• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бүтээн байгуулалтаа зун амжуулахгүй бол төсөвтэй нь “ярина”

Монголчуудад бухимдах асуудал мундахгүй. Өвөл хот хөдөөгүй утаа асуудал болдог бол нийслэлчүүдийн тал хагас нь үндсэндээ жилийн дөрвөн улирал түгжрэлтэйгээ тэмцээд таарч байна. Даанч бодит үр дүн гарахгүй нь харамсалтай. Гэтэл зунжин амраад намар хичээл, сургуультай зэрэгцэн бүтээн байгуулалт эхэлдэг нь ёстой л толгойны өвчин болдог. Ялангуяа, барилга бүтээн байгуулалт автозам засварын тендерийг  зургаа, долдугаар сард зарлаад намар сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог хэвшил тогтоод удав. Үүнээс үүдэн өнөөх л зам хааж хязгаарладаг байдал иргэдийн ажлыг чирэгдүүлж, эгдүүцлийг төрүүлдэг учраас “Зам засварын тендерийг өвөл зарлаж, бүтээн байгуулалтаа хавар эрт эхэлье”  гэж “Зууны мэдээ” сонин хөндөж бичиж байв.

Манай улс 717 төсөл, арга хэмжээний 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс энэ жилээс төсвийн гүйцэтгэлийн бүх тендерийг гуравдугаар сарын 1 гэхэд эхлүүлсэн байх үүргийг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоод байгаа. Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын гишүүд  аймаг,  орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэр улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны явцтай танилцахад тун хангалтгүй дүн гарчээ. Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй. Тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байгаа аж. Эндээс харвал бүтээн байгуулалт багатай Говь-Алтай, Завхан, Дорнод зэрэг аймгууд тендерээ хугацаанд нь зарлаж дууссан бол хамгийн их “ажилтай” Дархан-Уул, Архангай тэргүүтэй аймгууд арав гаруйхан хувьтай байна. Энэ янзаараа монголчуудын цагийг нь тулгаж ажил хийдэг нийтлэг зангаас болж багагүй бүтээн байгуулалт хойшилж магадгүй нь. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тендерийг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж хатуу анхааруулжээ. Хамгийн чухал нь ажлаа цалгардуулж, ид бүтээн байгуулалтын үед зунжин амарчихаад намар нь сэхээ ордог яам, орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ. Өөрөөр хэлбэл, хурдтай, хариуцлагатай ажиллаж чадахгүй бол аймгийнхаа төсвийг тануулах учраас Засаг дарга, салбарын сайд нараас улсын хөгжил, олон түмний эрх ашиг хамаарах хүндхэн цаг үе ирэх нь.

Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ урьд өмнө байгаагүй бас нэг боломж олгожээ. Энэ нь Засаг дарга нар 50+1 зарчмаар буюу олонхоороо аливаа асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулах эрхтэй болох юм. Тухайлбал, орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Ингэж Засаг дарга нар бусдад үгээ дайх биш өөрсдөө Засгийн газрын хуралдаанд орж суугаад асуудлаа тайлбарлаж шийдүүлэх нь олзуурхууштай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Төрийн нарийн бичгийн дарга нар...
Өчигдөр 74 жолооч согтуу жолоо...

Бүтээн байгуулалтаа зун амжуулахгүй бол төсөвтэй нь “ярина”

УЯНГА 2022-02-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Бүтээн байгуулалтаа зун амжуулахгүй бол төсөвтэй нь “ярина”

Монголчуудад бухимдах асуудал мундахгүй. Өвөл хот хөдөөгүй утаа асуудал болдог бол нийслэлчүүдийн тал хагас нь үндсэндээ жилийн дөрвөн улирал түгжрэлтэйгээ тэмцээд таарч байна. Даанч бодит үр дүн гарахгүй нь харамсалтай. Гэтэл зунжин амраад намар хичээл, сургуультай зэрэгцэн бүтээн байгуулалт эхэлдэг нь ёстой л толгойны өвчин болдог. Ялангуяа, барилга бүтээн байгуулалт автозам засварын тендерийг  зургаа, долдугаар сард зарлаад намар сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог хэвшил тогтоод удав. Үүнээс үүдэн өнөөх л зам хааж хязгаарладаг байдал иргэдийн ажлыг чирэгдүүлж, эгдүүцлийг төрүүлдэг учраас “Зам засварын тендерийг өвөл зарлаж, бүтээн байгуулалтаа хавар эрт эхэлье”  гэж “Зууны мэдээ” сонин хөндөж бичиж байв.

Манай улс 717 төсөл, арга хэмжээний 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс энэ жилээс төсвийн гүйцэтгэлийн бүх тендерийг гуравдугаар сарын 1 гэхэд эхлүүлсэн байх үүргийг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоод байгаа. Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын гишүүд  аймаг,  орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэр улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны явцтай танилцахад тун хангалтгүй дүн гарчээ. Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй. Тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байгаа аж. Эндээс харвал бүтээн байгуулалт багатай Говь-Алтай, Завхан, Дорнод зэрэг аймгууд тендерээ хугацаанд нь зарлаж дууссан бол хамгийн их “ажилтай” Дархан-Уул, Архангай тэргүүтэй аймгууд арав гаруйхан хувьтай байна. Энэ янзаараа монголчуудын цагийг нь тулгаж ажил хийдэг нийтлэг зангаас болж багагүй бүтээн байгуулалт хойшилж магадгүй нь. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тендерийг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж хатуу анхааруулжээ. Хамгийн чухал нь ажлаа цалгардуулж, ид бүтээн байгуулалтын үед зунжин амарчихаад намар нь сэхээ ордог яам, орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ. Өөрөөр хэлбэл, хурдтай, хариуцлагатай ажиллаж чадахгүй бол аймгийнхаа төсвийг тануулах учраас Засаг дарга, салбарын сайд нараас улсын хөгжил, олон түмний эрх ашиг хамаарах хүндхэн цаг үе ирэх нь.

Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ урьд өмнө байгаагүй бас нэг боломж олгожээ. Энэ нь Засаг дарга нар 50+1 зарчмаар буюу олонхоороо аливаа асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулах эрхтэй болох юм. Тухайлбал, орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Ингэж Засаг дарга нар бусдад үгээ дайх биш өөрсдөө Засгийн газрын хуралдаанд орж суугаад асуудлаа тайлбарлаж шийдүүлэх нь олзуурхууштай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах