• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхдийн хүнсэнд хүүхэлдэйн киноны баатруудыг зөв ашиглая

Ч.ГАНТУЛГА

Хоёр настай хүү “Маквин” уралдааны машины тухай “Cars” хүүхэлдэйн киноны үнэнч фэн юм. Гэрийнхээ тавиур дээр өнгө өнгийн машинуудыг жирийтэл нь өржээ. Тэрбээр дэлгүүрийн лангуун дээрх амттанг харснаа хамгийн доод тавиур дээр байгаа чипсийг авна хэмээн жижигхэн хуруугаараа заах ажээ. Учир нь өнөөх дуртай үлгэрийн баатар Маквин найзынх нь зураг чипсний уутны нүүрэн дээр хүү рүү инээмсэглэн харж зогсох юм. Мэдээж учир мэдэхгүй жаахан хүү дуртай зүйлээ л авах гэнэ. Түүний буруу биш. Ээж нь түүнд өөр амттан санал болгосон ч хүү “Үүн үүн” авна гэж хошуугаа цорвойлгож, дуугаа чангатгасаар. Арга ядсан ээж нь үйлчлүүлэгчдээс санаа зовсон уу бушуухан өнөөх чипсийг аваад касс руу зүглэв.  Энэ бол захын дэлгүүрт өдөрт олон удаа тохиолддог хэвийн үзэгдэл. Ялангуяа дэлгүүрийн лангуун дээр өнөөх чипс нь төрөл төрлөөрөө өрөөтэй байхад хүүхдийнхээ нүдийг дараад өнгөрөлтэй биш. 2020 оны судалгаагаар дэлгүүрт хамгийн хурдан зарагддаг амттан бол чипс, ундаа гэсэн судалгаа гарсан. Тийм ч учраас ямар ч дэлгүүрт орсон энэ хоёр хүнсний бүтээгдэхүүн хэдэн лангуу дамнан цуварна. Гэтэл чипс хүүхдийн эрүүл мэндэд ямар хортойг хүн бүхэн хэлүүлэлтгүй мэддэг болсон. Байнга чипс иддэг найман настай хүү ходоод нь цоорсон эмгэнэлт түүх бий. Мөн чипсэнд дуртай бага насны хүүхдэд жингийн илүүдэл, ходоодны шархлаа гэсэн насанд нь баймгүй хүнд өвчлөл үүсэх нь элбэг болжээ. Эрүүл мэндийн хувьд ийм хортой бүтээгдэхүүн гэдгийг нь дэлхийн эрдэмтэд нотолсоор байхад бид хүүхэддээ хоол биш хор авч өгч байгаа нь харамсалтай. Өнөөдөр нэг ангийн 38 хүүхдийн 10-аас илүү нь жингийн илүүдэлтэй байна. Энэ тухай Сонгино хайрхан дүүргийн хүүхдийн эмч А.Ариунзаяа “Бага насны хүүхдүүдийн дунд таргалалт газар авч байна. Үүнээс шалтгаалаад дөнгөж 12-хон настай хүүхэд зүрхний хэм алдагддаг болсон нь үнэндээ харамсмаар онош юм. Юун зүрхээ чагнаад гэртээ хэвтэх. Энэ насны хүүхэд гадаа тоглоод гүйж байх ёстой биз дээ.  Хэт таргалалттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд бид хүүхдийнхээ хүнсэнд анхаарч, зөв эрүүл хооллолтын жорыг л санал болгодог. Монгол Улсын хэмжээнд 100 хүүхэд тутамд 20 нь жингийн илүүдэлтэй байна гээд бод доо. Энэ бол буруу хооллолт, хүнсний зохисгүй хэрэглээний л уршиг юм. Эцэг эхчүүд хүүхдээ эрхлүүлж байна гээд хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, чипс л өгөөд байдаг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн эргээд хүүхдийн тань эрүүл мэндийг дотроос нь идэж байна. Одоо мэдэгдэхгүй ч ирээдүйд өвдөх олон өвчлөлийн суурь нь хүнснээс шууд хамааралтай” гэсэн юм.

“МАКВИН”, ЭЛСАГИЙН ЗУРАГТАЙ ЧИПСЭНД  КРАХМАЛЛ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРДОГ

Дэлхий нийтээр чипсний хор хөнөөлийг ярьсаар байхад дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байх энэ төрлийн бүтээгдэхүүний ноёрхол хэзээ дуусах вэ. Дуусах ч үгүй байх. Ялангуяа хайртай үлгэрийн баатруудыг нь нүүрэн дээрээ томоор залсан цагт чипс, ундаа, зайрмаг хүүхдүүдийн нэн тэргүүний хүнсний хэрэглээ хэвээр байх лавтай. Үүнийг үйлдвэрлэгчид нь сайн мэдэж, маркетинг хийдэг бололтой. Ялангуяа өнөөх "Маквин", "Элса", "Хүн аалз"-ны зурагтай чипсэнд крахмалл их хэмжээгээр ордог юм байна. Крахмалл бол хүнсний бүтээгдэхүүнийг барьцалдуулах үүрэгтэй химийн бодис агуулсан цардуул шүү дээ. Энэ нь таны хүүхдийн ходоодонд ордог гэж бодоход халагламаар. Мөн чипс халуун ногоотойгоос гадна давсархаг бүтээгдэхүүн. Дэлхий нийтээр давсны хэрэглээг багасгаж, зөв хооллолтыг дэмжиж байна. Давс нь ходоодны шарх, даралт ихсэх, зүрх судасны өвчлөлийг идэвхижүүлдэг. Саяхан УИХ-ын гишүүдээс “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийсэн. Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Судалгаагаар Монгол Улсад чихрийн шижин, таргалалт хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Ялангуяа 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улс орнуудад хандаж хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар нийгэмд үүснэ. Эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ гэж сануулсан. Иймд бид урт хугацаанд үр дүнгээ өгөх энэ хуулийг өргөн барьж байна. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгааг авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэх тооцоолол бий. Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм” гэжээ. Үнэхээр чихэрлэг ундаанд тавих шаардлагын өндөрлөж, чангатгахгүй бол хойч ирээдүй болсон хүүхүүд эрүүл мэндээрээ хохироод дууссаныг санууллаа.

“ПОРОРО” УНДААНЫ ЧИХРИЙН АГУУЛАМЖ КОЛАНААС 70 ДАХИН ИХ 

Орчин үеийн хүүхдүүдийн хамгийн хайртай үлгэрийн баатар бол “Пороро” билээ. Бяцхан оцон шувуу ба түүний найзуудын адал явдлыг үздэг нэгэн үеийн арми манай улсад бий болоод байна. Тиймээс ч өнөөдөр поророгүй зүйл хаана ч алга. Хувцас, цүнх, малгай, өмд гээд бүхий л хэрэглээний хамгийн сайн маркетинг болж байна. Үүнээс гадна хүнсний салбарт пороро жинхэнэ од. Пороротой ундаа, зайрмаг, чихэр, жигнэмэг гээд урт жагсаалт цуварна. Гэтэл энэхүү ундаа нь чихрийн агууламж хамгийн өндөр байдаг юм байна. Бид хүүхдүүддээ аль болох хийжүүлсэн ундаа буюу кола өгөхөөс татгалзаж, пороро авч өгдөг дөө. Гэтэл коланоос чихрийн агууламжаараа 70 дахин их байдаг байжээ. Хүмүүс чихэрлэг ундаа гэхээр сахар гэж боддог. Бүх хийжүүлсэн ундаанд агуулагдаж байгаа сахар бол элсэн чихэр биш, сахар орлуулагч юм. Ялангуяа олон улсад хориглочихсон “аспартам” гэх орлуулагчийг хэрэглэдэг аж. Энэ нь хавдар үүсгэх аюултайг Хятадын эрдэмтэд тогтоосон байна. Тийм учраас олон улсад хэрэглэхийг хориглодог ажээ. Гэтэл манай улсад үүнийг хянадаг газар байна уу. Энэ талаар дөрвөн настай охины ээж Б.Батсүрэн “Би хүүхэддээ хийжүүлсэн ундаа өгөхийг боддоггүй. Аль болох цэвэр жүүс авч өгөхийг хичээдэг. Гэвч хүүхэд маань дэлгүүрт ороод яах аргагүй пороро ундаа авна гэж уурлана. Аргагүй байх л даа. Өдөржингөө зурагтаар пороро үздэг хүн чинь. Манай хүүхэд ундаагаа уучихаад саваар нь тоглох их дуртай. Манайд пороро ундааны сав уут дүүрэн л байна” гэсэн юм. Тухайн ээжээс “Та энэ ундааныхаа найрлага болоод чихрийн агууламжийг мэдэх үү” гэхэд хараахан мэдээлэл байхгүй гэж хариулсан юм. Тийнхүү эцэг эхчүүд чихэрлэг ундааны талаар мэдээлэл тун дутмаг байдаг юм байна. Кола л өгөхгүй бол бусад ундааг хязгаарлахгүй өгч болно гэсэн түгээмэл ойлголттой. “Тэмүүл” мини маркетийн худалдагч Э.Булган-Эрдэнэ “Манай дэлгүүр сургуулийн ойролцоо байдаг учир ихэнх үйлчлүүлэгч бага насны хүүхдүүд байдаг. Тэд мэдээж арай үнэ хямд, ширхэгийн бүтээгдэхүүнээс л сонголт хийдэг. Ялангуяа чипс, хийжүүлсэн ундаа, ширхэгийн чихэр, напелон зэрэг хүнс эрэлт ихтэй” гэсэн юм.

“ҮНДЭСНИЙ ҮЛГЭРИЙН БААТАР ДУТМАГ БАЙНА”

Дүрийн бизнес гэсэн салбар манай зах зээлд хүч түрэн орж ирж байна. Солонгос улсад “Жангум”, “Өвлийн хайрын дуу” гээд хит болсон киногоороо  нэрлэсэн гудамж хүртэл байдаг. Эдгээр газраар аялах гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид БНСУ-ыг зорьдог билээ.  Яг үүнтэй адил хүүхэлдэйн киноны үлгэрийн баатрууд манай орны хүнсний бүтээгдэхүүний зах зээлд тодорхой байр суурийг эзлэх болсон. Гэхдээ яагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд ааруул, цагаан идээ, гээд  эрүүл мэндийн бүтээгдэхүүний савлагаан дээрээ өнөөх пороро, элса, хүн аалз, минифорсийнх нь зургийг томоор тавьчихаж болдоггүй юм бол гэсэн асуулт гарч ирж байна. Заавал хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл дагуулсан бүтээгдэхүүн дээр наах шаардлага юу байна вэ. Үүнийг үндэсний үлгэрийн баатар байхгүйтэй бас холбон тайлбарлаж болох юм. Энэ тухай найруулагч Д.Ганболд “Хүүхдүүдийн соёл хүмүүжилд үндэсний баатар зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр монгол хүүхдүүд поророг шүтэж байгаа нь монгол уран бүтээлд нь үндэсний баатрын дүр дутмаг байгаатай холбож болно. Яг пороро шиг монгол хүүхэлдэйн кино байдаг бол гадны киног үзэхгүй шүү дээ. Тиймээс хүүхдэд зориулсан үндэсний үлгэрийн баатрын дүрийг гаргаж ирж, сурталчилах шаардлага тулгараад байна” гэв. Энэ бас л бодууштай чухал сэдэв. Ядаж л монгол үлгэрийн баатартай болоод түүнийгээ эрүүл монгол бүтээгдэхүүнээрээ сурталчилаад өгвөл хойч ирээдүй болсон хүүхдүүд хор авна гэж уйлахгүй байлтай. Эцэг эхийн хувьд ч эрүүл мэндэд нь санаа зовох зүйлгүй сэтгэл амар байх боломж бүрдэнэ дээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 76 (6808)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Нүүрсний машинаар хүнсний...
Оюун-Эрдэнэ няцвал 30 жилийн...

Хүүхдийн хүнсэнд хүүхэлдэйн киноны баатруудыг зөв ашиглая

Kuzmo 2022-04-15

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

5 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

5 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

5 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

5 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

12 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

13 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах