• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно

Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээрийн гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төмөр замын удирдах газарт өчигдөр боллоо.

Энэхүү уулзалтад Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяр, БНХАУ-ын улсын төмөр замын газрын гадаад харилцааны газрын дарга Ван Жа Юу, ОХУ-ын холбооны төмөр замын орлогч дарга В.И.Мицука, Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл, Улаанбаатар төмөр зам ХНН нар оролцсон юм.

Гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд гурван улсын төрийн тэргүүн нарын өнгөрсөн зургадугаар сард Ташкент хотноо “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсныг сайшааж, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан төлөвлөгөө, протоколын төслийг хэлэлцсэн.

Түүнчлэн энэ удаагийн зөвлөлдөх уулзалт гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гурван талын хувийн хэвшлийн томоохон компаниудын төлөөллийг урьж, саналыг нь сонсож буйгаараа онцлогтой аж. Тухайлбал, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн концессын хэлбэрээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Нортерн рейлвейс компани, Замын-Үүд-Эрээний хилийн боомтод хийн түлш шилжүүлэн ачих байгууламж барьж, хий дамжуулан тээвэрлэх сонирхол бүхий оросын “Сибур” зэрэг компани оролцов.

Тус зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохиролцсон баримт бичгийн төслүүдийг 2016 оны аравдугаар сарын 20-нд гурван талын тээврийн дээд сайд нар Улаанбаатар хотод уулзах үеэр газрын үсэг зуран албажуулах юм байна. Уулзалтын үеэр Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяртай уулзаж, ярилцлаа.

-“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын уулзалт хийж байна. Энэхүү уулзалтын хүрээнд ямар хийгдэх вэ?
-“Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт Эрдэнэтээс ОХУ руу холбох, Монголын зүүн болон баруун хэсгээр шинэ төмөр зам бий болгох, зүүн хэсгээс цаашаа БНХАУ-ын нутгаар дамжиж ОХУ-ын алс, дорнодын боомтууд руу холбох, “Москва-Бээжин” чиглэлийн хурдны төмөр замыг Монголын нутгаар дамжуулан тавих зэрэг зэрэг 8 коридорын асуудал бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт  “Эрдэнэт-Овоот”, “Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт багтсан зарим төслүүдэд судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байгаа. Мөн бүх юм нь бэлэн болсон төслүүд ч бий.

-Төслийн санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Төслүүдийг Засгийн газар, хувийн хэвшил эсхүл концессийн гэрээгээр санхүүжүүлж болно гэж заасан. Нөгөө талаасаа эхний ээлжинд санхүүжүүлэх бололцоотой банк, санхүүгийн байгууллагуудыг тодорхойлсон. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, БРИКС-ийн банк, “Silk road fund”,  шинээр байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны банк зэргээс эхний удаа санхүүжүүлэлт босгохыг хичээнэ. Санхүүжилтын хүрээнд зарим газруудтай тодорхой уулзалт хийж эхэлсэн. Хэрэгжүүлэх төслөө өнөөдөр тодорхойлж банк, санхүүгийн байгууллагуудад хандах юм.

-Эдийн засийн коридорыг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Манай улсад ямар боломжууд нээгдэх вэ?
-Эдийн засгийн коридорыг хөгжүүлснээр манай улсаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Дамжин өнгөрөх тээвэр нь хэд хэдэн давуу талтай. Хэрвээ Улаанбаатар төмөр замаар явж буй транзит тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрвэл орлого хоёр дахин нэмэгдэх юм. Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит 40 сая тоннд хүрвэл бид дахиад нэг “Эрдэнэт”-тэй болно. Цаашлаад 90 саяд хүрвэл бид дахиад нэг “Оюутолгой”-той болох боломжтой гэсэн үг.

Гэхдээ бид хүний ачааг тээвэрлэж өгөөд “Эрдэнэт”, “Оюутолгой”-н хэмжээний орлого олох юм. Энэ нь эдийн засгийн шинэ салбар болох олон урсгалтай бодлогын нэг хэсэг. Зөвхөн уул уурхай бус тээврээр ийм их хэмжээний орлого олох боломжтойг харуулж байгаа юм. Монгол Улс бол хоёр хөрш гүрнийг холбосон хамгийн дөт зам. Бид газарзүйн байршлаа ашиглаад их хэмжээний орлого олох боломжтой. Үүнийгээ хөгжүүлж, хөрөнгө оруулалтын шинэ коридор байгуулах талаар ярьж байгаа юм.

-Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх төмөр замыг хоёр шугамтай болгох асуудал ярьж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эдийн засгийн коридорын хөтөлбөрт   “Төв   шугамыг  давхар болгож цахилгаанжуулах” тухай орсон. Энэ асуудлыг бид судлах шаардлагатай. Давхар болгох санал 1970-аад оноос явж байсан. Гол нь юу ачих вэ, эдийн засгийн үндэслэл нь хаана байгаа вэ гэдэг дээр бий. Бид хойд Аспайр руу, цаашаа Кизил рүү холбогдсоноор Аспайраас 10 сая тонн, Кизилээс 20-30 сая тонн ачаа шинээр нэмэх юм. Энэ нь хоёр дахь төмөр замыг барих эдийн засгийн үндэслэл болно. Ер нь яригдаж буй коридорууд бүгд дундаа уялдаа холбоотой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
АНУ бөмбөгдөгч онгоцоо Сөүл рүү...
Сард 360 хүн БНСУ-д визны хугацаа...

Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно

Батзаяа 2016-09-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ё.Манлайбаяр: Дамжин өнгөрөх транзит тээвэр 90 сая тоннд хүрвэл дахиад нэг “Оюутолгой”-той болно

Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээрийн гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төмөр замын удирдах газарт өчигдөр боллоо.

Энэхүү уулзалтад Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяр, БНХАУ-ын улсын төмөр замын газрын гадаад харилцааны газрын дарга Ван Жа Юу, ОХУ-ын холбооны төмөр замын орлогч дарга В.И.Мицука, Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл, Улаанбаатар төмөр зам ХНН нар оролцсон юм.

Гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд гурван улсын төрийн тэргүүн нарын өнгөрсөн зургадугаар сард Ташкент хотноо “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсныг сайшааж, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан төлөвлөгөө, протоколын төслийг хэлэлцсэн.

Түүнчлэн энэ удаагийн зөвлөлдөх уулзалт гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гурван талын хувийн хэвшлийн томоохон компаниудын төлөөллийг урьж, саналыг нь сонсож буйгаараа онцлогтой аж. Тухайлбал, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийн концессын хэлбэрээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Нортерн рейлвейс компани, Замын-Үүд-Эрээний хилийн боомтод хийн түлш шилжүүлэн ачих байгууламж барьж, хий дамжуулан тээвэрлэх сонирхол бүхий оросын “Сибур” зэрэг компани оролцов.

Тус зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж тохиролцсон баримт бичгийн төслүүдийг 2016 оны аравдугаар сарын 20-нд гурван талын тээврийн дээд сайд нар Улаанбаатар хотод уулзах үеэр газрын үсэг зуран албажуулах юм байна. Уулзалтын үеэр Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх Ё.Манлайбаяртай уулзаж, ярилцлаа.

-“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын уулзалт хийж байна. Энэхүү уулзалтын хүрээнд ямар хийгдэх вэ?
-“Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт Эрдэнэтээс ОХУ руу холбох, Монголын зүүн болон баруун хэсгээр шинэ төмөр зам бий болгох, зүүн хэсгээс цаашаа БНХАУ-ын нутгаар дамжиж ОХУ-ын алс, дорнодын боомтууд руу холбох, “Москва-Бээжин” чиглэлийн хурдны төмөр замыг Монголын нутгаар дамжуулан тавих зэрэг зэрэг 8 коридорын асуудал бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт  “Эрдэнэт-Овоот”, “Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрт багтсан зарим төслүүдэд судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байгаа. Мөн бүх юм нь бэлэн болсон төслүүд ч бий.

-Төслийн санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Төслүүдийг Засгийн газар, хувийн хэвшил эсхүл концессийн гэрээгээр санхүүжүүлж болно гэж заасан. Нөгөө талаасаа эхний ээлжинд санхүүжүүлэх бололцоотой банк, санхүүгийн байгууллагуудыг тодорхойлсон. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, БРИКС-ийн банк, “Silk road fund”,  шинээр байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны банк зэргээс эхний удаа санхүүжүүлэлт босгохыг хичээнэ. Санхүүжилтын хүрээнд зарим газруудтай тодорхой уулзалт хийж эхэлсэн. Хэрэгжүүлэх төслөө өнөөдөр тодорхойлж банк, санхүүгийн байгууллагуудад хандах юм.

-Эдийн засийн коридорыг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Манай улсад ямар боломжууд нээгдэх вэ?
-Эдийн засгийн коридорыг хөгжүүлснээр манай улсаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Дамжин өнгөрөх тээвэр нь хэд хэдэн давуу талтай. Хэрвээ Улаанбаатар төмөр замаар явж буй транзит тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрвэл орлого хоёр дахин нэмэгдэх юм. Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит 40 сая тоннд хүрвэл бид дахиад нэг “Эрдэнэт”-тэй болно. Цаашлаад 90 саяд хүрвэл бид дахиад нэг “Оюутолгой”-той болох боломжтой гэсэн үг.

Гэхдээ бид хүний ачааг тээвэрлэж өгөөд “Эрдэнэт”, “Оюутолгой”-н хэмжээний орлого олох юм. Энэ нь эдийн засгийн шинэ салбар болох олон урсгалтай бодлогын нэг хэсэг. Зөвхөн уул уурхай бус тээврээр ийм их хэмжээний орлого олох боломжтойг харуулж байгаа юм. Монгол Улс бол хоёр хөрш гүрнийг холбосон хамгийн дөт зам. Бид газарзүйн байршлаа ашиглаад их хэмжээний орлого олох боломжтой. Үүнийгээ хөгжүүлж, хөрөнгө оруулалтын шинэ коридор байгуулах талаар ярьж байгаа юм.

-Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх төмөр замыг хоёр шугамтай болгох асуудал ярьж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эдийн засгийн коридорын хөтөлбөрт   “Төв   шугамыг  давхар болгож цахилгаанжуулах” тухай орсон. Энэ асуудлыг бид судлах шаардлагатай. Давхар болгох санал 1970-аад оноос явж байсан. Гол нь юу ачих вэ, эдийн засгийн үндэслэл нь хаана байгаа вэ гэдэг дээр бий. Бид хойд Аспайр руу, цаашаа Кизил рүү холбогдсоноор Аспайраас 10 сая тонн, Кизилээс 20-30 сая тонн ачаа шинээр нэмэх юм. Энэ нь хоёр дахь төмөр замыг барих эдийн засгийн үндэслэл болно. Ер нь яригдаж буй коридорууд бүгд дундаа уялдаа холбоотой.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах