээд бүтэн дөрвөн жил зогсож байна. Харамсалтай байгаа биз дээ. Дөрвөн жил энэ үйлдвэрийг зогсоосноороо иргэдийн боломжийг булаагаад байна шүү дээ. Өнөөдөр хэрэв барилга бариулсан бол дөрвөн жилд Улаанбаатар хотын гэр хорооллын 30 хувийг хамгийн орчин үеийн хот, тосгон, байр, сургууль, цэцэрлэг, бүх юмаар хангачих байсан” гэж байв. Ингэж ярихдаа тэрээр зээлээ төлөхөө болиод таван жил болж байсан юм. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 17-нд Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсгол дээр “Хөгжлийн банкнаас зээл олгохдоо “Зээлийн хүү хамгийн бага, хугацаагүй байна” гэж хэлсэн.

“Танай төсөл Улаанбаатар хотод 220 мянган өрхийн орон сууцыг хэзээ барьж дуусна, тэр хүртэл хугацаатай” гэж би тухайн үедээ ойлгосон. 2019 оны нэгдүгээр сард ҮАГ-ын шалгалтаар “Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан” гэж дүгнэсэн. Дараа нь 2016 онд Б.Энхбаяр дарга Хөгжлийн банканд шалгалт хийсний дагуу намайг АТГ шалгасан. 2018 оны арванхоёрдугаар сард прокурорын тогтоолоор хээл хахууль аваагүй, зориулалтын дагуу ашигласан гэдгийг нотолсон. Мөн ЭЦА-наас ч үүнийг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Анх зээл авахдаа барьцаа хөрөнгө хангагдаагүй гэж ярьж байна. Би тухайн үед 22 тэрбумын зээл авахын тулд 83 тэрбумын барьцаа тавьсан шүү дээ.

Зээл авсны дараа авсан бүх хөрөнгө, тоног төхөөрөмжөө нэмж барьцаалсан. “БҮК”-ын хуучин болон шинэ үйлдвэрийг ч нэмж барьцаалсан. Үл хөдлөхийн зургаан үйлдвэрүүдээ барьцаалсан. Энэ хангалттай. Зээлээс хоёр дахин их барьцаа бий” гэсэн байдаг. Түүнчлэн тэр сонсгол дээр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг шинжээч хэллээ.

Үүн дээр тайлбар өгнө үү” гэхэд Б.Эрдэнэбат “Дансны хуулганы энэ асуудалд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд ҮАГ-аас шалгалт хийсэн. Шалгалтын дүнд “БҮК”-ийн мөнгийг зориулалтын дагуу ашиглажээ гэж тэмдэглэсэн. 2016 оноос эхлэн намайг АТГ-аас яагаад бэлнээр мөнгө авсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоохоор шалгаж 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын 346 дугаар тогтоолоор, зээлийн санхүүжилтээс 1.4 сая ам.доллар миний гарын үсэгтэй зарлага гарсан хэргийг мөн ЭЦА-наас шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон” гэсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн “Шинжээчийн дүгнэлтэд “Эрэл” ХХК гурван удаагийн зээлийн төлөх ёстой дүн, алдангийн дүн 203 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг яагаад төлөөгүй вэ” гэсэн асуултад Б.Эрдэнэбат хариулахдаа “Хөгжлийн банкнаас болон дамжуулан зээлдэж авсан мөнгө нийтдээ 36 сая ам.доллар болсон.

Тухайн үед ам.долларын үнэ 1300 төгрөг байсан бөгөөд 70 тэрбум төгрөгийг авсан гэсэн үг. Харин энэ мөнгө ам.долларын одоогийн ханшаар 200 тэрбум төгрөг болоод байгаа юм. Би 2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлсөн. Харин Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр баталсан 254 дүгээр тогтоол хэрэгжээгүй учраас үргэлжлүүлэн төлж чадаагүй” гэж байжээ.

Товчхондоо, Б.Эрдэнэбатад энэ 174 тэрбум төгрөгийн зээлийг төлөх сэдэл санаа алга бололтой. Тэгэхээр "..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбум төгрөгийн өрийг нь өршөөж цайруулах уу. Үгүй л дээ. Тиймээс, ийнхүү “цайчихсан” гэж болохуйц хүнээс зээл, түүний өр төлбөрийн 174 тэрбумыг цайруулалгүй, өр төлбөрийг нь татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэхээ болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үүнд өнөөгийн Хөгжлийн банк, ШШГЕГ-ынхан онцгой анхаарал хандуулах ёстой. Хийх хүн аргыг нь олдог гэдэг дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7922)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн...
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу...

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

ГАРЬД 53 минутын өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

12 минутын өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

12 минутын өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

14 минутын өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

34 минутын өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

40 минутын өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

46 минутын өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

50 минутын өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

53 минутын өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

55 минутын өмнө өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

58 минутын өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, нойтон цас орно

14 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

14 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

14 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

14 цагийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

15 цагийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

18 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

19 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

20 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

20 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

20 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

20 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

21 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

23 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

23 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

23 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

1 өдрийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-17 өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-18 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах