Х.Ганхуяг: Хүүхдийн мөнгөнд гарах хүрэхгүй гэдгийн баталж хэлье

Х.Ганхуяг: Хүүхдийн мөнгөнд гарах хүрэхгүй гэдгийн баталж хэлье

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2025.10.27/ ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хурлаар 2026 оны төсөв болон шатахууны хомсдол болон үүсээд буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр мэдээлэл авч, чиглэл өгсөн гэж хурлын эхэнд Бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэв. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын долоон байнгын хороогоор төсвийн хэлэлцүүлэг явагдлаа. Гишүүд зарчмын зөрүүтэй 115 санал гаргаснаас 76 санал нь дэмжигдэж, 39 нь дэмжигдээгүй.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 2 хувиар танах замаар тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, багш эмч нарын цалинг нэмэх зэрэг санал гарсан. Монгол Улсын 2026 оны төсөв 32.9 их наяд төгрөг. Үүнээс 8.8 их наяд нь хөрөнгө оруулалтын төсөв байдаг. Үүн дотор шинэ хөрөнгө оруулалт 1.1 их наяд төгрөг байна. 7 их наяд нь үргэлжилж буй төсөл хөтөлбөрүүд гэсэн үг.

НДС, ЭМДС-гийн төсөв 8.8 их наяд төгрөг. Үүний 6.6 их наяд нь НДС, ЭМДС-гийн төсөв 2.2 их наяд. Энэ бол хасаж болохгүй төсөв.

Төрийн албан хаагчдын цалин 7.2 их наяд, Хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг. Хүүхдийн мөнгөнд гарах хүрэхгүй гэдгийн баталж хэлье.

Үүний цаана 7.2 их наяд төгрөг үлдэх ба оролдож болохгүй мөнгө нь гадаад зээл болон хүүгийн төлбөрт 1.4 их наяд. Мөн гамшиг ослын үед зарцуулах төсвийг оролдож болохгүй.

Ингээд тооцоход төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт багтаан явуулах шаардлага үүсэж байна. Үүнээс 10 хувийг нь танаж, 20+10 буюу он гаруут 20 хувь, 7 сараас 10 хувиар нэмэх төсвийг гаргахаар байна.

Мөн эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин 10-15 хувь, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхэд 1.3 их наяд төгрөг шаардлагатай байна. Цалин, тэтгэврийн энэ бүх нэмэгдлийг гаргахын тулд зөвхөн урсгал зардал биш, шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдээс 10 хувиар буюу 500 орчим тэрбум төгрөг танахаас өөр аргагүй болж байгааг өнөөдөр бүлгийн хуралд танилцууллаа.

УИХ өөрөөсөө эхлэн төсвийг танана. Урсгал зардлыг 10 хувиар танахаас гадна УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардлыг танахаар шийдсэн. Зарим урсгал засвар болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санүүжилтийг 2025 оны түвшинд барина.

Бүх яамны нэмэгдсэн зарим төсвийг хасах, Атрын-3, 4-өөр аян болон бүх татаасыг 2025 оны түвшинд барихаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд багш, эмч нарын цалинг нэмэх боломж бүрдэнэ гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ