Остин Риверс замналынхаа хамгийн өндөр оноог авч, баг нь хожлоо

Остин Риверс замналынхаа хамгийн өндөр оноог авч, баг нь хожлоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Сакермэнто Кингс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо. Тус тоглолтод Лос Анжелес Лейкэрс багийн Остин Риверс 51 оноо, 11 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлж, баг нь 127-120 харьцаагаар хожил байгууллаа.

Улмаар Лейкэрс эсрэг багийн талбайгаас энэ улирлын эхний тоглолтод ялалт байгуулж, улирлыг хоёр хожил, нэг хожигдолтой болж байгаа бол Кингс нэг хожил, хоёр хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Лейкэрсээс ДиАндрэй Эйтон 22 оноо, 15 самбар, Руй Хачимура 18 оноог авсан байна. Эсрэг багаас Зак Лавин 32 оноо, Димар Дерозан 21 оноо, Деннис Шройдер 18 оноо, 12 дамжуулалт, сэлгээнээс Рассел Уэстбрүүк 18 оноо, 6 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ