• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Кино театрууд хоёроос дээш аврах гарцтай байх ёстой

НОБГ-ын Гал унтраах асуудал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайханаас гал түймэртэй холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед гал түймрийн дуудлага их ирэх болсон гэсэн. Одоогийн байдлаар хэчнээн дуудлага ирээд байна вэ?

-Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар гал түймрийн нийт 2030 гаруй дуудлага ирсэн байна. Ойн түймрийн зөрчлийн хэмжээний гурван дуудлага бүртгэгдсэн.  

-Иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл хүргэдэг шүү дээ. Энэ жил ямар ажлыг зохион байгуулсан бэ?

-Бид оны эхэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх, хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг. Тэгэхээр төлөвлөгөөнийхөө дагуу олон ажлыг зохион байгууллаа.

Тухайлбал, бүх албадын сургалтыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сурагчид, оюутан залуус, ажилчин албан хаагчид, удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгжийн гэх мэтчилэн төрөл бүрийн сургалтуудыг явуулсан. Уг сургалтыг сар, улирал тутамд зохион байгуулдаг юм. Түүнчлэн албан хаагчиддаа дотоод сургалт явуулдаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн дөрөв дэх өдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн гал сөнөөгчдийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. 

Эхлээд  дүүргийнхээ сургуулиуд дунд энэ тэмцээнийг явуулж, шилдгээр шалгарсан нэг сургууль нь бусад дүүргээс шалгарсан сургуулиудтай өрсөлдсөн. Ингээд тэмцээний хоёрдугаар шатад дүүргүүдээс шалгарсан есөн сургуулийн сурагчид өрсөлдөж, шилдгээ шалгаруулсан. Энэхүү тэмцээнд Багануур дүүргийн ахлах ангийн сурагчид тэргүүн байр эзэллээ. Энэ мэтчилэн сургуулийн хүүхдүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаархи ойлголт өгөх, тэднийг өөрсдийг нь оролцуулах маягаар мэдээ мэдээллийг хүргэж байна.

-Хавар намрын улиралд хуурайшилт ихтэй учраас түймэр гарах нь ихэсдэг. Энэ жил ойт хээрийн түймэр гарсан уу?

-Нийслэлийн хэмжээнд ойн түймрийн гурван удаагийн дуудлага ирсэн. Энэ зун хур бороо элбэгтэй байлаа. Мөн иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч, үргэлж хуулийн хэрэгжилтийг шалгаж, хавар, намрын хуурайшилттай үед ногоон бүсийн эргүүлийг гаргаж байгаа учраас ойн түймэр гарах тохиодол харьцангуй бага байна. Одоогийн байдлаар ойт хээрийн түймэр гарсан дуудлага байхгүй.

-Бага насны хүүхэд ахуйн гал түймэрт өртөх нь ихэссэн. Энэ юунаас болж байна вэ?

-Саяхан Багануур дүүрэгт есөн настай хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь бид байнга хэлж, ярьж сануулдаг. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гэртээ цоожилж үлдээж болохгүй гэж хэлдэг. Энэ тухай хэлсээр байтал эцэг, эхчүүд хайхрамжгүй, санамсаргүй, болгоомжгүй үйлдэл гаргаж байна.

Энэ мэтчилэн ямар нэгэн шалтгааны улмаас бага насны хүүхэд ахуйн гал түймэрт өртдөг. Хүүхэд гэртээ ганцаараа байхдаа цахилгаанаар тоглох, эсвэл цоожилж үлдээснээс болж гарч чадахгүй галд өртөж амиа алдаж байна л даа.

-Албан байгууллагад гал гарах тохиолдол байдаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон кино театруудын аврах гарц, галын хор стандартын шаардлага хангасан байдаг уу?

-Ер нь барилга байгууламжид тавих стандарт үйл ажиллагааных нь чиглэлээс хамааран өөр өөр байдаг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, оффисын барилгаас хамаарч стандарт шаардлага нь харилцан адилгүй.

Гэхдээ ямар ч барилга байгууламж аврах зам гарцтай байх ёстой. Ингэхдээ гал гарсан үед хүмүүсийг аюулгүй болгох нөөц гарц гэж байх шаардлагатай. Ер нь хоёроос дээш аврах гарцтай байна гэсэн стандарт бий. Мөн анхан шатны багаж хэрэгслээ өөрсдөө бүрдүүлсэн байх ёстой. Ялангуяа хүн болгоны ашиглаж чадах гал унтраагуурыг 25 мкв тутамд нэг байх шаардлагыг тавьдаг.

-Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон үзвэр үйчилгээний газрууд нэг хаалгатай харагддаг. Хаалга байсан ч нөөц хаалгаа үйлчлүүлэгчдээ зааж өгдөггүй. Үүнд шалгалт хийдэг байх?

-Хүн ам олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар хамгийн их аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Үүнтэй холбогдуулан  шадар  сайд  болон ОБЕГ-ын даргын удирдамж жил бүр гардаг. Энэхүү удирдамжийн хүрээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд шалгалт хийдэг.

Шалгалтын явцад аюулгүй байдлаа хангаагүй албан байгууллага байвал шаардах хуудас хүргүүлж, дахин биелэлтийн шалгалт хийдэг. Энэ мэтчилэн тухайн байгууллагын аюулгүй байдлыг хангуулдаг. Сүүлийн үед баригдсан байгууллагууд харьцангуй стандарт нормын дагуу баригдсан. Зам гарц, гэрэлтүүлэг нь стандартын шаардлага хангадаг болсон.

Гэхдээ томоохон кино театрууд нөөц гарцаа чөлөөтэй байлгадаггүй. Ямар нэгэн аюул осол гарсан үед хүмүүсийг гарахад бэлэн байх ёстой байтал хаалгаа цоожилдог эсвэл урьд нь юм хураачихдаг. Эдгээр зөрчлийг шалгалтаар илрүүлж тухайн үед нь арилгуулдаг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Дундговь аймагт хууль бус...
Ахлах ангийн сурагчид нийгмийн...

Кино театрууд хоёроос дээш аврах гарцтай байх ёстой

Батзаяа 2016-10-10
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Кино театрууд хоёроос дээш аврах гарцтай байх ёстой

НОБГ-ын Гал унтраах асуудал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайханаас гал түймэртэй холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед гал түймрийн дуудлага их ирэх болсон гэсэн. Одоогийн байдлаар хэчнээн дуудлага ирээд байна вэ?

-Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар гал түймрийн нийт 2030 гаруй дуудлага ирсэн байна. Ойн түймрийн зөрчлийн хэмжээний гурван дуудлага бүртгэгдсэн.  

-Иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл хүргэдэг шүү дээ. Энэ жил ямар ажлыг зохион байгуулсан бэ?

-Бид оны эхэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэх, хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг. Тэгэхээр төлөвлөгөөнийхөө дагуу олон ажлыг зохион байгууллаа.

Тухайлбал, бүх албадын сургалтыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сурагчид, оюутан залуус, ажилчин албан хаагчид, удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгжийн гэх мэтчилэн төрөл бүрийн сургалтуудыг явуулсан. Уг сургалтыг сар, улирал тутамд зохион байгуулдаг юм. Түүнчлэн албан хаагчиддаа дотоод сургалт явуулдаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн дөрөв дэх өдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн гал сөнөөгчдийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. 

Эхлээд  дүүргийнхээ сургуулиуд дунд энэ тэмцээнийг явуулж, шилдгээр шалгарсан нэг сургууль нь бусад дүүргээс шалгарсан сургуулиудтай өрсөлдсөн. Ингээд тэмцээний хоёрдугаар шатад дүүргүүдээс шалгарсан есөн сургуулийн сурагчид өрсөлдөж, шилдгээ шалгаруулсан. Энэхүү тэмцээнд Багануур дүүргийн ахлах ангийн сурагчид тэргүүн байр эзэллээ. Энэ мэтчилэн сургуулийн хүүхдүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаархи ойлголт өгөх, тэднийг өөрсдийг нь оролцуулах маягаар мэдээ мэдээллийг хүргэж байна.

-Хавар намрын улиралд хуурайшилт ихтэй учраас түймэр гарах нь ихэсдэг. Энэ жил ойт хээрийн түймэр гарсан уу?

-Нийслэлийн хэмжээнд ойн түймрийн гурван удаагийн дуудлага ирсэн. Энэ зун хур бороо элбэгтэй байлаа. Мөн иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч, үргэлж хуулийн хэрэгжилтийг шалгаж, хавар, намрын хуурайшилттай үед ногоон бүсийн эргүүлийг гаргаж байгаа учраас ойн түймэр гарах тохиодол харьцангуй бага байна. Одоогийн байдлаар ойт хээрийн түймэр гарсан дуудлага байхгүй.

-Бага насны хүүхэд ахуйн гал түймэрт өртөх нь ихэссэн. Энэ юунаас болж байна вэ?

-Саяхан Багануур дүүрэгт есөн настай хүүхэд гэртэйгээ шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь бид байнга хэлж, ярьж сануулдаг. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гэртээ цоожилж үлдээж болохгүй гэж хэлдэг. Энэ тухай хэлсээр байтал эцэг, эхчүүд хайхрамжгүй, санамсаргүй, болгоомжгүй үйлдэл гаргаж байна.

Энэ мэтчилэн ямар нэгэн шалтгааны улмаас бага насны хүүхэд ахуйн гал түймэрт өртдөг. Хүүхэд гэртээ ганцаараа байхдаа цахилгаанаар тоглох, эсвэл цоожилж үлдээснээс болж гарч чадахгүй галд өртөж амиа алдаж байна л даа.

-Албан байгууллагад гал гарах тохиолдол байдаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон кино театруудын аврах гарц, галын хор стандартын шаардлага хангасан байдаг уу?

-Ер нь барилга байгууламжид тавих стандарт үйл ажиллагааных нь чиглэлээс хамааран өөр өөр байдаг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, оффисын барилгаас хамаарч стандарт шаардлага нь харилцан адилгүй.

Гэхдээ ямар ч барилга байгууламж аврах зам гарцтай байх ёстой. Ингэхдээ гал гарсан үед хүмүүсийг аюулгүй болгох нөөц гарц гэж байх шаардлагатай. Ер нь хоёроос дээш аврах гарцтай байна гэсэн стандарт бий. Мөн анхан шатны багаж хэрэгслээ өөрсдөө бүрдүүлсэн байх ёстой. Ялангуяа хүн болгоны ашиглаж чадах гал унтраагуурыг 25 мкв тутамд нэг байх шаардлагыг тавьдаг.

-Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон үзвэр үйчилгээний газрууд нэг хаалгатай харагддаг. Хаалга байсан ч нөөц хаалгаа үйлчлүүлэгчдээ зааж өгдөггүй. Үүнд шалгалт хийдэг байх?

-Хүн ам олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар хамгийн их аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Үүнтэй холбогдуулан  шадар  сайд  болон ОБЕГ-ын даргын удирдамж жил бүр гардаг. Энэхүү удирдамжийн хүрээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд шалгалт хийдэг.

Шалгалтын явцад аюулгүй байдлаа хангаагүй албан байгууллага байвал шаардах хуудас хүргүүлж, дахин биелэлтийн шалгалт хийдэг. Энэ мэтчилэн тухайн байгууллагын аюулгүй байдлыг хангуулдаг. Сүүлийн үед баригдсан байгууллагууд харьцангуй стандарт нормын дагуу баригдсан. Зам гарц, гэрэлтүүлэг нь стандартын шаардлага хангадаг болсон.

Гэхдээ томоохон кино театрууд нөөц гарцаа чөлөөтэй байлгадаггүй. Ямар нэгэн аюул осол гарсан үед хүмүүсийг гарахад бэлэн байх ёстой байтал хаалгаа цоожилдог эсвэл урьд нь юм хураачихдаг. Эдгээр зөрчлийг шалгалтаар илрүүлж тухайн үед нь арилгуулдаг.

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах