Сэргээгдэх эрчим хүч хэрэггүй. Хэт өндөр үнэтэй. Хэрэглээгүй байхад эрчим хүчний төлбөрт сэргээгдэх эрчим хүчний мөнгө нэмж авч байна. Төрийн өмчит цахилгаан станцууд алдагдалтай ажиллаж байхад хувийн хэвшлийн сэргээгдэх эрчим хүчний станцууд ашигтай ажиллалаа. Системийн хүчин чадлаас хэтэрсэн тусгай зөвшөөрлийг сэргээгдэх эрчим хүчний салбарт олголоо гэсэн нийгэмд үүсээд байгаа зарим эргэлзээ, төөрөгдөлд хариулт өгөхөөр энэ нийтлэлээ бичлээ.
Дэлхийн банкны гаргасан судалгаагаар нэг хэрэглэгч гар утасны төлбөрт өдөрт 900 төгрөг төлдөг байхад цахилгааны төлбөртөө 300 төгрөг төлдөг байх жишээний. Цахилгааны төлбөрийг өрхийн орлоготой харьцуулж үзвэл хүйтний улиралд 6.8 хувь байгаа бол дулааны улиралд 4.9 хувийг эзэлж байна. Гэхдээ үүнийг өрхийн дундаж орлоготой харьцуулсан гэдгийг тодотгоё. Эрчим хүчний үнэ тарифыг харьцуулан харвал Германд гэхэд 1 кВт.цаг нь 23.1 ам.цент, Японд 19.3, БНСУ-д 8.6, урд хөршид 10.3, хойд хөршид 9.3 ам.цент байна.
Манай улсын тухайд нэг кВт.цаг нь 6.2 ам.цент буюу 175 төгрөг орчим байгаа юм. Энэ нь зөвхөн хоёр хөршийнхөөс л гэхэд 20-60 хувиар, бусад хөгжилтэй орноос 3-5 дахин хямд байгаа юм. Манай эрчим хүч үйлдвэрлэгчид 224 төгрөгөөр нэг кВтц эрчим хүч үйлдвэрлээд түүнийг 175 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, 50 төгрөгийн алдагдал хүлээж байна.
Ийм хямдхан эрчим хүч хэрэглэсэн хэрнээ 60 жилийн настай дулааны станцууд нь алдагдалтай ажиллаж төсвөөс татаас авч байгааг гайхацгаадаг хэдий ч шийдэлгүй сууцгааж байдаг. Мөн төрийн хэтэрхий данхар бүтэц, хоцрогдсон технологи дулааны станцуудыг алдагдалтай ажиллах бас нэг шалтгаан.
Ганцхан жишээ дурдахад урд хөршид 3000 МВт-ын хүчин чадалтай станц 25 хүн ажиллуулж байхад манай 700 орчим МВт-ыг үйлдвэрлэдэг ДЦС IV-т 1500 хүн ажиллаж байгаа юм. Энэ нь технологийн хоцрогдол бөгөөд бүрэн автоматжуулах шаардлагатай байна.
Шатахуун тасалдаж, үнэ нь нэмэгдэхэд бидэнд шууд хүнд тусаж, нөхцөл байдалтай зохицож амьдарч эхэлдэг. Харин цахилгаан дулаан тасалдахгүй яваад байхаар болоод байна гэж ойлгодог. Гэтэл олон жил энэ салбарын хүндрэл бэрхшээлийг нуруун дээрээ үүрч мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн салбарынхан нь цаашид бүсээ чангалах боломжгүй болж тэг зогсолт болоход ойрхон ирлээ гэцгээх.
Монгол Улсын эрчим хүчний цусны эргэлтийг сайжруулахад үнэ тарифыг нэмэгдүүлж, зах зээлийн бодит зарчимд нийцүүлэх, эрчим хүчний импортыг зогсоож дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх бодит шаардлага бий болж байна. Үнийн бодлогыг зах зээлд нийцүүлэн тогтоох, индексжүүлэх байгууллага Эрчим хүчний зохицуулах хороо нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэ тариф нэмэх асуудлыг олон удаа гаргаж тавьсан боловч популист улстөржилтөөс болж хэрэгжиж чаддаггүй. Иймийн тулд бодлогын зоримог шийдвэр гаргаж, асуудлаа шийдэхгүй бол өдөр хоногийг өнгөрөөж, гал унтрааж яваа нь энэ өвлөөс эхлэн улсаараа харанхуй суух эрсдэл дагуулах вий.
Өнөөдөр Монголд эрчим хүчний үнэ шиг хямдхан зүйл байхгүй. Өрсөлдөөнт зах зээлийн нийгэмд шилжсэнээ умартан ерөөсөө л хямдхан байх ёстой гэсэн популист улстөржилт байсаар байна. Тиймээс төрийн өмчит цахилгаан станцууд үйлдвэрлэсэн өөрийн өртгөөсөө хэд дахин хямд үнээр эрчим хүчээ нийлүүлж байгаа нь алдагдалтай ажиллаад байгаагийн шалтгаан төдийгүй техник технологийн шинэчлэл хийж чадахгүй байна. Энэ том алдагдлын үндсэн шалтгаан нь эрчим хүчний үнэ тарифыг олон жил хүчээр барьж ирсэнтэй холбоотой гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрдөг.
Хэдийгээр үнэ өсөх шаардлага байсан ч улстөрчид үүнийг зоригтой хийдэггүй. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний үнийг нэмэх хэрэгтэйг Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Салбараа мэдэх сайдын хувьд энэ бол яах аргагүй бодит нөхцөл байдлаар хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Энэ асуудал дээр бол сайдын зөв. Харин намын хэсэг нөхөд нь улс төр хийж, дараагийн сонгуульд дахин сонгогдохын тулд үнэ нэмдэггүй нь бодит үнэн. Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эрчим хүчний салбарыг улс төрийн өнцгөөс бус бодитоор харна гэж салбарынхан найдаж байна.
Улстөрчид улсын биш хувийн эрх ашгийнхаа төлөө чухал төслүүдийг гацааж байсан гашуун түүхүүд бий. Өдгөөгөөс 10 жилийн өмнө дэлхийн зах зээл дээр уул уурхай, тэр тусмаа нүүрсний эрэлт идэвхжиж бидэнд алтан боломж олдож байхад төмөр замын төслүүдийг гацааж байсан. Үүний горыг одоо бид амсаж байна. Үүн шиг одоо Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулагчдыг поп улс төрчид үргээж, бүр хөөж байна. Стратегийн чухал салбарт ингэж хувийн эрх ашгаар хандаж болохгүй шүү дээ.
Жишээ авъя. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Дараа нь тэр төлсөн даатгалаараа үйлчилгээ авдаг. Гэвч зарим нэг нь эрүүл мэндийн даатгал төлсөн хэрнээ даатгалаараа үйлчилгээ авч үзээгүй гэж гомдоллох нь бий. Гэвч хөдөлмөрийн насныхны төлсөн тэр даатгалаар хөдөлмөрийн чадамжгүй, насанд хүрээгүй хэсэг үйлчилгээ авдаг.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлдөг 25 настай залуу өөрөө даатгалаараа үйлчилгээ аваагүй ч өндөр настай ээж нь даатгалаар хөнгөлөлттэй эм авдаг байх жишээтэй. Үүнийг эв санааны нэгдэл гэж нэрлэдэг. Энэ нь ч одоогоор хамгийн хүнлэг тогтолцоо.
Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф үүнтэй ижил юм. Эрчим хүчний хэрэглээг хангахад нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүч тодорхой хувийг эзэлдэг. Энэ нь системийн ачааллаас үүрэлцэж байна гэсэн үг. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэнэт гэмтэл гарах, импортлогч улс хязгаарлалт тогтоох, цаг агаарын улмаас шугам сүлжээ унах зэргээр гал алдахад онцгой объектыг цахилгаантай байлгах үүрэг хүлээдэг. Гагцхүү импорт хийгээд нүүрсний эрчим хүчнээс валютын ханшаас шалтгаалан өртөг нь өндөр тусдаг тул хүмүүс ундууцах нь бий.
Гэвч хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалтаа валютаар хийдэг. Хэрэв та хүнд ам.доллар зээлсэн бол өдөр бүр үнэ ханш нь буурч байгаа төгрөгөөр буцааж авахаасаа илүүтэйгээр ам.доллараараа л авна. Хөрөнгө оруулагчид ч ялгаагүй.
Дээрээс нь Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлж байж, хөрөнгө оруулалтыг татаж чадна. Харилцан ашигтай байж хөрөнгө оруулалт татах болохоос биш зөвхөн Монголд ашигтай байх ёстой гэсэн харах өнцгөө өөрчлөх цаг болсон. Энэ нөхцөлд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаа ялгаж, салгаж, дотооддоо төгрөгөөр, харин гадаадын хөрөнгө оруулагчидтай валютаар харилцана шүү дээ.
Юу гэх гээд байна гэхээр төрийн өмчит цахилгаан станцууд алдагдалтай ажиллахаар төсвөөс нөхөөд явдаг. Харин хувийн хэвшлийн станцууд ашигтай ажиллахаар “хямдруул”, “бууруул”, “адилхан алдагдалтай яв” гэх буруу хандлага яваад ужгирч байна. Ийм эрсдэлтэй зах зээлд бидний ачааг хамтран үүрэлцэхээр гадаадын ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ дээ. Өнөөдрийн нөхцөлд үүнийг шийдэх амархан арга нь эрчим хүчний үнийг эх үүсвэрийн төрөл болон төр, хувийн хэвшлийнх эсэхээс үл хамааран ижилхэн болгоод явчих явдал юм.
Ер нь ч “төрийн юм улсын юм”, энэ муу нь “хувийн” юм гэсэн 30 жилийн өмнөх социалист сэтгэхүйгээсээ салж чадахгүй л явна. Уг нь бол төрийн ч бай хувийн ч бай Монгол Улсын газар нутаг дээрх эрчим хүчний эх үүсвэр болгон л үндэсний аюулгүй байдлын баталгаа шүү дээ.
Өнөөдөр манай улсын эрчим хүчний системийн бүтцэд дулааны станц голлож байгаа нь сул тал болж байна. 1990 оноос өмнөх социализмын үед ЗХУ манай эрчим хүчний хэрэгцээ хангамж найдвартай байдлыг бүрэн даадаг байсан. Харин 1990 он гарсаар монголчууд барилга, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай гээд эдийн засгийн бүх салбараа зах зээлийн зарчмаар хөгжүүлж, бие даан бойжих боломжийг нь олгосон. Харин энэ бүх салбарын хөгжлийн үндэс суурь болсон эрчим хүчний салбараа орхигдуулан гээсэн явдал нь өнөөдрийн мухардалд хүргээд байна.
Гэтэл дэлхий дахинд нар, салхи, газ, хий, усан цахилгаан станц гэсэн төрөлжсөн олон эх үүсвэрийг хослуулан ашиглаж байна. Энэ нь эрчим хүчний системд ачааллаа богино хугацаанд авах, дарах, тохируулах давуу тал болж байна. Гэтэл бид ОХУ-аас чадлын дутагдлыг нөхөх болон тохируулга хэлбэрээр эрчим хүчний системийн зохицуулалт хийгээд явж байна. Орой ачаалал ирэхээр Оросоос цахилгаанаа авдаг. Тэндээс нэг шугам нь тасарчихвал нэг хэсэг нь харанхуй болж байдаг. Оросын Сибирийн эрчим хүчний хараат системтэй шүү дээ. Уг нь энэ асуудлыг шийдвэрлэхээр Азийн хөгжлийн банкнаас манайх хөрөнгө оруулалт татсан.
Тус банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд манайх 100 МВт-ын хүчин чадалтай хуримтлуурын станцын төсөл 2023 онд ашиглалтад оруулахаар Эрчим хүчний яамнаас төлөвлөсөн байгаа. Гэвч 100 МВт-аас 20 нь “идэгдэж”, 80 МВт болсон гэдэг шум эрчим хүчний хүрээнийхэн дунд яригдаж байна. Энэ төсөл авлигачдын гараар оролгүй сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгодоо хүрээд хэрэгжвэл хойд хөршөөс авдаг 200 МВт-ынхаа ядаж талыг нөөцлөөд, системийн тохиргоо, хойшоо урсдаг мөнгөө багасгавал бидэнд л ашигтайсан.
Монгол Улс урд хойд хөрштэйгөө хамтран эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр олон жил ярьж байгаа. Гэхдээ бидэнд эрчим хүчээ худалдаж мөнгө олдог энэ хоёр улстай хамтран хэрэгжүүлсэн эрчим хүчний төслүүд хэр олон байна вэ. Гэтэл гуравдагч орнууд манайд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой, зөвхөн ярих бус бодитоор хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, одоо ажиллаж байгаа нар болон салхин цахилгаан станцууд гэхэд Япон, Европын орнуудын хөрөнгө оруулалттайгаар баригдан, эрчим хүч үйлдвэрлэж байна.
Сэргээгдэх эрчим хүчний салбар бол Монголын эрчим хүчний найдвартай байдлын нэгэн баталгаа. Өөрөөр хэлбэл, уламжлалт эх үүсвэртэй хослон Монголын эрчим хүчний системд тохируулгын үүрэг гүйцэтгэж, биднийг цахилгаан эрчим хүчний салбарт хараат бус байлгах гол түлхүүр юм. Дээрээс нь бидэнд дэлхий нийтийн өмнө, эх дэлхийн ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг бий.
Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг хангах, цаашлаад олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг дэмжин ажиллах ёстой. Манай улс 2020 он гэхэд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 20, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. 2021 оны байдлаар эрчим эх хүчний эх үүсгүүрүүдийн нийт хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бүрдүүлсэн байна.
Бидэнд уг нь шатаах нүүрсний арвин их нөөц байгаа боловч олон улсын банк санхүүгийн байгууллагууд хатуу түлшний эх үүсвэрүүдийг санхүүжүүлэхгүй гэдгээ эхнээсээ хатуу мэдэгдэж байна.
Манай урд хөршийн төрийн тэргүүн Ши Жиньпин НҮБ-ын индэр дээрээс хүрэн нүүрсний эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхгүй. Мөн хөрш орнууддаа хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлсэн төслүүдээ зогсоохоо мэдэгдсэнийг нь БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороо нь баталгаажуулаад байгаа. Дээрээс нь хатуу түлшний хэрэглээт нүүрсний цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүдийг ч дэлхийн томоохон технологийн компаниуд үйлдвэрлэхээ зогсоож байна.
Энэ нөхцөлд бид хаанаас хөрөнгө оруулалт татаж, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болох вэ. Өнгөрсөн сард Европын холбооны Элчин сайд нар Улаанбаатарт хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн хөгжлийн 22 төслийн ихэнх нь нүүрсний цахилгаан станцууд байгаа нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт авах боломжгүй нөхцөлд ороод байгааг хүлээн зөвшөөрөх цаг болсон нь Тавантолгойн нүүрсний 450 МВт цахилгаан станцын тендер одоо болтол шийдэгдээгүй байгаагаас харж болно.
Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэхэд дэлхий дахины дэвшилтэт технологийн тохируулгын станцуудыг Монголд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй 80 МВт-ын цэнэг хураагуурын төсөл, ДЦС-2 дээр түшиглэн 100 МВт-ын хийн тохируулгын станц, усан болон усан цэнэгт цахилгаан станц гэсэн бодит боломж байгаа.
Хүн амын өсөлтийг даган нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээ, олон улсад үүсээд байгаа тогтворгүй байдал гэх мэт гадаад, дотоод нөхцөл байдал биднийг цаашид энэ байдлаараа хол явахгүйг харуулж байна. Гэвч үүнд тодорхой шалтгаанууд нөлөөлж байгааг энд дурдъя.
Шалтгаан 1. Монгол Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь өссөн бол дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн байдаг. Ингэхээр үйлдвэрлэл хэрэглээгээ нөхөж чадахгүй байна. Коронавируст халдварын улмаас Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Үүнтэй холбоотойгоор 2020 оны арванхоёрдугаар сараас эрчим хүчний ачаалал огцом нэмэгджээ. Төвийн эрчим хүчний системийн ачаалал 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нд хамгийн өндөр буюу 308 МВт-д хүрсэн. Энэ нь өнгөрсөн жилийн их ачааллаас 155 МВт-аар, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал 292 МВт-аар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Энэ ачааллын 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний станцууд үүрэлцсэнээс гадна өнгөрсөн жилүүдэд гарсан хэд хэдэн том аваарийн нөхцөлд “Салхин цахилгаан станц”-ууд боломжит чадлаараа ажиллаж, ачааллыг авч давж гарсан бодит жишээ байгаа шүү.
Хэрэв энэ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байгаагүй бол систем ямар хэмжээний дутагдалд орж, тэг зогсолт руу орж болох байсныг бэлээхэн харуулсан.
Бид хоёр хөршөөс импортолж буй эрчим хүчиндээ олон сая ам.долларыг харамгүй төлж байгаа хэрнээ хэдэн муу дотоодын сэргээгдэхийн эх үүсвэрээ хяхан хавчаад байгаа нь хэний даалгавраар, хэний эрх ашгийг хамгаалаад байна вэ гэж харагдах юм.
Өдгөө манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 18 орчим хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн 11 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Үйлдвэрлэл, хүчин чадал ийм хэмжээний байхад нар, салхины станцууд системийн ачааллаас ийн үүрэлцэж байна. Тийм болохоор тусгай зөвшөөрлөө аваад хөрөнгө оруулалтаа татчихсан төслүүдийг хөдөлгөвөл системд ямар их тустай вэ.
Системийн тохируулга хийж нар, салхинаас үйлдвэрлэсэн эрчим хүчээ нөөцлөөд, хэрэглээ даацаас давахад хойд хөршөөс царай алдаж, 0.9 ам.доллараар эрчим хүч импортлох биш, нөөцөлсөн ногоон эрчим хүчээ ашиглая.
Шалтгаан 2. Инфляц он гарсаар хоёр оронтой тоог давах нь бүү хэл бүр 20 хувь руу дөхөж байна. Үүний 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүн бүрдүүлж буйг Төвбанк тайлбарласан. Өөрөөр хэлбэл, валюттай хамаатай өсөлт гэсэн үг. Түүнчлэн дотоодод төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар хэдийнэ 3000 даваад давхичихсан.
Төвбанкны валютын нөөц алтны ханшийн өсөлтөөр дөрвөн тэрбум долларт хүрчихсэн байсан бол буцаж багассаар гурав хүрэхгүй болоод байгаа. Тэр ч утгаараа Оюу толгой, Эрдэнэс тавантолгой тэргүүтэй том аж ахуйн нэгжээс ам.доллар авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, нөөцөө аргацааж байна.
Нүүрсний экспорт он гараад нэг улирал өнгөрч байхад хоёр саяар л хэмжигдэж, хөрөнгө оруулалт тэг зогссон. Ингэхээр валют олох гэдэг манай улсын эдийн засгийн аврал. Хөрөнгө оруулалт татдаг салбаруудыг бодохоор яах аргагүй сэргээгдэх эрчим хүч юм. Энэ салбар уул уурхайтай дүйх хэмжээний хөрөнгө оруулалт татдаг салбар.
Системд эрчим хүч нийлүүлдэг нарны болон салхин станцуудын жишээнээс үүнийг харж болно. Тухайлбал, өнөөдөр нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлж байгаа гурван салхин цахилгаан станц гэхэд л Европын сэргээн босголт хөгжлийн банк, ХБНГУ болон Японы хөрөнгө оруулалттай байгаа. Нарны цахилгаан станцын ихэнх төслийг Япон улсын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан.
Хамгийн сүүлд Ховд аймгийн Мянгад суманд ашиглалтад орсон 10 мВт хүчин чадалтай нарны станц гэхэд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтынх. Мөн гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татчихсан, бүтээн байгуулалт нь өрнөж байгаа нар, салхины төсөл ч олон бий.
Хөрөнгө оруулалт татах татахдаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татдаг гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь хоёр их гүрний дунд бидний оршин тогтнох хүч бол гуравдагч хөршийн хамаарал. Энэ хамаарал их байх тусам бидний тусгаар тогтнолын баталгаа нэмэгдэнэ.
Цаашид үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилтот хүрэхэд энэ салбараас популизм, популист улстөрчид хол байх нь чухал байна.
Б.Ангир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 92 (6824)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.